Нийгмийн

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст  нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 11-ний 20 цагаас 03 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button