НИЙГЭМ
Монгол Улс гадаадаас ирэх иргэдээ вакцинжуулалтад хамруулна

Монгол иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажил эрчимтэй үргэлжилж байгаа билээ. Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины эхний хэсгийг татаж авахаар болоод буй.
Тэгвэл гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ вакцинжуулалтад хамруулах эсэх талаар Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Гадаадаас нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна.
Шатлалын хувьд эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс, хөл хориог сахиулж байгаа алба хаагчид, өндөр настнуудыг түрүүлж хамруулна. Ийм шатлалаар гадаадаас ирж байгаа иргэд маань хамрагдана. Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэнийг вакцинжуулалтад бүгдийг нь хамруулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.