“Чингис хаан” банк их хэмжээний өрөнд орж, харилцагчдынх нь гомдол Монголбанканд “овоорчээ”

“Чингис хаан” банк Монгол банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчийг шүүхэд өгчээ. Эл хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд “Чингис хаан” банкны гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус банкны зүгээс давж заалдах шатны шүүхэд хандвал шүүхийн процесс цаашид үргэлжилнэ.
-“ЧИНГИС ХААН” БАНК 2020 ОНЫ ЭХНЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮНДРЭЛД ОРЖЭЭ-
Дээрх шүүхийн маргааныг сийрүүлбэл Монголбанкны байцаагч “Чингис хаан” банк төрийн байгууллагуудын саатсан гүйлгээг хийгээгүй хэмээн 10 сая төгрөгөөр торгосон байна. Монголбанкны байцаагчийн мэдүүлснээр “Чингис хаан” банк 2020 оны эхнээс харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй, үйл ажиллагааны хүндрэлд орох болжээ. Улмаар “Чингис хаан” банканд их хэмжээний төлбөр тооцоо саатсан байна.
Тодруулбал, тус банкны томоохон харилцагч НДЕГ, ЭМДЕГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Монгол Улсын хөгжлийн банк”, “Хадгаламжийн даатгалын корпораци” болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгөө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанканд ирүүлсэн байна.
Эдгээр гомдлыг үндэслэн Монголбанкнаас “Чингис хаан” банканд Банкны тухай хуульд заасны дагуу үүргээ яаралтай биелүүлж, биелэлтийг Монгол банканд тайлагнахыг үүрэг болгосон байна.
Гэвч “Чингис хаан” банкнаас Монголбанканд ямар нэг хариу өгөөгүй учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “...Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Чингис хаан” банканд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.
-МОНГОЛБАНКАНД “ЧИНГИС ХААН” БАНКНЫ НЭР БҮХИЙ ХАРИЛЦАГЧДААС ГОМДОЛ МЭДҮҮЛЖЭЭ-
1. 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 01/273 дугаар бүхий албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газраас “...Чингис хаан банк нь нисэхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай өдөр тутмын гүйлгээг удаа дараа гаргахгүй саатуулж гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна...”.
2. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн мон /3387/0031 дугаартай RIBS хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс “Төлбөр барагдуулах тухай” шаардсан албан бичиг.
3. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/271 дугаар албан бичгээр Монгол улсын хөгжлийн банкнаас “...тус банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, төлбөрийн чадвар муудсанаас үүдэн өнөөдрийг хүртэл дээр дурдсан мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрийг барагдуулаагүй байна...”,
4. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-1/73 дугаартай албан бичгээр Хадгаламжийн даатгалын корпорациас “...Чингис хаан банкин дахь Хадгаламжийн даатгалын корпорацийн 3941110001 тоот харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600 сая төгрөгийг Монголбанкин дахь харилцах данс руу шилжүүлж төлбөрийн даалгавраар гүйлгээ хийлгэсэн боловч өнөөг хүртэл манай Монголбанкны харилцах дансанд ороогүй байна...”.
5. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/341 дугаартай албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас “..Чингис хаан банктай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулан, хугацаа дуусмагц зарлагын гүйлгээ хийлгэхээр төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч 2019 оны 10 дугаар сараас хойш хугацаанд хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ...”.
6. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8-2/1044 дугаар албан бичгээр Монгол Улсын сангийн сайдаас “..Төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/431, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/050 албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл тодорхойгүй шалтгаанаар шилжүүлээгүй байна...”.
7. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/367 дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс “...Уг данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 862,700,000 төгрөг, 3,063,537.14 төгрөгийн гүйлгээ хийлгэсэн хэдий ч хүлээн авагч дансанд ороогүй...”.
8. 2020 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн 01/556 дугаар албан бичгээр Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компаниас “...Иймд “Чингис хаан” банкны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, харилцагч байгууллагынхаа гүйлгээг хийхгүй байгаа хууль бус үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх...”.
9. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/778 дугаар албан бичгээр Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас “...нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар нийгмийн даатгалын дансанд шилжүүлэх арга хэмжээ авч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.
10. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/66 дугаартай албан бичгээр Ди би эм ассет менежмент ҮЦК ХХК-иас “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн нийт 936,260,653.75 төгрөгийн хадгаламжийн хугацаа дуусгавар болсон хэдий ч ...хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байна...”.
11. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/135 дугаар албан бичгээр Зээлийн батлан даалтын сангаас “...дээрх хоёр гүйлгээ өнөөдрийг хүртэл бодитоор хийгдээгүй хадгаламж дансанд орж ирээгүй байна...”.
12. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2/1819 дугаар албан бичгээр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас “...Чингис хаан банктай холбоотой 3,292,874,438 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн сангийн 100900015350 тоот дансанд шилжүүлэх арга хэмжээ авч өгнө үү...”.
13. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20/15-1180 дугаартай албан бичгээр Монголын Ипотекийн корпорациас “...Чингис хаан банкнаас тусгай зориулалтын компаниудын буцаах нөхцөлгүй худалдан авсан орон сууцны зээлийн хөрөнгийн багцуудын Траст дансны үйлчилгээний гэрээний үүргийн дагуу шилжүүлэх ёстой /2020.02.17-2020.4.08/-ны хооронд саатсан гүйлгээ нийт 187,111,922.77 төгрөгийн шилжүүлээгүй саатлын дансанд саатуулаад байна...”.
14. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/792 дугаар албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “...Дамжуулан зээлдүүлсэн арилжааны банкуудаас Чингис хаан банк нь гэрээнд заасны дагуу төлбөрөө барагдуулаагүй...”.
15. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5а/259 дугаар албан бичгээр Монголын цахилгаан холбоо хувьцаат компаниас “...Чингис банк нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СА/24 тоот албан бичгээр 2020 оны 3 дугаар 09-ний өдрөөс таван 7 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх хуваарь ирүүлсэн ч мөн төлбөр тооцоог гүйцэтгэлгүй хохироож байна...”.
16. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/2184 дугаар албан бичгээр Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас “...Чингис хаан банк үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа эсэхэд тодруулга гарган 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.
17. 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ТГ/365 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “...Чингис хаан банканд томилогдсон Монголбанкны хянан шалгагч нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул арга хэмжээ авч өгөхийг хүсэж өргөдөл ирүүлснийг үүгээр уламжилж байна...”.
18. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр Тавантолгой төмөр зам ХХК-иас “...компанийн 5101003582 тоот харилцах дансны 1,971,031,954.67 төгрөгийн үлдэгдэл харилцахын хүүг тооцож манай компанийн Төрийн банк дахь 109000137193 тоот харилцах дансанд шилжүүлж улмаар 5101003582 тоот дансыг хаах талаар хуульд заасан боломжит арга хэмжээ авч өгнө үү...”.
19. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн а/2778 дугаар албан бичгээр Монгол Улсын Эрчим хүчний сайдаас “...Чингис хаан банканд Сангийн яам болон манай яамнаас төлбөрийн баталгааг чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн бөгөөд урьдчилгаа санхүүжилтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэгч байгууллагын харилцах данснаас бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр гаргахгүй байгаа тухай мэдэгдээд байна...”.
20. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/986 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, харилцагчийн мөнгийг гаргаж чадахгүй байгаа...”.
21 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3080 дугаар бүхий албан бичгээр Монгол Улсын Ерөнхий Аудитораас “...Одоогоор төлбөрийн актаар тогтоосон хугацаанд “Баян могод” ХХК-д олгосон санхүүжилтийг Чингис хаан банкнаас улсын төсөвт төвлөрүүлээгүй байх тул баталгаагаар олгогдсон хөрөнгийг Төрийн сан банкин дахь Үндэсний аудитын газрын шалгалтын орлогын 100900000601 тоот дансанд татан төвлөрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.
22. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/2115 дугаар албан бичгээр Автотээврийн үндэсний төвөөс “...Чингис хаан банкинд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/576, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/670 тоот албан бичгээр удаа дараа хандсан боловч одоог хүртэл шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа тул энэхүү асуудлаар тодруулга хийж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү...”.
23. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3/638 дугаар албан бичгээр Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.Анандбазараас “...Чингис хаан банк дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч болон Монголбанканд иргэд, аж ахуйн нэгжүүдээс удаа дараа хандаж байгаа боловч хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхгүй дарагдуулж байгаа тухай мэдээлэл байна...” гэх мэдэгдэл, өргөдөл, гомдлыг тус тус ирүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их хааны нэрийг бизнес,санхүүгийнхэн ашиглахаа болимоор юм. Бизнесийн зорилгоор Их хааны нэрийг ашиглахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй.Их хааны нэрийг гутааж байна,унагаж байна.
ИНЕГ чингис хаан банкинд мөнгө хадг�##�уулах гүйлгээ хийх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй шүү найзууд аа хэрвээ ИНЕГ чингис хаан банкинд их хэмжээний мөнгө дансанд нь байршуулсан л бол МӨНГӨ УГААСАН гэдэг үндэслэл шууд ямар ч эргэлзээгүйгээр хүнд ойлгогдонон шүү
ИНЕГ чингис хаан банкинд мөнгө хадг�##�уулах гүйлгээ хийх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй шүү найзууд аа хэрвээ ИНЕГ чингис хаан банкинд их хэмжээний мөнгө дансанд нь байршуулсан л бол МӨНГӨ УГААСАН гэдэг үндэслэл шууд ямар ч эргэлзээгүйгээр хүнд ойлгогдонон шүү
ИНЕГ чингис хаан банкинд мөнгө хадг�##�уулах гүйлгээ хийх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй шүү найзууд аа хэрвээ ИНЕГ чингис хаан банкинд их хэмжээний мөнгө дансанд нь байршуулсан л бол МӨНГӨ УГААСАН гэдэг үндэслэл шууд ямар ч эргэлзээгүйгээр хүнд ойлгогдонон шүү
ИНЕГ чингис хаан банкинд мөнгө хадг�##�уулах гүйлгээ хийх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй шүү найзууд аа хэрвээ ИНЕГ чингис хаан банкинд их хэмжээний мөнгө дансанд нь байршуулсан л бол МӨНГӨ УГААСАН гэдэг үндэслэл шууд ямар ч эргэлзээгүйгээр хүнд ойлгогдонон шүү
Төрийн байгууллага компаниуд Капит�##� банкны түүхийн дараа мэдсээр байж яах гэж ийм жижиг тогтворгүй шинэ банканд мөнгө хадг�##�уулсан бэ? Капит�##�ын дараа шууд мөнгөө тогтвортой ажилладаг банк руу шилжүүлэх ёстой байсан. Худлаа өндөр хүүнд нь горьдоод. Ямар хувь хүн биш дээ. Мэргэжлийн боловсон хүчинтэй эрсдэл тооцох чадвартай мэргэжилтэнтэй газар. Хувь хүн би хүртэл сонгохгүй байхад. Их хэмжээний мөнгө хадг�##�уулах газар хүүнд биш мөнгөө аюулгүй хадг�##�ж болох эсэхэд анхаарлаа хандуулах ёстой.
ийм нэртэй банк хаана байдгийн ?
Khuviin companiud kharits#aggyi banktai turiin tom company baiguullaguud l kharits#ag sonin l um bna.