НИЙГЭМУЛС ТӨР

Дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулна

Энэ хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байна.

"Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1200 гаруй тогооч, 400 гаруй туслах тогооч бэлтгэдэг бөгөөд 350 тогоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ.

Хоолны газрыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, түрээсийн үйлчилгээгээр "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох зэргийг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

Улсын хэмжээнд 840 сургуульд 680 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагийн 360 орчим мянга нь 1-5 дугаар ангийнх. Сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдал зэргээс үл хамааран бага ангийн бүх сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button