Сурвалжилга, Нийтлэл

Улсынхаа төв талбай дээр өөрийгөө шатаан амиа егүүтгэгч юу өгүүлнэ вэ...

Сар шинийн баярын өмнө төр, нийгмийн зүтгэлтнүүдийг урамшуулсан шагналын хур бууж байх баярт мөчид, монгол хүн өөрийгөө шатааж амиа хорлосон үйл явдал параллель зэрэгцэн өрнөлөө. Ердөө Засгийн газрын ордноос саяхан энгэрээ мялаасан гавьяатнууд гарч ирж, хайртай хүмүүс, ард олонтойгоо уулзаж байхад хэдхэн алхмын цаана хэний ч юм аавын хүү зулын гол болон тарчилж байв.

Цагдаа яаравчлан ирсэн ч амжсангүй. Тэр амьсгал хураажээ. Энэ үйл явдал өрнөсөн даруйдаа олон нийтийг эмзэглүүлж, анхаарлыг нь татаж, тэр дундаа сошиал орчинд хүчтэй хэлэлцэгдэж эхлэв. Дийлэнх олонх нийгмийн бухимдал, бачуурал дээд цэгтээ хүрч буйн нэг илрэл гэнэ. Харин зарим нь улс төржинө, захиалгат үйлдэл байлаа гэнэ.

НИЙГМИЙН УУР АМЬСГАЛ УЛАЙСАВ УУ

Коронавируст халдварыг эсрэг хөл хорио тогтоон тэмцэж, дөрвөн сар орчмын хугацаа өнгөрч буй. Энэ хооронд өдрийн орлогоороо амьдардаг, халамж тэтгэмж авдаггүй гэр хорооллын олон айл өрх таг зогссон. Нийгмийн яг энэ сегментэд төрийн бодлого хүрсэн үү гэвэл үгүй, тэд ихэнхдээ харж, царайчилсаар юу ч үгүй хоцорсон. Харин айл өрх, ААН-үүдийн хэрэглээний ус, цахилгаан зэргийн төлбөрийг Засгийн газар төлөхөөр болсон нь ихэвчлэн байрны айлууд, албан байгууллагуудад бодит тусламж болов.

Хаалгыг нь татан өнгийг үзээгүй боловч шар нар, бор хоногийг арай ядан өнгөрүүлж, шүд зуун тэвчиж, баярлах хөөрөхийг үзэлгүй олон арав хоносон цөөнгүй айл өрх, аавын хүү бий билээ. Ийм дээр нь улс төр цохино, Засгийн газар нь хуруу инчдэх төдийд огцорч, эрээгүй хямд попролтууд өрнөнө. Өмнө нь төв талбайд болсон жагсаалын нэг адил, иргэд бухимдал ихтэй. Гарч ирээд жагсахад,  юунд ч өдөөн турхирагдахад бэлэн мэт. Энэ дундаас нэг аавын хүү шүдэнз зурж асав уу.

ЛОГИК: ҮЛ ТАНИХ ХОЁР ХҮН + ТӨМӨР ЗАМ ГЭХ МЕССЕЖ + ЕРӨНХИЙЛӨГЧ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Нөгөө талд нийгмийн зарим хэсгийн шүүмжлэлт сэтгэлгээгээр харсан өнцгүүдийг ч давхар бодолцоод үзье.

Залууг нас бармагц “Төмөр замд ажилладаг, цалингаа аваагүй залуу байжээ” гэх мессежийг аль нэг талаас нийгэмд зориуд өглөө. Гэвч залуу нас барсан учраас төмөр замын ажилтан байгаагүйг нь цагдаагийн газар тогтоогоод зарлачхав. Хэрэв нас бараагүй байсан бол...төмөр замын ажилтан нэр зүүгээд дуусах байв уу...

Төв талбайн баруун хойд талаас бичсэн хяналтын камерын бичлэгт залуу согтууруулах ундаа хэрэглэсэн мэт биеийн өгүүлэмжтэй, хурдтай дайвалзан алхалсаар ордны баруун талд явж буй нь харагдана. Араас нь хоёр хүн мөн сандарсан байртай элдэх нь цуг яваа улс шиг. Гэтэл залуу өөрийгөө галдаж, хэвлэлүүд бөөгнөрч, цагдаа ирмэгц өнөөх хоёр этгээд гэнэтхэн холдож, камеруудын дурангаас гараад явчхаж буй. Гал тавиад олны анхааралд жаал өртөнгүүт нь унтраах зорилготой байсан ч нөхцөл байдал гэнэт ингээд эргэчихсэнд нь бажгадсан мэт.

