УЛС ТӨР

ТӨЛӨВЛӨГӨӨ: Л.Оюун-Эрдэнийн шүглийг 33 тэрбумын зээлтнүүд үлээж, “ГАЛ”-аас нам, ЗГ-аа ХАМГААЛНА

ӨМНӨХ ПАРЛАМЕНТЫН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД МАНДАН БАДАРСАН Ч СӨХСӨН АСУУДЛУУД НЬ УРВУУ ХАМААРАЛД ОРЖЭЭ

Өмнөх парламентын үед Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүд Засгийн газрын сөхөх томоохон асуудлууд дээр шүгэл үлээгч маягаар ажиллаж ирсэн. Тухайлахад, Л.Энхболд орон нутгийн өмчит Тавантолгойг ярьж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ дуугарч, Т.Аюурсайхан Монголбанкны асуудлыг хөндөж, Х.Нямбаатар Эрүү, Зөрчлийн хуулиуд дээр баахан “шатаж” ажилласан.

Яг масс нүдээр тэднийг харахад, “Эрдэнэт үйлдвэр”, орон нутгийн өмчит Тавантолгой, Монголбанк, хуулийн салбарын өөрчлөлтийг сөхөж, зоригтой дуугарч явсан УИХ-д ишнээр сонгогдсон шижигнэсэн залуусын зоригтой үйлдэл гэхүйц. Гэвч яг өнгийж, эрүүл нүдээр дүгнэлт хийхэд Ажнай Б.Бат-Эрдэнэ, “сахал” Д.Эрдэнэбилэг, ХХБ, Г.Золжаргал тэргүүтэй улсуудаас өшөө авах гэсэн мэт хэт субьектив хандлагатай улс төрийн акциуд хийсэн байдаг.

Тэдний сүр дуулиан зарлан хийсэн акцуиуд өнөөдөр үр нөлөөгөө үзүүлж, улс орон зөв замдаа орчихсон уу гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Өнөөх л бахь байдгаараа “Эрдэнэт үйлдвэр” дээрээ учраа олж чадалгүй гацан, Г.Золжаргалд зориулж УИХ-аар батлуулсан тогтоол нь хууль, шүүхийн мухардалд орж, өнөө мөдгүй шоронд хийчихнэ гэгдэж байсан Ажнай Б.Бат-Эрдэнэ Төрийн ордонд тухалжээ. Ингэж зүгнэж харвал тэдний хүсэл бараг урвуу хамаарлаар биелжээ. Гэсэн ч үр дүнгээс үл хамаарч, шүгэл үлээгсэд мандан бадарсан байгаа юм.

33 ТЭРБУМЫН ЗЭЭЛТНҮҮДЭЭР ЗАСГИИЙН ГАЗАР СУБЬЕКТИВ ШҮГЛҮҮДЭЭ ҮЛЭЭЛГЭЖ, ӨӨРСДӨӨ ГАЛААС ЗУГТАНА

Эдүгээ  парламентын танхимаас аль зоригтой, гэнэн тэнэг ч юм шиг муйхар төрлийн хүмүүсээр шүгэл үлээлгэдэг У.Хүрэлсүхийн арга барилыг Л.Оюун-Эрдэнэ тэр чигээр нь авч ашиглаж эхлэв. Тэр хамгийн түрүүнд Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авч, сонгуулийн зардлаа босгосон гэгдэж буй Г.Амартүвши, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг “ашиглах” шийдэлд хүрч. Тэднийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Засгийн газар, МАН-ын нэгдсэн тактикийг олон нийтэд дэлгэж, байнга ярих, асуудлыг сөхөх үүргээр оруулж ирэв.

Өнгөрөгч долоо хоногуудад МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хаврын улс төрийн планаа тохирч, улмаар аймгуудын Засаг дарга нарт намаа нэгтгэх онцгой үүрэг өгөөд явуулцгаав. Олон нийтийн санаа бодлыг яг МАН чиглэлд барихын тулд УИХ дээр “гал”-аа авч, тодорхой асуудлуудыг сөхөхөөр тохиролцоонд хүрчээ. Ингэж байж, хот хөдөөгүй массын уур амьсгалыг барих боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд Г.Амартүвшингээр Т.Чимгээ нарын асуудлыг, Г.Дамдиннямаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхүүдийг сөхөж, УИХ дээр нээлттэй сонсгол хийх, тогтоол батлуулах зэрэг нөлөөлөл үүсгэхээр ярилцсан байна. Ингэж байж, тэдний 33 тэрбум тойрсон асуудал намжина гэх зөвлөмжийг ах нь өгч,  шинэ гишүүдийг “сумлаж” байгаа аж.  Мөнхүү тэд Ц.Баасанцогт, А.Гансүх нар луу чиглэсэн операцидаа ч дээрх гурван гишүүнийг “ашиглах” бөгөөд хавар хийх гол улстөрийн акциуд дээр нь УИХ галыг нь авахаар тохироод байгаа аж.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Мэдээж өнөөдөр шүүхийн ялзрал, авлигын хэргүүдийг нь өршөөж болохгүй. Нэг зорьж шатаж хөдөлсөн дээрээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар энэ асуудлынхаа ард гарах ёстой гэсэн өндөр хүлээлт ч үүсэв. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах асуудлыг тэдний алив асуудалд муйхарлаж зүтгээд ч болтугай ард нь гардаг зан нэмэр тусаа өгөөсэй гэх өнцөг ч байна. Гол нь, хэдэн жилийн эргээд харахад энэ цагт буруудаж буй хүмүүс төрд улам хүчээ нэмэгдүүлчихсэн, эрүүдэн шүүгдсэн гэгдэж буй хоёр нь шоронд, томоохон өмчийн маргаанууд нь Арбитрт очих дээрээ тулчихсан байх вий.

