Сурвалжилга, Нийтлэл

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ огцом өсөх хандлагатай тул Засгийн газар зохицуулалт хийнэ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж буйтай холбоотойгоор дотоодод шатахууны үнэ нэмэгдэх тухай асуудлаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай товч ярилцлаа.

ВИДЕО:

-Жилийн өмнө газрын тосны үнэ багагүй унасан. Одоо дэлхийн зах зээл дээр ханш ямар байна вэ?

-70 орчим ам.доллар байна. Манай улс газрын томоо Сингапур дахь Брент маркийн тосны хангаар бодож авдаг. Энэ төрлийн газрын тос 2020 оны нэгдүгээр сард 70 орчим ам.доллар дээр байсан. Удалгүй цар тахлын улмаас үнэ нэлээд унасан. Дөрөвдүгээр сарын үед 16-18 ам.доллар дээр унаж, “WTI” маркийн газрын тос бараг хасах руугаа орсон. Харин 2020 оны сүүл рүү огцом нэмэгдэж, 50 орчим ам.долларт хүрсэн. Үүнд вакцинжуулалт хийгдэж эхэлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сард Жо Байден тангараг өргөж, АНУ-ын бодлого зарлагдаж, ОПЕК-ын гишүүн орнууд уулзаж, зарим шийдвэрүүд гаргасан зэрэг нь үнэ өсөлтөд нөлөөлсөн. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөж байна гэсэн үг. Өнгөрөгч онд 20 ам.доллар байсан гэхээр 50 ам.доллароор өсчхөөд буй.  

-Энэ өсөлтийг дагаад дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Шууд нэмэгдэнэ. Манай улс газрын тосоо 100 хувь гаднаас импортолж авдаг, үүний 95 орчим хувийг нь ОХУ-аас оруулж ирдэг. АИ92 шатахуун гэхэд тонн тутамдаа арванхоёрдугаар сард 416 ам.доллар байсан. Харин энэ оны хоёрдугаар сард 532, гуравдугаар сард 592 ам.доллар дээр ирчихсэн байна. Тэгэхээр газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийн өсөлтөд шууд нөлөөлж явдаг гэсэн үг.

-АИ92 шатахууны тухайд тодорхой ямар дүнгээр нэмэгдэх талаар мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээр сард 60 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Хоёрдугаар сард 180, гуравдугаар сард 350-370 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд төрийн бодлогоор шатахууны үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авч ажиллана.

-Төрөөс шатахууны үнийг барих бодлогоор газрын тос импортлогч ААН-үүдэд цензур тавихыг шүүмжлэлтэй нүдээр харах нь бий?

-Төрөөс шатахууны үнийг хүчээр барьж байна гэхчлэн ярьдаг л даа. Төрд бодлого гэж бий. Манай шатахууны ААН-үүд үнээ маш сайн буулгадаг. Харамсалтай нь шатахууны үнэ буухаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буудаггүй. Үүнээс болж иргэдийн нуруун дээр ачаа ирдэг.

ААН-үүд хүндрэлтэй байгаа нь үнэн. Иймд аль аль талаа бодолцож, тооцоо судалгаа хийх ажлууд байна. Нэг талдаа шатахууны үнийг хүчээр барьж буй гэсэн үг биш шүү. Төрд хар данс, тооцоо томъёолол гэж бий.

Шулуухан хэлэхэд төрөөс зохицуулалт хийлээ гээд ААН-үүд дампуураад хаалгаа хаахгүй яасан юм бэ.

-Манай улс газрын тосны ямар нөөцтэй байгаа вэ?

-Шатахууны нөөц бол хангалттай. Хуулиар 30 хоногийн нөөцтэй байх ёстой байдаг, үүнийгээ хангаж байгаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Chanart n khyanalt taviachee. Khamag mashin evdeed duuslaa. 92 khiikheer l khamag gerel n' aschikh um. Yanzluulakh gj buun mungu za dal bolj bna.

Холбоотой мэдээ

Back to top button