
Азийн топ модель, загварын ертөнцийн шигтгээ, нэр шигээ төгс бүсгүй гэгддэг С.Төгс. Өнгөрсөн долоо хоногт түүнтэй гэнэдүүхэн таарч, гэмгүй яриа хийхээр цаг товлолоо. Гэвч тохироо, цаг хугацаа бүрдэхгүй явсаар сая уулзаж, ярилцах завшаан тохиов. Ингэхдээ түүний найз залуу Ч.Цэнгүүнтэй цуг уулзах болсон юм. Бид давчуу ч олдсон хугацаандаа нээлттэй, энгийн сэдвээр чөлөөтэй ярилцахыг чухалчиллаа.
Ярилцлагын өмнөтгөл, болон төгсгөлд зөвхөн тэдний л мэддэг зүйлсийг уншигч танд уламжлая.
Зөвхөн Ч.Цэнгүүний мэддэг модель С.Төгсийн 10 баримт
- С. Төгс үргэлж үсээ буддаг
- Гэрийн ажил хийх дургүй
- Амьтанд хайртай
- Хүнтэй хэлэлцээр хийхдээ муу. Хэтэрхий соёлтой зан гаргаад, ихэвчлэн өөрөө хохироод үлддэг.
- Ч.Цэнгүүнээс илүү пиво ууж чадна
- Жолоо барьж чаддаггүй
- Завсрын өнгө илүү гоё зохидог
- Сайн загасчин
- Нүүрний будаг авах дуртай
- Өндрөөс айдаг
-БИД ХОЁР СТУДИ, АЛЬ ЭСВЭЛ ГЭРЭЭСЭЭ НЭВТРҮҮЛЭГ, СУРВАЛЖИЛГА ХИЙХ БОЛОМЖТОЙ-

-Өглөөг хэрхэн эхлүүлсэн бэ?
-С.Т: Өглөө сэрэнгүүтээ хоёр тийшээ гараад явсан. Хоёр талд ажлуудаа амжуулаад, сая л нийллээ. Хамтран ажиллахаар гэрээ хийсэн хүмүүстэйгээ уулзаад ирсэн.
-Ч.Ц: Харин миний хувьд студи дээрээ хурлаа эхлүүлж, ажлаа шалгаад, цагийн дараалалд оруулсны дараа төлөвлөгөөгөө аваад гарч ирсэн. Ажлаа гялс амжуулчихаад ирлээ.
-Та хоёрын хувьд 7 хоногийн аль өдөр, ажлын бүтээмж илүү өндөр байдаг вэ?
-С.Т: Коронавирус гарснаас хойш долоо хоног нэг их ялгаагүй болчихсон доо. Өмнө нь тэд дэх өдөр ингэнэ гэхчлэн төлөвлөгөө гаргадаг байсан. Одоо бол өдөр ч, орой ч ялгахгүй ажилладаг болчихсон.
-Ч.Ц: Бид хоёр бие даан ажилладаг учир ажлын онцлогоос бас шалтгаалж байгаа. Байгууллагын системээр биш, чөлөөт тогтолцоотой учир амралтын, ажлын, орой бараг ялгаагүй болчихсон.
-С.Т: Бид хоёр л өөрсдөө сэрэхгүй бол өөр хэн ч биднийг сэрээхгүй. Тиймээс өдөр бүр л яг адилхан болоод байгаа.
-Хөл хорио та хоёрын ажил, амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Ч.Ц: Нэг их хэцүү зүйл байгаагүй ээ. Ажлаа гялс зохицуулаад дорхноо хувирч чадсан. Сонин ч санагдсан. Түүнээс аймар хэцүү зүйл гараагүй. Дэлхий даяараа л хэцүү байгаа шүү дээ. Хямарч байгааг нүдээрээ харж байсан учир аль болох хүлээцтэй хандсан. Юу ч хийхгүйгээр төвлөрч суух, өөртэйгөө ярилцах, ном унших зэрэг зуршлуудыг бүтээж чадсан. Тиймээс тэр маань давуу тал болсон.
-С.Т: Бид хоёр студи, аль эсвэл гэрээсээ нэвтрүүлэг, сурвалжилга хийх боломжтой. Тиймээс мөнгө, төгрөгний хувьд нэг их ялгаа гараагүй. Мэдээж хэрэг хэвийн үеээсээ тодорхой хэмжээгээр хумигдсан зүйл байгаа. Миний хувьд 2020 онд сэтгэл санаа тавгүй байсан. Өмнө нь эрх дураараа байдаг байснаа мэддэггүй байж. Гэтэл одоо загварын шоу, үйл ажиллагаа болохгүй, тэр бүү хэл өмнөх хөл хориогоор хүнсний дэлгүүр хүртэл орж болохгүй байлаа шүү дээ. Түгшүүрийн байдал нь өөрөө сэтгэл санаанд их нөлөөлдөг юм байна. Цагдуулсан нь сэтгэл зүйд их нөлөөлсөн.
