НИЙГЭМ

“Космо трейд”-ийн ачигч бусадтай бүлэглэн компаниа дээрэмджээ

Өнгөрөгч 10-11-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах “Космо трейд” нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний төвд дээрэмчид халдаж, бэлэн мөнгө дээрэмдээд зугатсан хэргийн тухай бид өмнө мэдээлсэн билээ.

-КОМПАНИД ГУРВАН САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ-

Тодруулбал, нүүрний хаалт зүүсэн дөрвөн этгээд тус төвийг манаачийн хоёр гарыг хүлж, модоор толгойн тус газарт цохиж хүнд гэмтэл учруулаад дотогш нэвтэрчээ. Улмаар тус компанид 2.890.083 төгрөгийн хохирол учируулаад зугатсан байна. Өдгөө тус компанийн манаачийн биеийн байдал хүнд, ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй аж.

-ХЭРГИЙГ “КОСМО ТРЕЙД” КОМПАНИЙН АЧИГЧ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ-

Уг гэмт хэргийг Дорноговь аймгийн харьяат настай “Космо трейд” ХХК-д ачигч ажилтай Б.А зохион байгуулсан гэх бөгөөд тэрбээр:

  • 2014 онд хулгайлах гэмт хэргээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн,
  • 2017 онд дээрэмдэх гэмт хэргээр 2 жил хорих,
  • 2020 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргээр 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Харин түүний удирдлагаар Дорнод аймгийн харьяат 33 настай Б.Б, Дорнод аймгийн харьяат 22 настай Э.Б, Улаанбаатар хотын харьяат 37 настай Д.Б нар бүлэглэн үйлджээ.

Дорнод аймгийн харьяат 33 настай Б.Б нь:

  • 2006 онд хулгайлах гэмт хэргээр 5 сарын баривчлах,
  • 2007 онд хулгайлах гэмт хэргээр 7 жил 4 сар хорих,
  • 2016 онд хулгайлах гэмт хэргээр 3 сар 1 хоног баривчлах,
  • 2019 онд хулгайлах гэмт хэргээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Харин Дорнод аймгийн харьяат 22 настай Э.Б нь урьд ял шитгэл эдэлж байгаагүй байна.

Улаанбаатар хотын харьяат 37 настай Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд:

  • 2004 онд танхайрах гэмт хэргээр 3 жил 1 хоног хорих,
  • 2012 онд оргох гэмт хэргээр 9 жил 1 сар хорих,
  • 2017 онд хулгайлах гэмт хэргээр 1 жил хорих,
  • 2019 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр 600,000 төгрөгөөр торгох,
  • 2020 онд авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргээр 500,0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байжээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар дээрх гурван этгээдийг илрүүлсэн бөгөөд одоо 37 настай Д.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Хэргийг өдгөө Хан-Уул дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

-“КОСМО ТРЕЙД” НЬ 10 ГАРУЙ УЛС ОРНООС 200-ААД НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ОРУУЛЖ ИРДЭГ-

Космо группийн охин компани болох Космо Трейд ХХК нь 1994 оноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид 10 гаруй улс орноос дэлхийд танигдсан 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээс гадна өөрсдийн брэндүүдийг хөгжүүлсээр яваа компани аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button