СУДАЛГАА: Эрчүүдийн бэлэг эрхтэн жижгэрсээр буй шалтгаан

Хүрээлэн буй орчин судлаач доктор Шанна Сван хүрээлэн буй орчны бохирдлын улмаас бэлгийн сулрал болон жижиг бэлэг эрхтэнтэй эрэгтэй хүүхдүүд төрөх тохиолдол нэмэгдсэн хэмээжээ. Тэрбээр тус асуудлын талаар “Count Down” нэртэй ном бичсэн байна.
Доктор Сван “Count Down” ном дээрээ “Дэлхийн зарим газарт хорь орчим насны эмэгтэйн үр тогтоох чадвар тэдний эмээ нь 35 настай байх үетэй харьцуулахад багассан” хэмээж тус нөхцөл байдлыг “дэлхийн хэмжээний хямрал” гэжээ. Хүрээлэн буй орчин дахь химийн бодисууд болон одоо үеийн эрүүл бус амьдралын хэв маяг бидний хормоны тэнцвэртэй байдлыг алдагдуулж олон тооны нөхөн үржихүйн асуудал үүсгэж байгаа аж.
“Count Down” ном дээр бичсэнээр аливаа төрөл зүйлийн организмыг аюулд учирсан эсэхийг тооцоолдог таван шалгуурын гуравт нь хүмүүс багтжээ. Тус төрөл зүйлийг аюулд учирсан гэж дүгнэхэд зөвхөн нэг шалгуурт багтах нь хангалттай байдаг.
Сваны хэлснээр асуудал үүсгэж буй зүйл нь хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг фталат нэртэй бодис аж. Фталат хормоны ялгаралтад нөлөө үзүүлдэг химийн бодис бөгөөд тоглоом, хүнсний уут, угаалгын нунтаг, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт маш олон зүйлсийн найрлагад ордог байна.
Эх сурвалж: Euro news
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arhivhin l ym baigaa biz. Ter chigtee ihehgui yasan ym boloo