НИЙГЭМ
Говьсүмбэрийн Баянталд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Улаанбаатарт мэдрэгджээ
Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрын зайд дөнгөж сая буюу 22.46 минутийн орчимд 5.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.
Улмаар тус газар хөдлөлт Улаанбаатарт хотод мэдрэгдсэн байна. Иргэд газар хөдлөлт мэдрэгдсэнийг цахим хуудсандаа бичсээр байна.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Сонирхуулахад, энэ он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны хооронд Монголд нийт 45.419 удаа газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтийн 42.663 нь Монгол Улсын нутагт дэвсэрт, 2.756 нь хил орчмын бүсэд болсон юм. Тэгвэл Улаанбаатар орчмын бүсэд он гарснаас хойш 200 удаа газар хөдөлжээ.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сая хэдэн минутын өмнө газар хөдөлж ор чичигнээд ширээн дээрх гэрэл бүр чаг чаг дуугарч чичигнэсэн шүү. Нэлээд хугацаагаар үргэлжилсэн. Эхлээд өөрийнхөө толгойг эргэж байна гэж бодлоо
Улаанбаатарт 22 цаг 49 минутад мэдэгдсэн.