Ярилцлага

Ц.Оюунгэрэл: АН дотор “сонголтгүй” сонгууль явуулбал миний тэвчээр дуусаж, өөр алхам хийнэ

“Зүгээр л” АН-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Тэр намын даргын сунгаанд оролцож ялагдал хүлээлээ. Харин одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах дараагийн дотоод сунгаанд оролцохдоо бэлдэж байна.


-ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР НЭГ ХҮНИЙГ ГАРГАЖ ИРЭХ ТУХАЙ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН УЧРААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДЭВШИХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН-

-АН-ын даргын сунгаанд ялагдаад та Миний өмнө дахиад нэг даваа байна гэж ярьсан. Үүнийг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь гэж ойлгосон. Гэхдээ яг АН-аас уу, хаанаас вэ гэдэг нь тодорхойгүй үлдсэн бололтой?

-АН-ын даргын сунгаа болдог өдрийн орой ярьсан учраас АН дотор явагдах дараагийн сунгаанд зориулж л хэлсэн үг л дээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дахиад нам доторх сунгаагаар тодруулна. Тэгэхээр нам дотроо дахиад нэг сунгаанд оролцоно гэж хэлсэн гэсэн үг.

-Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ намын даргад өрсөлдөхөөсөө өмнө илэрхийлсэн байсан. Яагаад энэ хооронд намын даргын сунгаанд нэрээ өгөх болсноо тодруулаач?

-Уг нь Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлахаас бүтэн зургаан сарын өмнө, намын даргад өрсөлдөнө гэдгээ хэлж байсан. Хүмүүс үүнийг ер анзаардаггүй юм. Ноднин буюу 2020 оны зургадугаар сарын 25-нд, намын даргын сунгаа болох нь гарцаагүй юм байна, манай нам сонгуульд ялагдлаа, дүрэм ёсоор даргаа шинэчлэх ёстой, энэ сунгаанд би орно оо гэж зарласан. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлахаас хагас жилийн өмнө гэсэн үг.

Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ манай нам дотроосоо өрсөлдөгчгүй сонгож, гаргаж ирнэ гэдэг зүйл яригдсан учраас би өрсөлдөөнийг бий болгох тухай ярьж эхэлсэн юм. 2020 оны долдугаар сарын 7-нд намын даргад өрсөлдөхөөр материалаа өгсөн байсан. Энэ сунгааг зохион байгуулах ёстой хүн нь Ц.Туваан байсан. Ц.Туваан зохион байгуулахгүйгээр болиулаад, намын Үндсэн дүрмийг өөрчилж, “Ерөнхийлөгчид нэр дэвшигч өрсөлдөгчгүй орж ирэх ёстой” гэдэг агуулгыг хурлаар хэлэлцэлгүйгээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэж оролдсон шүү дээ.

Процессууд надад “Манай нам өрсөлдөгчгүйгээр нэр дэвшигчээ гаргах гээд байгаа юм байна. Нэг хүн нэгхэн удаа нэр дэвших эрхтэй ийм өөрчлөлт Үндсэн хуульд орчихоод байхад бид нэг хүнийг хоёр дахь удаа дэвшүүлэх асуудлыг яриад байна. Дээр нь түүнийгээ өрсөлдөгчгүйгээр /сонголтгүйгээр/ оруулахаар оролдож байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам маань ардчилсан бус аргаар дараагийн нэр дэвшигчийг тодруулах гээд байна” гэсэн эсэргүүцэл төрүүлсэн. Тиймд би АН дотор өрсөлдөөн байх ёстой, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулийн орчиндоо уялдаж, нэр дэвшигчид анхны гараанаас тэгш гарах ёстой. Иймд би ийш орж, өрсөлдөөн бий болгоё гэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарласан гэсэн үг.

Намын даргын сунгааг хойшлуулсан, их хурал зарласан, дүрэм баталсан, дүрэмдээ батлаагүй заалт оруулсан, Улсын дээд шүүх түүнийг нь хүлээж авалгүй няцаасан гээд өчнөөн үйл явдал болсны дараа “Хүүе ээ, би өрсөлдье” гэж зарласан гэсэн үг. Харин үүний дараа манай намын даргын сунгаа шинээр зарлагдсан. Тэгэхээр өнгөрсөн зун Ерөнхийлөгчид дэвшихээсээ урьтаж зарлаж байсныгаа нотлоод, намын даргад нэрээ өгсөн гэсэн үг. Ингэхээр зэрэг үлгэр шиг сонсогдож байна уу?