Хэдэн жилийн өмнө “Шатах ёстой бол шатъя” хэмээгээд, хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан иргэн С.Эрдэнэ багагүй хугацаанд шатаж, түлэгдсэн ч тэр чигтээ алхалсаар оффис руугаа ороод явчхаж байсан билээ. Түүнтэй жишвэл залуугийн шатсан хугацаа, түлэгдэлт магадгүй аминд хүрэхүйц хүнд байгаагүй. Өөр нэг золгүй шалтгаан гэнэтхэн гарч ирж, амийг нь авч одсон мэт.

Эдгээрийн дээр салбар салбартаа манлайлсан, ахмад буурлууд шагнуулж буй баярт мөчийг монгол хүн сэтгэлдээ мэдэрдэг. Ийм үеийг тохиолдуулж өөрийгөө галдан хороох сэтгэлгээ хэвийн хүний толгойд ормооргүй. Түүнчлэн амиа хорлох оролдлого ихэвчлэн олны нүднээс далд хийгддэг. Харин төв талбай дээр өөрийгөө шатаан егүүтгэх гэж буй бол ямар нэг тэмцлийг илэрхийлэгч болох бөгөөд үүнийгээ тайлбарлаж ганц ч гэсэн үгийг олон нийтэд хандан хэлэх, ингэж утга учиртай болгох ёстой харагдана.

Иймэрхүү логикууд бодож үзвэл улс төрийн аль нэг талын зорилготой акц буруугаар эргэж, хүний аминд хүрчхэв үү гэж харагдана.

АЛЬ НЬ Ч БАЙЛАА ГЭСЭН ЭНГИЙН НЭГ ҮЗЭГДЭЛ БИШ БАЙВ

Энгийн логик Ерөнхийлөгчийн эсрэг гэж хэлнэ. Ерөнхийлөгч одон медаль гардуулж байх үеэр болсон, залуу нас барсан даруйд “Төмөр замын ажилчин байж” гэсэн мессеж зорилготой сэвэгдсэн гэхээр. Ингэвэл МАН-ынх, эсвэл дотроо хагарч хоёр, магадгүй түүнээс олон тал болсон АН-ынхны ч үйлдэл байж болох. Харин нэлээд хардаж логикдвол Ерөнхийлөгчийн өөрийнх нь: МАН ингэлээ гэсэн үйлдэл ч байж болох. Хардлага, сэрдлэгийг энэ хүрээд зогсооё.

Эцсийн дүндээ эрдэнэт хүний амь улсынхаа төв талбай дээр хохирчихлоо. Гаднын нөлөөтэйгөөр бус, өөрөө өөрийгөө галдлаа. Энэ бол ардчилсан тогтолцоот нийгэмд түгшүүрийн улаан дохио хангинаж буйтай агаар нэг үзэгдэл. Бухимдаж, бачуурсан, эмзэг сэтгэл зүйтэй ард түмний нэг илэрхийлэл болсон байлаа ч, улс төрчдийн өдөөлтөөр өөрийгөө шатаах акц үзүүлэх гэж байгаад санамсаргүй тэнгэрт хальсан байлаа ч цаг үе амгалан тайван бус болсныг илтгэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуультай, улс төр улайссан энэ жил сэтгэл судлаачид болон нийгмийн нөлөөлөгчид ард түмнийг тайван байлгах, ямар нэг эрсдэлт үйлдэл хийхгүй, аль нэг өдөөн турхиралтад өртөхгүй, бие даасан бие хүн байх чиглэлд анхаарах хэрэгтэй болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭД байнгын дарамтад байгаа нь сэтгэцэд нөлөөлж байна
ИРГЭД байнгын дарамтад байгаа нь сэтгэцэд нөлөөлж байна
2 сар 9, 2021 08:30

ЭНХСАРАНГААС манай улсын ковидын дотоод тарх�##�т эхэлсэн. ЭНХСАРАНГИЙН тусгаарл�##�тыг УОК ын штабын дарга уламбаяр, ЦЕГ ын АМГАЛАН, НОК ын эрдэнэбаатар нар хариуцан зохион байгуулж, удирдаж байсан. ЯАХААРАА дотооддоо тарх�##�тыг �##�дсан гэм буруутай этгээдүүд хариуцлага хүлээхгүй байж ИРГЭДЭЭ аав, ээжтэйгээ золговол 500 000 торгоно гэж дарамтлаад байгаа юм вэ? Цаана чинь дарамтанд орсон иргэн төв тадбайд өрийгөө шата�##�аа. ДАРАМТЛАЖ торгох, хорихоор бүү айлгаад бай.