Хамгийн анхны хөл хориогоор би маш их бухимдсан. Ажил, амьдрал, мөнгө төгрөг хэн олж өгөх нь тодорхойгүй болсон. Жишээ нь гадаадад хангамж, төрийн бодлого маш сайн юм билээ. Берлинд амьдардаг найзуудын яриаг сонсохоор хөл хорионы үед улсаас нь иргэдээ маш сайн дэмжсэн байгаа юм. Хөл хориогоор авто засвар ажиллуулдаг хүний бизнес тэг зогсолт хийхэд улсаасаа сард 15.000 еврогийн тусламж үзүүлсэн байсан. Гэтэл манайд ард иргэдийнхээ эдийн засгийн асуудлыг шийдээгүй хэр нь хөл хорио тогтоогоод байгаа мэт санагдаад их бухимдсан. Ялангуяа миний хийдэг ажил, олдог орлого хөл хориотой шууд холбоотой шүү дээ. Сүүлийн цагаан сарын хөл хориогоор бол жаргасан.
Нэгэнт эвлэрчихсэн гэх үү дээ. "Хөл хорио маргааш дуусна” гэхэд “Хүүе ээ ингээд дуусгах гэж байгаа юм уу. Дахиад жаахан унтая л даа. Маргааш юу билээ. Шууд уулзалтууд эхлэх бил үү” зэрэг маш их зүйлс бодогдсон. Өмнө нь заавал нэг зүйл хийх ёстой мэт яваад байдаг байсан. Харин одоо бол маш сайхан амарч сурсан. Би их оройтож унтдаг байснаа ойлгосон. Өглөө өөрийгөө хүчилж босгодог байсан бол сүүлийн хориогоор эрт унтаж, сэрдэг болсон шүү. Нойр нь өөрөө амьдралын эрч хүчид их нөлөөлдөг юм билээ.
-ХӨЛ ХОРИНО ГЭЭД БАЙГАА НЬ ҮР ДҮНГҮЙ САНАГДАЖ БАЙНА-

-Ч.Ц: Юу ч хийх гээд байдаг байсан юм. Хүний өмнөөс бухимдаад, өөртөө чухал зүйлийн дарааллыг ч мэддэггүй байсан юм билээ. Түүнийгээ мэдсэн.
-Дахин хөл хоривол дэмжих үү?
-Ч.Ц: Дэмжсэн ч, эсэргүүцсэн ч өөрсдийнхөөрөө л хийчих юм биш үү.
-С.Т: Хөл хорино гээд байгаа нь үр дүнгүй санагдаж байна. Өмнө нь зөндөө л хөл хорьсон. Тэгэхэд өвчин алга болох, мэдэгдэхүйц буурсан дорвитой үр дүн гарсан гэж бодохгүй байгаа. Хоривол хоригдох л байх.
-Ч.Ц: Би хичээх юм уу, эсвэл энэ дарга нар нь хичээх юм уу сайн мэдэхгүй л байгаа.
-Хөл хориогоор хамтдаа байв уу? Үл ойлголцох зүйлс гарав уу?
-Ч.Ц: Хамт байсан.
-С:Т: Гайгүй шүү.
-Өмнө нь нэгнийхээ анзаарч байгаагүй шинэ зүйлсийг хамтдаа байхдаа олж харав уу?
-Ч.Ц: С.Төгсийг жаахан жин нэмж байхыг нь л харсан. Миний хувьд өмнө нь огт алкоголь хэрэглэдэггүй байж байгаад өдөртөө хоёр шар айраг уучихдаг хэрэггүй зуршилтай болсон.
-Хөл хориогоор гоо сайхандаа хэрхэн анхаарсан бэ?
-С.Т: Арьсаа л маш сайн амраасан. Өмнө нь би нүүрээ өдөр бүр буддаг байсан. Одоо бол бараг будахаа больсон. Нүд хөмсгөө л тодруулаад дуусгадаг. Тэр нь өөрөө амьдралыг маш амарчилж өгсөн шүү. Өмнө нь хэзээ ч нүүрээ будахдаа түүртдэггүй байсан бол одоо нэг их будахыг чухалчилахаа больсон гэх үү дээ.