Популизм хийгчид бол чанга орилох тусам хэсэгтээ л дээшээ явна. Зуд болоход нохой зоолдог үлгэрээр цагийн цөвүүнд үүссэн ялзралын үр шимээр муу  хүмүүс шат өгсөх гишгүүр бүү хийгээсэй.  Баахан субьктив дайралт хийгээд эцэст нь бахь байдгаараа л үлдэх вий. Ерөөс Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын “муу хүмүүс”-ээс юу ч хүлээх билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

үхсэн хар туучиынууд

уншигч
уншигч

жигтэйхэн Голланд нөхөр орилоод эхэлсэн юм ааа

Zochin
Zochin

Idej uusan khergiig chin khaaj ugnu gj amlasan um bgaa bz. Am#lsan n' ch ter, amlalt avsan n' ch ter uruvdmuur garuud doo.

Irgen
Irgen

Zeel avsan bol tulj taarana, yund zartsuulsniig ne shalgaad bolloo bish uu. Baritsaa hurungutei, zeeliin nuhtsuld gagasan hench avch bolno

зочин
зочин

Энэ төр хэзээ нэг төр шиг төр болох юм бол оо? Үргэлж л хэн нэгнийгээ соши�##� руу муулж, матаж, гүтгэж заваарч ард түмний дургүй хүргэх юм. Амартүвшин гэж нялцгай хүүхэн тулаан хийж амжих уу? Оюун-Эрдэнийг овоо юм байх гээд дэмжээд байсан чинь "овоолсон баас" гэгч байсан юм уу? Одоо больцгоо л доо Цар тах�##�, Эдийн засгийн хямр�##�д зүдэрч байгаа ард түмнээ бодооч ээ.

Irgen
Irgen

Uursdiinhuu bulhai muu muuhaig olnii anxaarlaas xundiiruuleh gej uur sedbeer popilizm xiij bgaa bh.....Xulgaich xulgaichiig bariarai gej xashgirch uuruu nuugdah gej oroldoj bui argaa barsan xunii archaagui uildel......

Зочин
Зочин

амартүвшин нгьяг л трансжендэртэн, ганхуяг нь хулгайч царайтай, нөгөө дамдиннян нь үнэхээр хуурамч дүр төрхтөн. эд нар мөнхбус 33 тэрбумаа цуслаад үхээсй үнэхээр өөдгүй амьтад. осон боловсрол гээг нь хаана байна. ёс ззүй нь хаана байна. хйиж буй ажил нь млрохын хазгай. жишээ нь ломбардын хүү

Зочин
Зочин

Монголыг базсан хэдэн олигархын эсрэг дуугарч л байг сайн байнс

зочин
зочин

З-Н БУУНЫ НОХОЙ , Дамдинням гишүүн гэж бүүр нэг ядчихсан амьтан бнаа

Зочин
Зочин

Хулгай нь баригдаад ирэхийн цагт намд хандив өргөж намын нөлөөгөөр гишүүн болж хамга�##�агдаад насаараа намдаа өр төлбөртэй амьдарч няс�##�сан газар нь очиж бууж байгаагийн бодит жишээ нь энэ Ганхуяг, Амартүвшин, Дамдинням гурав. Асар Базар Тазар гурав ч гэж нэрлэж болох юм.

зочин
зочин

МАН з�##�уучуудаар нэг нэг сенсаци үлээх да�##�гавар өгчихсөн бололтой,Дамдинням гэж нэг юм бнаа ярьж хэлж байгаа нь г�##�зуу хүн шиг ,Тэмүүлэн УЧИРАЛ ЗЭРЭГ з�##�уусаас сур�##�цдаг болоосой,

33 terbium
33 terbium

33` terbumchuud bank, bolovsrol salbar, TOH kompaniudiig ehneesee avaad ehelsen, eren survatlagch setguulchid sudlah heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button