Зочин
Зочин
2 сар 9, 2021 08:34

Сүхбаатарын т�##�байд болсон яах аргагүй анхаар�##� татаж байна. Юм өөрчлөгдөж байгаагийн шинж болов уу?

Зочин
Зочин
2 сар 9, 2021 08:54

Энэ бол нийгмийн эмгэнэл, үнэхээр 3 хан сая иргэнээ хүн шиг амьдруулж чадаагүй үе үеийн төр засаг, намуудын буруу. Дээр з�##�арсан хэдхэн нөхөд, тэдний хүрээлэл болон гэр бүлүүд нь л ард түмний хөрөнгөөс хулгайлж идэж жинхэнэ эзэд нь ингэж ядуурж байгаа нь энэ төрийн буруу, ямар ч ш�##�тгаантай байсан нь энэ хүнийг ингэхээс өөр гарцгүй болгосон төрийн нэр барьсан түшмэдийн буруу, 3хан сая иргэнээ аятайхан стрессгүй амьдруулж чадаагүй төр засаг л буруутай, ард түмэн иргэд буруугүй.

иргэн
иргэн
2 сар 9, 2021 09:47

Акци хийх байсан юм биш үү

Тунгаа
Тунгаа
2 сар 9, 2021 11:15

Муу ёр

Дорж
Дорж
2 сар 10, 2021 08:29
Reply to  Тунгаа

Муу ёр.

bbb
bbb
2 сар 9, 2021 11:17

mongold buh yum hogiin l bga shdeee yu unen ter unen. eserguutsle ilerhiiled amia ugluu. getel ajilgui amitan uhsen gd ene hunig doromjilj bga turiin undurluguud bolon niigem tsagdaa haramsmaar bn. um ma ni badi mi hum avliga tsetsgelsen, uvug deedsiin uldeesen gazrin bayalgiig avsan hedhen ail hagartlaa bayajsan, biznesmenuud, yaashkanuud , darga nar l shn amidarch bn.

Saddam
Saddam
2 сар 9, 2021 12:05

Золбин ардчиллын гайгаар зовсон ард түмэн тартагтаа тулж байна. Өмхий ардчиллыг устгаж хатуу, хариуцлагатай, эг журамтай нийгэм байгуулах шаардлагатай. Мөн энэ вирус тээчихээд гэр хороолол хэсэж зугтаад байгаа нөхдүүдийг барьж яллаач.

бодол минь
бодол минь
2 сар 9, 2021 16:02

Үнэндээ ардчил�##� гэгч нь жинхэнэ ардчил�##� хараахан болж чадаагүй нь бодит үнэн. Мөн МАН-ынхны огцрох жүжиглэлт нь түмний дургүйг хүргэсэн шүү. Надаас эхлээд ихэнх хүмүүс Хүрэлсүх гуай карьер хөөгөөд ерөнхийлөгчийн сэнтий рүү зүтгэх санаарх�##� нь ил боллоо гэлцсэн. Ер нь тэгээд засаг төр нь ширээ сандлын наймаа давамгайлсан гэдэг нь Миеэгийн үеэс эхлэлтэй нөгөө "60 тэрбум" нь одоо хүртэл ил д�##�д хэвээрээ үргэлжилж бгаа. Хэдхэн жилийн өмнө сая сая₮-өөр яригдаж бсан �##�бан туша�##� өнөөдөр тэрбум тэрбумаар л яригдаж байх жишээний... Авилга бол дээд шатандаа л өндөр хөгжчихсөн. Гэтэл ард түмний амьдр�##� өдрөөс өдөрт улам л доройтоод бдаг. Засаг төр нь энэ т�##�аар чимээгүй...Монголд ажилгүйчүүдийн том арми бий болсны нэг жишээ нь эхнийх нь энэ хүний үйлдэл болж бна. Олон хавар нэгэндээ... гэж ард түмний хөрөнгөн дээр сандайлсан, тарв�##�зсан засаг төр анхаарахгүй бол ард түмэн босох л болно.