-Ч.Ц: Усанд ордог. Гэрт С.Төгсийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, маск зөндөө байгаа л юм. Хааяа аальгүйтвэл маск тавиад л болоо. Бусад үед нь нүүрээ угаагаад л болчихдог. Нээрээ өөртөө нэг цацлага авсан. Би тос, шахдаг зүйл түрхэх дургүй юм билээ. Дараа нь наалдаад байгаа ч юм шиг, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Харин сүүлийн үед шүршдэг цацлага хэрэглэдэг болсон. Сэрүүцэх мэдрэмж нь таатай санагдуулсан. Өмнө нь олон үнэтэй арьс арчилгааны зүйлс байсан ч нэг их хэрэглэдэггүй байсан. Цацлага их зүгээр юм билээ. Тиймээс цаашид дандаа цацлага авна гэж бодож байна.
-С.ТӨГС: БИ 18 НАСТАЙ ЖААХАН ОХИН БИШ, 30 ХҮРЧ БАЙНА. ОДОО ЯАСАН Ч МИНИЙ ДУР ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

-Шинэ бүжгийн үзүүлбэр хийхээр ажиллаж байгаа гэж байсан?
-Ч.Ц: Үзүүлбэр зогссон. Учир нь үзүүлбэрийг амьдаар үзүүлдэг. Гэтэл одоо үзэгчгүй болчихоод байгаа юм. Хоёр ч жил баяр ёслолын тэмдэглэлт үйл явдал болсонгүй шүү дээ. Амьд, энтертайнмент тоглолтууд бүгд зогссон. Тиймээс тус чиглэлээр ажилладаг хүмүүс бүгд хумигдаад явж байгаа гэсэн үг. Дандаа цахимаар, эсвэл видео хэлбэрээр л үйл ажиллагаа явагдах байх.
-Цаашид бүжгийн үзүүлбэр, тоглолтууд видео хэлбэр рүү шилжих нь гэж ойлгож болох уу?
-Ч.Ц: Тийм ээ. Харамсалтай нь амьд үзүүлбэр, тоглолтыг амьдаар л үзэхгүй бол амтгүй. Зураг авалтын аргачлал видео хэлбэр рүүгээ л түлхүү хөгжөөд байгаа байх. Түүнээс хүмүүс амьд мэдрэмж авахын тулд театрыг зорьдог шүү дээ.
-С.Т: Гэхдээ би дараа жилийн өдийд гэхэд амьдрал хэвэндээ орчих байх гэдэгт итгэдэг. Ковид-19 энэ жилийн төгсгөл гэхэд гайгүй болчих байх. Угаасаа вакцин гарчихаж байгаа шүү дээ. Энэ жилийн зунаас Европд дахиад аялал эхэлж байгаа юм билээ. Би тэгж найдаж, сэргэлэн байхыг хичээж байна.
-С.Төгсийн нүцгэн зураг цахимд түгж, олны анхааралд өртлөө?
-С.Т: Тэр зургийг нэлээн дээр үед авахуулсан.
-Ч.Ц: Дөнгөж хүйтэрч байх үед юм уу даа.
-С.Т: Манай зурагчин, мэйк ап артист бид хамтран урлагийн бүтээл хийе гэж бодоод авахуулсан юм. Тиймээс засвар хийгээгүй их удсан. Өнгө тавихаас эхлээд маш нарийн ажил л даа. Саяхан засвар хийж дууссан. Тэр үед би жин нэмээгүй сайхан ч байж. Хөгшрөөд харна гэж боддог байсан ч, бараг одоо хараад байгаа юм биш үү. Одоо гэхдээ буцаад жингээ хасна аа.
-Ч.Ц: Одоо буцаад жингээ хасъя л гэж бодоод байна.
-Хүмүүсээс ирэх масс хандлага ямар байсан бэ?
-С.Т: Масс хандлага нь маш гоё байсан. Би зөвхөн Инстаграмд зургаа хийсэн. Учир нь би тэнд тодорхой хэмжээгээр гоё хүрээлэл үүсгэж чадсан. Байнга холбоотой байдаг дагагч нар надад байдаг. Үүсгэсэн хүрээллийн маань хүмүүсийн сэтгэлгээ нь маш эрүүл. Тиймээс гоёоор хүлээж авсан. Залуу насаа тэгж мөнхөлнө гэдгийг хүмүүс ойлгоод байгаа байхгүй юу. Мөн би 18 настай жаахан охин биш шүү дээ. 30 хүрч байна. Одоо яасан ч миний дур гэж бодож байгаа. Миний насны ээжүүд намайг их дагадаг. Надаас урам зориг авлаа гэж хэлэхэд нь их баярласан.
