ХУУЛИЙН ЗААЛТ: У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайд болох боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргаж, түүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл дэмжээд байна. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр өөрийн биеэр тайлбар хийх аж.
Хөшигний ард У.Хүрэлсүхийн дараачийн танхим хэрхэн бүрдэх асуудал хэдийн яригдаж, олон хувилбар нэрлэгдэж байна. Ерөнхий сайд нь Үндсэн хуулийн 44-т туссан заалтаар:
1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэх агуулгын эрхийг эдлэхийг зарим улстөрчид санал болгоод байгаа аж.
Хэрвээ уг заалтыг Ерөнхий сайд ашиглана гэж үзвэл УИХ-д өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулан хэлэлцүүлэх эрхтэй. УИХ тогтоолыг дэмжвэл Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажиллах боломжтой юм байна.
НЬЮАНС: Ерөнхий сайд танхимаа хайрцаглах байдлаар өөрөө бие дааж, Засгийн газрын огцруулах санаачлага гаргасан гэгдэж буй. Тэрбээр эл хуулийн гарцаар дахин Ерөнхий сайд болох эрхээ эдэлье гэхэд МАН хайрцаглагдах байдлаар дэмжих нь тодорхой. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хувь хүний шийдвэр гаргаж, танхимаараа огцрох тоглолт хийж буй гэх өнцөг ч байна. Нөгөө талд Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын огцрох шийдвэр нь түүнд хувь хүнийхээ хувьд “шатах” алхам хийлгэж байгаа нь ч нууц биш юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Urgeljuulee,
Yamar ch chadamjgui gedeg ni notlogdsoor baihad yun dahin songogdoh ve, zuvhun hulgai luivar muihar argaar alban tushaal avch hashij irsen ene nuhur ter chigtee alga bolood ug
Hurelsukhees oligtoi yum baigaa yumuu daa
Хүрэлсүх дээр.
ЗӨВ.ХУУЧИН САЙДУУД НЬ ХУЛХИ ХУЛГАЙЧИД. ОДОО Л ЗӨВ ХҮМҮҮСЭЭ СОНГОЖ ШИНЭЭР ЗАСГАА ЭМХЛЭН БАЙГУУЛ. ХҮРЭЛБААТАР. НЯМБААТАР. ЦЭДЭВСҮРЭН. АМАРЗАЯА. ХАЛТАР. ТАВИНБЭХ. САРАНГЭРЭЛ. МЭНДСАЙХАН. УУЛ УУРХАЙН САЙД НАРЫГ БҮҮ АВААРАЙ БҮҮ СОНГООРОЙ. ТЭД САМАРНА ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ. АХЫНХАА ҮГЭНД ОРООРОЙ
Одоо жинхэнэ мэргэжлийн засгийн газраа өөрийнхөөрөө дахиж байгуулаад ажилла л даа. Яагаад болохгүй гэж.
Одоо жинхэнэ мэргэжлийн засгийн газраа өөрийнхөөрөө дахиж байгуулаад ажилла л даа. Яагаад болохгүй гэж.
Ingej toglood yahav! Ajilaa hii!
АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ !! УЛС ОРНОО ХУДАЛДСАН ХАРИЙНХНЫ ГАР ХӨЛИЙН ЗОЛИОС НАРААР МОНГОЛ УЛСАА СҮЙРҮҮЛЭХГҮЙ!!! УЛС ОРНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ОРШИН ТОГТНОХ АСУУДАЛ НЭГ НОМЁРТ ШҮҮ!! ӨӨР ХЭНИЙГ ТАВЬЧИХВАЛ АВЧ ЯВЖ ЧАДАХ ЮМ.АРД ТҮМНЭЭРЭЭ ГАРАА ӨРГӨӨД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ИЙМ БАЙДАЛД ОРТОЛ ДАРАМТЛАХ ХЭНД ХЭРЭГТЭЙГ УХАХ НЭГ ҮЗЭЭРЭЙ!
Ерунда �######�аа чээ
За болж болж. Хэдэн гайгүй сайдаа авч үлдээд шахааны хэдийгээ явуулсан нь зөв. Мань хүн яг ийм боломжийг хүлээж байсан байх. Гоё цэвэршинэ. Нямбаатар, Чулуун, Цэдэвсүрэн, Тавинбэх ... нарыг явуулчих. Сумъябазарыг яаж ийж байгаад бас явуул.
Улс орон маань хэцүүхэн байгаа энэ үед ингэж муур хулгана болж тоглож байх зав байна уу. Эх ороноо аварч үлдэхийн төлөө жагсаж улс төржих биш төр засагаа тогтвортой байлгаж ажил хөдөлмөр хийж хойч үедээ үлдээх ухаан дутаж байна
Ерөнхий сайд Хүрэлсүхийгээ үргэлжлүүлэн ажиллуульяаа