Зочин
Зочин
2 сар 9, 2021 16:28

Ecetg ehiinhee esgeh gej zowj endii boolgoson achiig ingej eeriigee shataaj horloh bol buruul daa uldsen hed n zowdog ym setgeleer shanlaj ywj baigaanj eeriiihen shiidwer bailaa gehed aaw eej ah duu ur huuhduud n hetcuu ym da huniil ur shu de ymarj bsn

Irgen
Irgen
2 сар 9, 2021 16:39

Bihleg hiij bgaad yavsan 2 emegtei hen bsan bee, zogsood yum yariad bichleg hiigeed holdson

зочин
зочин
2 сар 9, 2021 16:57

дүү минь чамаар би маш их бахархлаа, чамаас өөр амиа золих зоригтой хүн байхгүй, эх орон гээд д�##�даадаг гарууд чам шиг байж чадахгүй, эгэл жирийн ядуу иргэдийн өмнөөс дуугарч чи чадлаа, дээд хамуудад бага ч гэсэн цочио өгөөд тэнгэрээс хараад суугаа байхаа чи.

Монгол
Монгол
2 сар 9, 2021 18:35

Эсэргүүцлийн илрэл. Амиа хорлох байсан бол хаа байсан газраа хоролчих байсан. Тэгээгүй, мөнөөх Жанжин (цэргийн дарга гэх хятад үг) Сүхбаатарын нь т�##�байд ирээд төрийн ордоны баруун хатавчинд өөрийгөө шатааж байгааг бод. Энэ з�##�уу амиа хорлоогүй, тэмцлийн тэмдэг болгож амиа өргөлөө. Бид мартах ёсгүй.

Dornod
Dornod
2 сар 9, 2021 19:06

Nam gej ard irgediig basaj doromjilson heseg buleglel uuscheed bna. Dornod aimgiin MAN namiihan hed huvaagdaj badamsurengiin buleglel gej shunalt avgai nar alban tushaalaaraa deerlehsen avliga avsan ashig honjoo haisan agentlagiin darga nar bna. Huuli bus uildluud gemt herguudee nuun daldlaad sursan davarsan novshnuud bsaar bna. Ard irged huchtei shuu. Huuli shuuh prokuror, ATG giin ajiltan alban haagchdiig olon udaa argalj amjihgui baih shuu. Dornod aimgiin huuli shuuh prokuror nam, ashig sonirholiin medleer ajillaad bhuu.

Зочин
Зочин
2 сар 9, 2021 19:57

Хүн шатаж байхад яанаа ийнээ гэж санаа зовсон юм байхгүй чичивч хийхгүй цаана нь зураг аваад зогсож байгаа эмэгтэй ямар муухай юм бэ.

Иргэн
Иргэн
2 сар 9, 2021 21:08

Энэ явд�##�д би Элбэгдоржоос эхлээд Сү.Батболд
Баяр,Сайханбилэг мэтийн монголын ард түмний ирээдүйг харлуулсан эрх баригчдыг буруутгаж байна.Энэ бол монголын зовж, тэвчиж, зүтгэж явсан жирийн л нэг эр хүн.Монгол эр хүний нулимс шан�##��##�д ханаж цаддаггүй эрх баригчид та нарыг үзэн ядах сэтгэл аяндаа төрж байна.

Рекэт
Рекэт
2 сар 10, 2021 01:02

Хүний үхлийг хүртэл улс төрдөө ашиглахаа боличихооч.Мөнгөгүй ажилгүй ямарч зовлонтой байж байгаад хорвоогоос явж буй түнд хүндэтгэлтэй хандаж болохгүй юу?
Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин
2 сар 10, 2021 09:52

Ард боловсролгүй амьдр�##� ядуу муу юунд ч уруу татагдах юуг ч дэвэргэхэд бэлэн болсон Ямартай ч 12р ангийн боловсролтой бол өөр өнцгөөс хандана Дөлгөөн нуур төвд ямар хүмүүс цуглардаг юм Эвлэлдэн нэгдэгч үү хорлон сүйтгэгч үү

Зочин
Зочин
2 сар 10, 2021 11:52

утасаараа бичлэг хийхээд зогсож байгаа эмэгтэй хүнлэг сэтгэлгүй аймаар амьтан байна,юу бодож зогсож байсан бол хөөрхий дөө,

Холбоотой мэдээ

Back to top button