-Ч.Цэнгүүний хувьд найз бүсгүйнхээ нүцгэн зургийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Ч.Ц: Ямар ч мэдрэмж төрсөн юм бэ дээ.
-С.Т: Зураг авч байхад Ч.Цэнгүүн яг дэргэд байсан. Зурагчин зураг авч байхад өөрийнхөө камерыг аваад миний зургийг авч өгсөн. Дараа нь зурагчны авсан, Ч.Цэнгүүний авсан зургийг харьцуулаад харахад өнцөг нь тэс өөр, илүү зөөлөн дарсан байсан. Зурагчны дарсан нь арай хүнд талдаа.
-С.ТӨГС: “NUDE ART” УРЛАГИЙН НЭГ ТӨРӨЛ, ПОРНО ЗУРАГ БИШ-

-Ч.Ц: Надад бол зураг цацагдлаа гээд ямар ч мэдрэмж төрөөгүй. Энгийн л байсан.
-С.Т: Яг нүцгэн зураг ярьвал, Ч.Цэнгүүний илүү олон нүцгэн зураг Инстаграмд байдаг. “Nude Art” гээд урлагийн нэг төрөл байгаа шүү дээ. Порно зураг бол биш. Бид хоёрт хоёуланд нь л байдаг.
-Нүцгэн зураг авахад хэдэн хүн, хэр удаан ажилладаг вэ?
-С.Т: Бага бүрэлдэхүүн аль болох цөөн байхдаа зүгээр. Түүнээс олон хүмүүстэй ажиллах хэцүү. Мэдээж маш их хичээл зүтгэл шаардана. Мэйк ап артистуудын хувьд боди мэйк ап хийнэ. Эмзэг газруудад сүүдэр тавьж, зурагчин нь зургаа зөв өнцгөөс авч засвараа цэвэрхэн хийх нь чухал. Тэгэхгүй бол нүцгэн зураг бохир харагдахдаа хурдан. Арьсны нүх сүв, деталь харагдах надад гоё санагддаггүй. Тиймээс тэр зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй санагдсан.
-Та хоёрын хувьд эротик киноны санал ирвэл хүлээж авах уу?
-Ч.Ц: Сексологийн, эротик жанрын киноны санал ирдэг л дээ. Гэхдээ хүмүүсийн харж байгаа вишн, төсөөлөл нь надад таалагддаггүй. Хэлэх, ярих нэг өөр л дөө. Ярихдаа бол гоё ярьж байгаа юм. Хийсэн бүтээснийг, эсвэл тухайн найруулагчийн төсөөлөл, зорилтыг чухалчилж хардаг. Ингээд төсөөллөө бодит болгож чадах эсэх нь сонин. Одоогоор гоё санал ирээгүй. Ирэхгүй бол би өөрөө хийнэ гэж бодож байгаа.
-Юуг хийхийг хамгийн их хүсэж байна вэ?
-Ч.Ц: Хөдөө явж унтмаар байна.
-С.Т: Харин тийм ээ. Хөдөө явахыг хамгийн их хүсэж байна. Харин энэ зун явж чадах нь уу.
-Ч.Ц: Явна даа.
-Хил нээвэл хамгийн түрүүнд хаашаа явах вэ?
-С.Т: Явахыг хүссэн олон газар байна. Бид хоёрын хувьд Европоор тойрон аялал хийхийг хамгийн их хүсэж байна. Зорилго тавьчихсан байгаа. Гэхдээ хил нээсэн ч энэ жилдээ бол дэмий гэж бодож байгаа. Дараа жилээс л явъя гэж төлөвлөөд байна. Тэгэхгүй бол Европ руу яваад өвчин авчихвал хэцүү шүү дээ.
-Ч.Ц: Тэндээ хөл хорионд орчихвол бүр ч хэцүү юм болно. Одоо дураараа байдаг үе өнгөрөөд байна. Бизнестэй болсон. Маш олон харилцагчидтай болсон. Тиймээс тухайн ажлаа нямбайлан, яс гүйцэтгэх хэрэгтэй. Гэтэл гол хүн нь байхгүй бол хэцүү шүү дээ. Ямар ч байсан энэ зүйлээ босгоод, бүтээгээд явна аа гэж боддог.
-Хамтдаа аялалд явж байсан уу?
-Ч.Ц: Явж байгаагүй.
-С.Т: Өнгөрсөн зун баруун аймгуудаар аялаад, манай зураглаач хамт явсан юм. Гол нь Завхан аймагт Боловсрол телевизийн нэвтрүүлэгт орсон. Нэвтрүүлэгтээ л оръё гэж бодсон ч, нэгэнт ирснийх Алтай Таван Богд орчихъё гээд олигтой хүнс бэлдээгүй хэр нь жижиг тэрэгтэй яваад ирсэн. Гоё, аз туршсан аялал болсон.
