Нийгмийн

ХӨНДӨХ СЭДЭВ: Иргэдээ гэнэтийн шийдвэрээр “шок”-нд оруулахаа хэзээ болих вэ, дарга нар аа

Өчигдөр орой Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай Шадар сайд С.Амарсайханд танилцуулсан. Улмаар дараагийн долоо хоног гэхэд нийслэлд өдөртөө 400-1000 халдвар бүртгэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй тухай хэлсэн байна. Түүнчлэн эмнэлгүүд халдвартай иргэдийн ачааллыг дийлэхгүйд хүрч, цаашид хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг зочид буудалд тусгаарлах, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг ашиглах саналтай байгаа зэрэг асуудлуудыг танилцуулсан аж.

Тухайн мэдээллийн дараа шөнө дунд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрийг гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаж, эл шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлээд байна. Баянзүрх дүүргийн 26-р хорооны тухайд хамгийн их хүн ам, хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн нэгт ордог. Гэтэл урьдчилж хэлж сануулахгүйгээр шөнө шийдвэр гаргаад өглөө нь иргэдийг хорьсон асуудалд тус хороонд оршин суудаг иргэд бухимдалтай байна.

Хөл хорио, халдвартай зэрэгцээд 26-р хорооны Засаг дарга солигдож, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх шууд мэдээллийн дундуур хөл хориотой холбоотой мэдээлэл авах гэсэн иргэдэд уурсаж буй нь олны бухимдлыг төрүүлээд амжлаа. Үүнийг дагаад үүсээд буй хөл хориог шинэ Засаг даргыг солих ажиллагаа хэмээх мэдээлэл гарсан.

Нийслэлд хатуу хөл хорио тогтоох бол 14 хоногийн өмнө иргэдэд урьдчилж мэдэгдэнэ хэмээж байсан цаг саяхан. Гэтэл адуу мал хашиж байгаа аятай шөнөөр хуралдсанаа өглөө нь хааж буй нь хэр нийцтэй шийдвэр вэ. Наанадаж иргэд яагаад хоригдож буй шалтгаанаа ч мэдэхгүй, ямар ч мэдээлэлгүй байгаа нь харамсалтай.

Түүнчлэн өчигдөр шөнө 23:00 цагт хаах шийдвэр гарсны дараа гэр рүүгээ орж чадахгүй түгжигдсэн иргэд бухимдаж,  багагүй үймсэн билээ. Гэнэт гаргасан шийдвэрийн гороор хүнсээ цуглуулж чадаагүй, эсвэл эрүүл мэндийн яаралтай тусламж авах шаардлагатай байсан иргэд хэрхэхээ мэдэхгүй байгааг Дүүргийн Засаг дарга болон УОК-оос анхаарах хэрэгтэй байна. Мөн хэрэв хаах шийдвэр гаргах бол 14 хоногоо байя гэхэд ядаж нэг өдрийн өмнө хэлвэл, иргэд ийн бухимдахгүй нь лавтай.

Хэрэг гаргаж хааж, хорьчихоод дахин халдвар гарлаа, голомт боллоо хэмээн төрийн шийдвэрийг цахимаар гаргадгаа УОК-ынхон ухаарах болоогүй л байна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ямар ч амьдралгүй, судалгаанд үндэслээгүй шийдвэр гаргах юм даа. Дээр гаргасан шийдвэрийг нь доод шатандаа нулимдаг, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоогүй... ёстой нэг “галзуу хүнийх” шиг ажиллах юм энэ олон Онцгой комиссууд.

зочин
зочин

Угаасаа хотод амьдардаг хүн болгон байдал ямар байгааг мэдсээр байж хүнс, эм тан яаралтай шаардлагатай хэрэгцээнийхэ зүйлсийг бэлдчихсэн баймаар юм. Юундаа бухимдаад бдаг юм бээ. нийтээрээ л хэцүү бхад

иргэн
иргэн

МАН ЗГ УОК хамгийн Харгис шийдвэр гаргаж Иргэд ээ байнга шахуу Хохироож чирэгдүүлдэг

Зочин
Зочин

МАНдуулж бгаа нь энэ дээ. Өөрсдөө сонгосон хүмүүс одоо уйлаад яахавдээ

Зочин
Зочин

УХААНГҮЙ НОЁНД УРГАШГҮЙ А.БАТ ГЭЖ ЭНЭ ДЭЭ. НӨГӨӨ ОЮУНЭРДЭНИЙ ӨВЧИНГ ЯЛАН ДИЙЛЭХ АМЛАЛТ ЯАСАН БЭ ?

хүннү
хүннү

Анхнаасаа иргэдэд буруу ойлгол өгсөн тэр нь юу гээч “гэнт хөл хлрио тогтоохгүй 14хоногийн өмнө хэлнэ” гэж. Гамшиг аюулт тахал гэдэг чинь гэнт л нэг цаг минутанд л болдог бүх хүнд маш хурдтай халдварладаг тахал гэдгийг энэ хэдэн хөлдүү дарга нар, иргэд маань ойлгох ёстой. Саяхан зүгээр байсан байрыг 5минутын дараа хөл хорьж болно. Үүнд иргэд гайхах зүйлгүй, тэнд вирус илэрсэн!!! Тэр 14-өө боль маанаг дарга минь.

Зочин
Зочин

uher mongol shuude uund gaihah yum bhgu

Холбоотой мэдээ

Back to top button