-Ер нь АН-тай холбоотой асуудал өөрөө үлгэр домог шиг л болчихоод байна шүү дээ. Ардчилалд хайртай иргэд ойлгохоо байгаад төөрөлдөж гүйцээд буй.

-Харин тийм, хэлээд юу гэх вэ. Ер нь хэзээнээс эхлээд бүх юм үлгэр шиг болчихсон бэ гэхээр, УИХ-ын сонгуульд ялагдсан. За, сонгуульд ялагдах бол яах вэ, улс төрийн намд тохиолддог л үйл явдал. Сонгуулийн дараа дарга огцрох бол дүрэмд заагдсаны дагуу л болсон процесс. Дарга огцорсны дараа яг л дүрэмд заагдсаны дагуу сонгууль зарлагдсан. Ингээд л дүрэм ёсоороо явах гэж байтал л холион бантан болж эхэлсэн байхгүй юу. Наймдугаар сард зохион байгуулагдах ёстой байсан тэр сонгуулийг л болиулаад, өөр тоглоом тоглогдоод эхэлсэн.

-ШИЙДВЭР НЬ АЛБАЖИХ БОЛОМЖТОЙ ТАЛЫГ СОНГОЖ, НЭРЭЭ ДЭВШҮҮЛСЭН-

-Таныг ХҮН-ынхантай уулзаж их яваад байна гэж яригдсан. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй нь угаас тодорхой учраас ХҮН-аас дэвших боломжоо бэлдэж байна гэж ойлгогдсон?

-АН-аас гарч ирэхгүй нь тодорхой гэдгийг хэн хэлээд байгаа юм бол оо.

-Логикоор л бодоход.

-Энэ цууг тарааж буй хүмүүс энэ шийдвэрийг урьдчилж гаргачихаад байна л даа. Миний төлөвлөөгүй зүйлийг урьдчилж төлөвлөөд байна.

-ХҮН-ынхантай ер нь уулзсан уу?

-Улс төрийн уулзалт бол ерөөсөө хийж байгаагүй шүү дээ. Улс төрийн уулзалтыг АН дотроо л хийж ирсэн. Харин “Уухай хөдөлгөөн” гэж байдаг шүү дээ, улс төрийн намуудын оролцоотой. Уг хөдөлгөөний урилгаар, бүх намынхан өглөөний уулзалт хийсэн. Энэ үеийн зургийг тавиад л, хүмүүс янз бүрээр бичээд байна билээ.

-Ц.Туваан талын гэчихвэл хүмүүс илүү сайн ойлгох тэр сонгуульд та анх нэрээ дэвшүүлээд, хандив цуглуулаад нэлээд эрчтэй эхэлсэн. Дараа нь нэрээ татчихлаа гэж мэдээлэгдсэн. Таны тайлбар бол өөр байсан. Тэр сонгууль яг юу нь болохгүй байсан болоод оролцсонгүй вэ. Уг нь О.Цогтгэрэл нарын нэр дунд таны нэр явж байх байлаа.

-Данс, тамга хоёр дээр эргэлзээ үүссэн л дээ. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн бол эргэлзээтэй байгаагүй. Харин тэдний барьж байгаа тамга, нээсэн данс нь эргэлзээтэй байсан. Тэгэхээр эхлээд дансыг нь яг ном журмын дагуу эсэхийг нь тодруулах зорилгоор “Хас” банк руу бичиг явуулсан. Бичгийнхээ хариуг хүлээж байх хооронд намайг хасаад явчихсан байна билээ.

-Хоёр дахь сонгууль зарлагдлаа гэдгийг сонсоод та яаж хүлээж авав?

-Сонсоод, данс, тамгыг нь л тодруулсан. Түрүүний сонгуульд тамга чинь үнэн юм уу, данс чинь зөв юм уу гэж асуугаад явсан. Гэтэл УБЕГ-т бүртгэлгүй, сонин хэвлэлээр хүчингүй гээд зарлагдчихсан тамга байж таарсан. Албажих процесс нь эргэлзээтэй байсан л даа. Иймд энэ сонгуулийн албажих процесс хэр бодитой вэ гэдгийг Х.Алтанхуяг руу албан бичиг явуулж, тодруулга авсан. Ирсэн хариунд үндэслээд л бүртгүүлсэн.