-Ч.ЦЭНГҮҮН: ҮҮРЭГ НУУРАНД БАЙХАД УС НЭЛЭЭН ТОМ ДОЛГИЛООД НАДАД НЭГ ХАР ЗҮЙЛ ХАРАГДАХ ШИГ САНАГДСАН-

Ч.Ц: Наадмын дараа нийтийн аялал болдгийн дараа нь юм л даа. Яг зөрөөд л бүх зүйл нь таарсан. Ажлын стресстэй байсан учир шууд тэр эрчээрээ цаашаа давхичихсан. Нөгөөтэйгүүр бэлтгэл муутай явсан учир бага зэрэг хүндрэлтэй байлаа. Эргээд харахад маш гоё дурсамжтай байна гээд л зүтгэсэн. Одоо бодоход ч хамгийн л гоё аялал байсан.
-С.Т: Өмнө нь харшлаас болоод хөдөө явдаггүй байсан. Хотод харшил хөдөлж байхад хөдөө очоод баларна гэж бодтол эсрэгээрээ хөдөө илүү гоё байсан. Хотоос гараад 200 км яваад л хамар онгойчихсон.
-Аялалын дурсамжаасаа хуваалцаач?
-С.Т: Ерөнхийдөө дандаа нуурын хөвөөгөөр яваад байсан. Өглөө сэрээд л нуур хараад кофе ууж суух сайхан байсан. Цэлгэр талд их гоё юм билээ.
-Ч.Ц: Нээрээ нэг аймар юм болсон. Би далай, байгальд дуртай болохоор сэтгэл их хөдөлдөг. Үүрэг нууранд очоход гадаа бороотой, нар жаргаж байсан. Би ус руу ороод тоглож байтал С.Төгс над руу хараад айсан гэсэн. Ус нэлээн том долгилоод надад нэг хар зүйл харагдаад байх шиг санагдсан. Гэтэл саяхан нэг баримтат кино олж үзсэн.
-С.Т: “Үүрэг нуурын мангас” билүү аймар. Ер нь л Үүрэг нуур их эвгүй юм билээ. Нэг даваа давахад Үүрэг нуур харагддаг. Элс нь тас хар, тэнгэр нь улаан хүрэн өнгөтэй харагдахаар нь би “Энэ их эвгүй нуур байна” гэхэд Ч.Цэнгүүн хувцсаа тайлаад гүйгээд явчихсан. Би араас нь “Заавал эргэж ирээрэй” л гээд үлдсэн дээ. Нутгийнхний яриагаар дотор нь "Хөх бух” гэдэг амьтан байдаг гэдэг юм билээ. Яг очсон хүн л ойлгох байх. Сүрдмээр, жаахан эвгүй. Буцах замдаа л мэдсэн.
-Ч.Ц: Цаашаа Алтай Таван Богд руу пургон машин олоод явсан. Бид гурвыг Солонгосчууд байна л гэж бодсон бололтой байсан. Манай хот хооронд жуулчин, иргэдэд үйлчилдэг жолооч нар харилцаандаа анхаарах хэрэгтэй санагдсан. Нас тогтсон, эсвэл нийтээрээ нэг стандарт байх хэрэгтэй юм шиг.
-С.Т: Бид гурав өөрсөдтэйгээ үеийн нэг жолооч залуутай хамт явсан юм. Очиход гайгүй байсан ч, буцахад жолооч согтоод бид гурав жалга, гол руу унаад...
-Ч.ЦЭНГҮҮН: НЭГЭНТ ТУЛААД ИРСЭН БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛААД ГАРАХЫГ ИЛҮҮД ҮЗНЭ-

-Ч.Ц: Харваас зам үерийн усанд идэгдчихсэн байхад дарж ороод хажуугаараа усанд унаад машин маань живж эхэлсэн. Нэг мэдэхэд би найз охиноо орхичихсон гадаа зогсож байна.
-С.Т: Их эвгүй юм билээ. Машин хажуугаараа уначихсан. Дэргэд гол тулаад ирсэн. Би эвгүй хөдөлвөл тэр машин гол руу уначих юм шиг санагдаад хамаагүй хөдөлж чадахгүй байсан. Нэг ухаан ороод харахад би машинд ганцаараа үлдчихсэн, бусад нь хаяад гарчихсан байсан. Буцаж ороод намайг аваад гарсан.
-Ч.Ц: Гадаа гарчихаад нэг харсан С.Төгс байдаггүй. Буцаж ороод харахад С.Төгс хөдөлгөөнгүй сууж байсан.
