Нийгмийн

ШУУД: “Аргил цагаан өвгөн” тууль хайлж байна

Монголчууд эрт үеэс сар шинийг угтаж, шинийн 1-ний өмнөх гурван хоногт тасралтгүй тууль хайлдаг байсан уламжлалтай. Тэр дундаа битүүний өдөр баатарлагийн тууль хайлбал ирэх жилдээ аз хийморьтой, муу бүхнээс ангид, дээд тэнгэр, эцэг өвгөдийн ивээлд оршино гэж үздэг билээ.

Eguur.mn сайт битүүний өдөр буюу өнөөдөр эрүүл энх амьдрал, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх, хар цагаан хэл амыг дарах увдистай хэмээн монголчууд эртнээс эрхэмлэн дээдэлсээр ирсэн “Аргил цагаан өвгөн” туулийг хүргэхээр бэлтгэлээ.

Энэхүү туулийг монгол туулийн язгуур уламжлалыг өвлөгч, Дэлхийн ардын урлагийн их наадмын Гранпри шагналт туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржавын хайлснаар хүргэнэ.

Мөн туулийн үйл явдал, далд бэлгэдлийг “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр, тууль судлаач Б.Нанжид, яруу найрагч Я.Баяраа нар тайлбарлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button