Нийгмийн
Талийгаачийн хоолойн хөвч түлэгдсэнээс амьсгалын дутагдалд орсон гэх дүгнэлт гарчээ

Өчигдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөр дээрээ шатахуун асгаж, шатааснаас амиа алдсан. Түргэн тусламжийн эмч ирэхэд, иргэн хэдийн амьсгал хураасан байсан бөгөөд талийгаачийн биеэс 34 настай Э гэх бичиг баримт олдсон нь өөрийнх нь болох нь тогтоогдсон. Улмаар талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэж задлан шинжилгээг хийхэд хоолойн хөвч түлэгдсэнээс амьсгалын дутагдалд орсноос амиа алдсан гэх дүгнэлт гарсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.