-Найз охиноо машинд орхиод бууж байхдаа та юу бодож байсан бэ?
-Ч.Ц: Ёстой юу ч бодоогүй.
-С.Т: Тэгэхэд би гарах ёстой гэж бодсон ч хөдөлж чадаагүй. Би ер нь уснаас их айдаг л даа.
-Ч.Ц: Машин унаад л хэдхэн секунт болсон. Манай зураглаач намайг “Ямар хурдан гардаг юм” гэж шоолоод. Тэгээд С.Төгсийг тайвшруулсны дараа хувцсаа нөмөргөөд аваад гарсан. Жалга, ус гээд замдаа унаад л явсан. Хээр машин эвдрэхэд ирэх тусламж байхгүй. Би шарандаа 2-3 км алхаад, сүлжээтэй газар олж ээжийн танил руугаа залгахад биднийг олоод ирсэн.
-С.Т: Хээрээс олоод ирэхэд бид бүр гайхсан.
-Амьдралдаа юунаас их айж байсан бэ?
-Ч.Ц: Би нэг зүйл ярихаар хүмүүс айгаад байдаг юм. Тэр гэхдээ ярьвал урт түүх болно.
-С.Т: Би өндрөөс маш их айдаг. Өндөрт гарахаар толгой эргээд, амьсгал ч авч чаддаггүй.
-Ч.Ц: С.Төгс аалзнаас айна. Уснаас айна
-Айдсаа давж ямар нэгэн зураг авалтад орж байв уу?
-С.Т: “Аsians Next Top Model” тэмцээнд орж байхад хоёр удаа сорилт ирж байсан. Нэвт харагддаг бөөрөнхий зүйлд ороод кранаар дээш татаад зураг авахуулж байсан. Тэр үнэхээр аймар юм билээ.
-Сэтгэлээр унасан үедээ юу хийх дуртай вэ?
-С.Т: Миний хувьд би дэлгүүр хэсэх дуртай.
-Ч.Ц: Ямар үрэлгэн юм.
-Ч.Ц: Би бол сэтгэл санаа тавгүй үед дуугаа хураачихдаг. Нэгэнт туулаад гарах ёстой зүйл учир нүүр тулахыг илүүд үзнэ. Түүнээс асуудлаасаа зугтаана гэж үгүй.
-С.Т: Тийм. Яадаг юм. Хийдэг зүйлс зөндөө л дөө. Найзуудтайгаа уулзаж хов базах ч юм уу. Муухай сонсогдож байж болох ч тэр чинь өөрөө маш кайфтай. Эсвэл идэхийг хүсэж байсан хоолоо идэх ч юм уу.
-Санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?
-С.Т: Ер нь бид хоёр өөрсдийн санхүүгээ барьдаг. Дундаа гэсэн зүйл байхгүй. Ажил орж ирвэл орлогоо тэнцүү хуваагаад л авчихдаг. Хоол хүнсний хувьд аль боломжтой нь л авчихдаг.
-Ч.Ц: Хэн нь картаа авсан, хэнийх нь утас ойрхон байна гээд л янз янз.
-С.Т: Хааяа яах вэ би Ч.Цэнгүүнд эрхлээд “Миний хайр тэрийг аваад өг тэх үү” гэхэд аваад л өгчихдөг.
-Хоёулаа ямар ч мөнгөгүй, орлогогүй болсон үе бий юу?
-Ч.Ц: Азаар тийм зүйлтэй учирч байгаагүй.
-С.Т: Бид хоёр сургуулиа төгссөн жаахан хүүхдүүд байхдаа нийлээгүй шүү дээ. Ерөнхийдөө тодорхой хэмжээнд орлогтой, ажилтай болсон байсан.
-Ч.Ц: Мөнгө орж ирэхийг хүлээж байснаас нам зогсолтод орж байгаагүй. Ер нь бага зэрэг хуримтлалтай байдаг.
-С.ТӨГС: 50 НАС ХҮРТЛЭЭ МОДЕЛИЙН АЖЛАА ХИЙНЭ ГЭЖ БОДДОГ-

-Хэн нь мөнгөндөө илүү нарийн, тооцоотой вэ?
-С.Т: Ч.Цэнгүүн. Нарийн гэхэд бас хэцүү л дээ.
-Ч.Ц: Яах вэ жаахан төлөвлөгөөтэй л байхгүй юу. Нарийн гэдэг нэршил нь өөрөө асуудалтай.
