НИЙГЭМ

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

 2021.02.01 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР

 Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

 Наран ургах, шингэх: 08.20-17.52

Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 1, Сумъяа гараг.

Билгийн тооллын 19, Харцага одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button