УЛС ТӨР
О.Цогтгэрэл: Хүчтэй сөрж, тэнцвэрийг хангахгүй бол Монгол Улс, монголчууд хэцүүднэ

АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Өдрийн Сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүд
- Уулзалтуудын уур амьсгал, асуултуудыг харахад гишүүд их идэвхи эрмэлзэлтэй байна, Ардчилсан нам маань хурдан цэгцрээсэй гэсэн хүсэл, хүлээлт өндөр байгаа нь мэдрэгдсэн.
- Ардчилсан нам шийдвэрлэх сорилтод тулж ирлээ. Магадгүй, үүнийг даваад бүрэн шинэчлэгдэж чадвал монголын улс төрийн тавцанд голлох үүрэгтэй хэвээр үлдэж, цаашлаад Засгийн эрх барих байх. Эс чадвал нэг мөр мөхөх тийм заагт ирчихээд байна. Ийм хурц нөхцөл үүсээд байхад парламентын танхимд сууж байгаа гишүүний хувьд зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй, өөрчлөлт, шинэчлэлтийг удирдах, оройлон оролцох ёстой гэж УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ ярилцаад, нэрээ дэвшүүлсэн.
- Ардчилсан намыг шинэчилнэ, гэхдээ ганцаараа биш гишүүдтэйгээ нэгдэж, хамтарч ЦУГ ШИНЭЧИЛНЭ. 200 мянган гишүүнтэй намыг шинэчлэх, энэ намын өөрчлөлтөөр дамжуулан улс орноо шинэчилнэ гэдэг амаргүй байх нь мэдээж. Бэрхшээл, дутагдлын шалтгааныг тодруулах, оношыг зөв тавихаас ажлаа эхлэх ёстой.
- Бид үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талд тууштай зогсож чадахгүй байна. Сонгогчдын аясыг дагасан, яаж ийгээд сонгогдчих боломж хайсан савлагаатай бодлого бидний ялгарлыг үгүй хийсэн. Анх 90-ээд онд ямар өөрчлөлтийг Монголд авчирахаар хүсэж, тэмцэж явснаа эргэн санаж, 30 жилийн өмнөх ирмүүн мөрөөдөл, дэврүүн хүслээ эргэн өрдөж хүний эрхийг баттай тогтоох, хувийн өмчийг үргэлжид дэмжих, өмчлөх эрхийг төр дэмжихээс бус булаадаггүй, төрийн оролцоог хамгийн бага байлгах гээд үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө зогсох шаардлага байна.
- Хэт зүүний үзэл баримтлалтай МАН-ын урт хугацааны засаглал халамжийг хавтгайруулж, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийг боомилж мохоож байна. Энэ нь бүтээмжийг өсгөх, өсөлтийг авчрах чадваргүй нь тодорхой харагдлаа. Улсын эдийн засаг жинхэнэ сүйрэлд өртөж байгааг бид өдөр бүр харах боллоо.
- ЦУГ ШИНЭЧИЛНЭ хөтөлбөр бол Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх хөтөлбөр.
- Үзэл баримтлал маань өнөөдрөөс эхлээд Ардчиллын хамгийн том өмч болох ёстой үздэг.
- Учир нь манайхаас бусад Монголын улс төрийн хүчнүүд бүгд зүүний буюу нийгмийн халамжийг өөгшүүлж, төрийг данхайлган иргэдийн оролцоог хумиж, захиргаадалтаар удирдахыг дэмждэг улс төрийн байршил дээр шамбааралдаж байгаа. Харин бид баялаг бүтээгчдийг тууштай дэмжих, халамж бус ажлын байрыг нэмэх, төрийн оролцоог эрс багасгах замаар хүнд суртал, авлигалыг устгана, эдийн засагт хүртээмж бий болгоно гэж итгэдэг үзэл баримтлалтай. Баялгийг бүгдэд тэгш хүртээх арга нь халамж биш боловсрол, эрүүл мэнд, сайн цалинтай ажлын байр гурав л юм.
- Ийм том ялгарал, үнэт зүйлээ бид оновчтой ашиглахгүй, өрсөлдөгчийнхөө орон зайд орж байж сонгогчдоос дэмжлэг авахаар хий оролдоод байгаа учраас сулраад байгаа.
- Жилийн 17 хувийн өсөлт үзүүлж байсан эдийн засаг уул уурхайн мөчлөг дагаад унахад юу боллоо. Яагаад сургамж авахгүй өдий хүрч байгаа юм бэ. Уул уурхайн орлогыг боловсруулах үйлдвэрлэл, өөр орлогын эх үүсвэртэй болоход чиглүүлэхийн оронд хавтгайруулан тараах халамжийн бодлогыг л эрх баригчид хэрэгжүүлж ирлээ. Энэ бол хамгийн болхи, хамгийн амар зам. Үр дүнд нь монгол ул уул уурхайн социализм, халамжийн капитализм гэх гаж нийгмийг байгуулчихлаа. Уул уурхайгаас бусад салбарууд шахагдаад бүтээмжгүй, өсөлтгүй болж байна. Ийм үхээнц байдлыг өөрчлөх, шинэчлэх хүсэл одоогийн эрх баригчдад даан ч алга. Тэд гашуун үнэнийг хэлэхээс айж, маргаашийн сайхны төлөө өнөөдөр зориг, эрсдэл гаргахаас эмээж байна.