-С.Т: Жишээ нь миний утас гацаад, шинэ утас авах болчихжээ гэж бодохоороо шууд л авчихдаг. Харин Ч.Цэнгүүний хувьд яг авна гэж гарсан ч авах үедээ их эргэлздэг. Би мөнгө үрэхдээ өөртөө итгэлтэй. Ч.Цэнгүүн өөртөө итгэлгүй мөнгө үрдэг.
-Ч.Ц: Угаасаа дэлгүүрт ороод яг юм авах гэхээр бүх зүйл нь адилхан харагдаад, хоосон гараад ирэх үе олон. Би бол олон удаа тийм байдалд орж байсан. Манайхан ч гэсэн тэгдэг юм билээ. Эрэгтэйчүүд ер нь тэгдэг юм шиг байна лээ.
-Өөртөө худалдаж авсан, хөрөнгө оруулсан үнэт зүйл нь юу вэ?
-С.Т: Би Берлинд нүүр будах, мэйк ап артист мэргэжлээр төгссөн. Гэрийнхний үүсгэсэн хуримтлалаар сурсан ч, тухайн сургуульд сурах шийдвэр гаргаад хайж олоод сурсан нь миний хамгийн том хөрөнгө оруулалт юм уу даа.
-Ч.Ц: Тэгэхээр чинь миний хайр хөрөнгө оруулаагүй юм биш үү?
-С.Т: За тийм ээ. Тийм.
-Ч.Ц: Миний хувьд байр, машин ч юм уу, утас байх. Бид хоёрын хувьд бүх ажлын 70 хувь нь утсаар явдаг. Тиймээс гацахгүй, камер, цэнэг сайтай байх ёстой.
-Шунаж авдаг зүйл юу вэ?
-С.Т: Будаг. Миний хувьд шунаж авдаг гэвэл будаг л байна. Шунаж авдаг шалтгаан нь “Будаг авах хэрэгцээ биш” юм. Учир нь надад тийм их будаг хэрэггүй шүү дээ. Гэхдээ шунаж авдаг.
-Ч.Ц: Арай дэндүү шүү дээ. Тэнд ийм ч юм, тийм ч юм харсан гэдэг.
-С.Т: Гэхдээ л тэр чинь миний хувийн кайф байхгүй юу. Цалингийнхаа багахаан хэсгээр будаг авч яагаад болохгүй гэж.
-Ч.Ц: Миний хувьд авья гэвэл гутланд маш их дуртай. Гутал гоё байхад л болчихдог. Дээгүүр нь өмд өмсөөд гоё биетэй байх чухал. Гоё арьсан гуталд дуртай.
-С.Т: Эрэгтэй хувцас эмэгтэй хувцсаас илүү үнэтэй юм билээ. Ижилхэн мөнгө бариад хувцас авья гэвэл эмэгтэйчүүд илүү олон хувцас авах байх шүү. Өмд, гутал нь илүү үнэтэй. Эрэгтэй хүн байх үнэтэй санагдсан.
-Дасгал сургуулилтаа хийж байгаа юу. Жингээ хэрхэн барьж байна вэ?
-С.Т: Ер нь энэ крантинаар жин их нэмсэн. Нэг л зүйлд их баярлаж байгаа. Би өндөр болохоор нэмсэн жингээ шингээгээд байх шиг. Хүмүүст бол анзаарагдахгүй байх шиг. Надад өөрт маань бол мэдрэгдэж байгаа. Гэхдээ эргээд турна гэдэг том зорилт тавьчихсан байгаа.
-Ч.Ц: Төгс 5 кг ямар ч асуудалгүй нэмж, хасаад байх шиг байгаа юм.
-С.Т: Миний хувьд байнга хөдөлгөөнтэй байсаар байгаад миний темперамент тогтчихсон юм шиг ээ. Бодисын солилцоо, биеийн дундаж нь тогтчихсон гэх үү дээ. Хөдөлгөөн багасаад ирэхээд бие сулраад, жин нэмээд эхэлсэн. Тэгэхээр буцаад хөдөлгөөндөө оръё гэж бодоод байна. Гэртээ хөдөлгөөн хийх аягүй уйтгартай шүү дээ. Би гэхдээ их олон жил хийгээд залхчихсан бололтой. Олон жил хөдөлсөн бие учраас шагай, үе, мөр гээд л олон газраар өвддөг. Гэтэл амраад эдгээр өвчнүүд арилсан. Тэгэхээр амралт дутуу байсан юм шиг.
-Та хоёрын хувьд одоо хийж буй ажлаа хэр удаан хийнэ гэж боддог вэ?
-С.Т: Моделийн хувьд нэлээн хэдэн жил байгаа байх аа. Миний хувьд 50 нас хүртлээ модель хийнэ гэж боддог. Студийн ажил бол дуусахгүй. Контент нь хүн төрөлхтөнд хэрэгтэй л бол байж л байна.
