Нийгмийн

ХЭРЭГ: Хоолны газрын хойноос нас барсан хүний цогцос олджээ

Дорноговь аймгийн Сайншанд сум төв ногоон байгууламжийн ойролцоох Хаан зоог хоолны газрын хойд талаас нас барсан хүний цогцос олдсон байна. Хэргийг тодруулбал, долоо дугаар сарын 30-ны өглөөний 8 цагт цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад, Сайншанд сумын 3-р багт оршин суух 55 настай эрэгтэй Б нас барсан байжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогчийн баруун эгэмний доод хэсэгт зүсэгдсэн шархтай нас барсан байсан гэлээ.

Хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button