- Ардчилсан нам дээгүүрээ хөнгөрч, анхан шат руугаа хүчээ шилжүүлнэ. Монгол улсын хувьд ч бас адилхан. Дээр ярьсан уул уурхайн баялаг, бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд “хүнд” байна. Үүний эсрэг “хөнгөн” болоход мэдлэг шингэсэн, оюун шингэсэн эдийн засагтай болох тухай концептийн өөрчлөлтийг ярьж байгаа юм. Тэгэхээр цаашид ч 4Х хөтөлбөр намын ч шинэчлэл, улсын ч өөрчлөлтийн концептийг давхар агуулж байгаа юм
- Аварга биетүүдтэй өрсөлдөхийн тулд тэд нараас илүү хурдтай байх ёстой болно. Өнөө цагт том нь бус, мөнгөтэй нь бус хурдтай өөрчлөгдөж чаддаг, хурдан үйлдэж чаддаг нь л ялна? Хувьслын хууль ч тийм зүй тогтолтой. Дарвины онолоор зүйлүүдээс хурдтай, хувьсаж чаддаг нь тэсэж үлдсэн. Үлэг гүрвэлүүд аварга том байсан ч өөрчлөгдөж чадалгүй сөнөсөн. Тэгэхээр Ардчилсан нам урьдынхаас хэд дахин хурдан, технологижсон, цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хурдтай хйидэг болох шаардлага үүсч байгаа юм.
- Хүртээмж буюу бүгдийн оролцоо бол том хүч! Хүн хөдөлмөрөө, хүчээ, цаг заваа, оюун сэтгэлээ зориулсан зүйлээ хайрладаг. Гэтэл сүүлийн 10 жилд Ардчилсан нам дотоод ажил, шийдвэртээ гишүүдээ оролцуулахаа больсон. Оролцуулахгүй байгаа учраас гишүүд нь хайрлахаа больсон. Одоо үүнийг шинэчилнэ. Дарга нар шийддэг биш гишүүдийн оролцоогоор шийддэг, төв рүү дээш чиглэсэн урсгалыг биш анхан шат руу чиглэсэн урсгалтай болгож өөрчилнө.
- Бид яаралтай өөрчлөхгүй бол энэ улс Венесуэлийн араас дарангуйлал, ядуурал, цөхрөлийн ангал руу унах замдаа явж байна. Ингэж нэг талд бурангуй хүч үүсэхийн хирээр нөгөө талд нь түүнийг давах их хэмжээний эрэлт бий болдог нь жам. Тийм учраас баялаг бүтээгчдийн талд зогсдог, дундаж ангийг хамгаалдаг улс төрийн хүчний орон зайгаа сэргээж байж бид намаа төдийгүй улсаа сэргээн босгоно, аврана.
- Илүү хөнгөн, хурдан, хүртээмжтэй болохын тулд бусадтай хуваалцдаг, бусдад байгаа мэдлэг, мэдээлэл, нөөцийг ашигладаг, боломж нөөцийг хооронд холбож, синержи үүсгэх зайлшгүй шаардлага бий. Одоо манай намын гишүүд ч хоорондоо холбогдож чаддаггүй л цаг байна шүү дээ. Газрын зураг дээр нийлүүлээд зурчихсан ч Дорнод, Ховд, Сэлэнгэ хоорондоо холбогддоггүй, солилцоо хийгдэггүй, эдийн засгийн харилцаанд ордоггүй л байна.
- Нам институци болох ёстой. Тэр нь дүрмээ дагадаг, дүрэмдээ захирагддаг дарга гишүүд болно гэсэн л үг! Цуг шинэчилнэ гэдэг нь дарга ганцаараа шийддэгийг болиулах утга. Засагладаг биш багийн оролцоог чиглүүлдэг, хамтардаг дарга байна. Багаараа, шат шатны гишүүдээ оролцуулаад шинэчлэлийг хийж, олуулаа хийсэн шинэчлэлийнхээ үр шимийг олон хүртэж ЯЛДАГ НАМ болно.
- Монгол гэрээр авч үзэх юм бол Ардчилсан нам яах аргагүй нэг багана нь мөн. Эрх баригчдад бүх хүч, бүх эрх мэдэл төвлөрч байгаагаас гэрийн зүүн багана хазайж, дарамт үүсэж байгаа. Нэг талд ингэж их эрх мэдэл төвлөрснөөр хатуу хараа хяналттай, хүний эрхийг уландаа гишгэсэн аюултай нөхцөл байдал руу шилжих нь жам юм. Ийм учраас Ерөнхийлөгчийн сонгууль тэнцвэрийг хангах МАШ ХАРИУЦЛАГАТАЙ СОНГУУЛЬ. Ардчилсан нам ялагдвал ард түмэн ялагдах, Монгол хохирох сонгууль гэж харж байгаа. Ийм учраас Ардчилсан нам, ард түмэн, Монгол ялагдаж болохгүй сонгууль.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэмжиж байна
Зайл муу үхэж д�##�д орсон ардчилсан хулгайч, �##�уурчин, авилг�##�чид, улс орныг сөнөөгчид. Та нарын хэн нь ч байсан гахай,нохой шиг идэж уучихаад МАНенхан руу чихчихдэг биз дээ. Харин МАН-н эргүү хулчгарууд удаа дараа хэт олонх болчихоод ардчилсан намын хулгайчуудыг устгаагүй аймхайновшнууд байхгүй юу .