-Ч.Ц: Солир унах, ахиад өвчин гарахгүй л бол гайгүй байх гэж бодож байна. Би өөрөө байгаа цагт өөрийнхөө зүйлийг хийгээд л байна байх.
С.ТӨГС: ЦЭНГҮҮНИЙГ ЭРОТИК КИНО, ШОУНД ӨӨР ЭМЭГТЭЙГ ТЭВЭРЧ, ҮНСЭХИЙГ ХАРВАЛ ТЭВЧИХГҮЙ

-“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг гарч байна. Та хоёрын хувьд шоу нэвтрүүлгийн санал ирэв үү?
-Ч.Ц: Энэ чинь өөрөө нууцлалтай.
-С.Т: Ер нь “Ододтой бүжиглэе” үзээд Ч.Цэнгүүн тэр шоунд ороогүйд баярладаг. Оролцогчид ямар их тэврэлдэж үнсэлцдэг юм бэ. Яг үнэнийг хэлэхэд, би боож үхнэ ээ. Бусад хүмүүс яахыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ миний хувьд Ч.Цэнгүүн түмний нүдэнд өөр эмэгтэйг тэврээд, үнсвэл би лав тэвчихгүй. Хүлээн зөвшөөрч чадахгүй. Муухай шүү дээ. Би гомдоно.
-С.Төгс хэр хартай вэ?
-С.Т: Би аймар хартай. Ч.Цэнгүүнийг өөр охинтой тоглуулах гэсэн юм гэсэн санал их ирдэг. Үгүй. Тэгээд л болоо. Хамт тоглоод, нөгөө кино нь амжилтад хүрчихвэл хүмүүс шэйрлэнэ. Түүнийг харах тоолондоо би... Чадахгүй байх.
-Ч.Ц: Би анх хартай байсан. Одоо гайгүй болчихсон.
-С.Т: Анх манай хүн хартай. Би тайван байсан. Одоо эсрэгээрээ солигдчихоод байх шиг байна.
-Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Зөвхөн С.Төгсийн мэддэг Ч.Цэнгүүний 10 баримт
- Эрх
- Өлсөхөөрөө муухай ааштай
- Хоол хийхдээ сайн, дуртай
- Үслэг, хөвсгөр, бандгар амьтанд хайртай. Тэр тусмаа мууранд
- Дэлгүүр хэсэж чаддаггүй
- Хүн загнихаасаа санаа нь зовдоггүй
- Ажил хэрэгч
- Тод өнгө гоё зохидог. Ялангуяа улаан, шар
- Хөгшин хүн шиг
- Арьсан гутланд дуртай
Гэрэл зураг, видеог Б.Эрдэнэбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрийн ажилд дургүй гэдэг нь үнэн шүү. Төгс хоол хийх битгий хэл хутгаж ч чаддаггүй юм бн лээ.
Хөөрхөн хосууд байна. Өөрөөсөө хөгшин эр сонгосон охидууд муухай харагддаг. Энэ охин шиг үёийн хөөрхөн хөвгүүдтэйгээ хамт явж байгаа охид үнэхээр хөөрхөн!
hiih umaa ol yadsan y####n gichinuudiin cugluulga. uhej dald or sugnuudee
Эргүү а�##�знууд.
Атаархагч
Хөөрхөн л байна шд
гадаад хүн шиг амьдр�##�ын хэв маяг сонгосон нь өөрт нь зохиж бна.тэнд нас нилээн явсан эмэгтэйчүүд зашас �##�аад пиво ууж суудаг
Tavshiisan har a l haha
Ene goyo zaluud uur saihan gants biye ohiduud oldmoor yum, hairan zaluu bonustai huuhend uurgaluulchdag
Уха�##�аг зөв бхад бүх зүйл бнодоо хүүхдүүд минь ☝
2Жуулчин иргэн хэнд ч бай үйлчилж яваа жолооч маш хариуцлагатай бх х.тэй! Тэд танд итгээд амь нас эрүүл мэндээ даатгадаг гдгийг ямагт санаж яв! жолооч г.
Сэтгүүлч ээ. Ярилцлагаа гута�##�гүй аятайхан бич л дээ. Хоёр хүн биe биеийгээ С.Төгс тэгдэг, Ч.Цэнгүүн ингэдэг гээд яриад байв уу. Төгсөө Цэнгүүнээ л гэнэ биз дээ.
Goyo l hosuud bna shdee, ene surug comment bicheed baigaa humuus ataarhaj vhehnee hahah...2-oo uragshaa amjilt...hairtai shvv...!!!