Нийгмийн

Б.Амархүү: Алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, 2019 оны есдүгээр сарын 20-нд цагдан хоригдсон. Шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ... гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад ухаарал хайрласаан.

Би ард түмэндээ, үзэгчдэдээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай ээж минь, аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж , намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
3 сар 2, 2021 17:34

Олон олон з�##�уустаа үлгэр дуури�##� болж амьдраарай.
Эр �##�даж эрэг нурж.
Чи бол сайхан сэтгэлтэй хүү.
Амьдр�##�д нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
3 сар 2, 2021 18:42

тамхийг олон жилийн өмнөөс хэрэглэсэн шүү дээ

Зочин
Зочин
3 сар 2, 2021 18:58

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ЯЛ ЭДЭЛЖ БАИСАН ХҮН ЗУРАГТААР ГАРАХААР ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ ???? БОЛДОГ Л ЮМ БАИНА Ш ДЭЭ ГЭВЭЛ ЯАХ УУ ААН ???

Zochin
Zochin
3 сар 2, 2021 19:31
Reply to  Зочин

Minii Mongoliin ard tumen aldsan negen ni uhaarch hair hureelel husej baihad algaa tosood egneendee oruulj baya. Er hun aldaj ereg nurdeg hoino yah ve zugeeree AMARAA tabtai moril duu hooloigoor busdiigaa uyauulj duulj yavaarai

Орост
Орост
3 сар 2, 2021 21:16

Шуугиулж байхдаа хөөрхөн байсан шүү. Амжилт.

OB
OB
3 сар 3, 2021 07:38

Яг үнэн

Зочин
Зочин
3 сар 3, 2021 12:44

Хүүхдээ Амархүү шиг байгаач гэж загнахаар хоёр с�##�аа утгатай болчихлоо.

Зочин
Зочин
3 сар 4, 2021 13:25

Zugeer minii duu amid eruul enh bna gedeg hamgiin chuhal busad ni chamaas shaltgaa##a amjilt

Холбоотой мэдээ

Back to top button