-Хоёр дарга гарч ирээд, аль тал нь албажих вэ гэдэг эргэлзээ дагуулах нь тодорхой байхад та ийм шийдвэр гаргасан гэсэн үг шүү дээ.

-Тийм. Гишүүд маань сая хоёр хуваагдлаа. Хуваах, хуваахдаа хайрцаглаж хуваах гэдэг зорилготой үйл явдал боллоо л доо. Яг намын үүрийн дарга нарт дээрээс нь чиглэл өгөөд л, гишүүдээ тэр сонгуульд оруулж болохгүй шүү гэж хэлэх мэтээр тасалж хуваах үйл ажиллагаа явагдлаа. Энэ тохиолдолд нам гишүүдээ буруутгах бол хэцүү.

Миний хувьд аль сонгуулийн дүн албажих вэ гэдгийг л харж байж бүртгүүлсэн гэсэн үг. Албажна гэдэг бол манай намыг цаашид улс төрийн үйл ажиллагаанд албан ёсоор оруулах хамгийн чухал үйл явц. Тэгэхээр АН-аар дамжуулж сонгуульд орно гэж анхнаасаа бодож буй хүний хувьд зөв албажаасай гэсэн хүсэл бий. Тэгэхээр одоо хэрхэн албажихыг л харъя.

-Энэ сонгууль нь албажих талдаа арай ойрхон гэж үзээд орсон байх нь.

-Нөгөө сонгууль бол хүчингүй болсон тамгатай байна, энэ данс өнөө өглөөхөн нээгдсэн данс байна, цаашдаа албажихгүй юм биш үү гэсэн эргэлзээ үүсгэсэн гэсэн үг. Тэгэхээр албажих бололцоог нь харж л сонгуульд орсон хэрэг.

-Хоёр сонгууль нэгдэж явагдах болсон бол та хэрхэн хүлээж авахаар байв?

-Нэгдэж яваасай гэж анхнаасаа хүсэж, дэмжиж буйгаа амаар ч, бичгээр ч илэрхийлж байсан. Сүүлд явагдсан цахим сонгууль уг нь дөрөвдүгээр сарын 25-нд зарлагдсан байсан. Энэ хугацааг нөгөө сонгуультай нэг өдөр явуулах гэж бүтэн сараар урагш татсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгаа нэг сараар багасна шүү, долоохон хоногийн хугацаа л байгаа шүү гэсэн сануулгыг хүлээж аваад нэрээ дэвшүүлцгээсэн. О.Цогтгэрэл 15 хоног сурталчилгаа хийсэн байхад М.Тулгат долоохон хоног л хийсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгш бус байдал алдагдсан байсан ч намынхаа эв нэгдлийн төлөө нэг өдөр явуулъя, нэгтгэе гэдэг дээр зөвшөөрч өрсөлдсөн. Харин нөгөө талаас энэ саналыг хүлээж аваагүй л дээ. Бид бол эцсийн мөч хүртэл нэгдэхэд бэлэн байсан. Нөгөө талаас ямар ч санал санаачилга гаргаагүй.

-СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ РУУ ЧИГЛЭЭД ЭХЭЛБЭЛ МИНИЙ ТЭВЧЭЭР ДУУСНА-

-Хүмүүст нэг ийм хоёр талд орчихоод үзэлцээд байгаа юм шиг ойлголт төрлөө. Нэг тал нь манай серверт халдлага ороод ирлээ гэнгүүт нөгөө тал нь манай саналын хайрцгийг аваад гүйчихлээ гээд л. Энэ дунд та ямар байр суурьтай байв?

-Нэр дэвшигч бүр дор дороо ажиглагчидтай байсан. Тэгэхээр ажиглагчдынхаа хэлсэн мэдээллийг олон нийтэд дамжуулаад явсан. Серверт яах аргагүй гаднын халдлага орсон гэж байсан. Гэхдээ хэн халдлага хийсэн нь тодорхой биш байгаа шүү дээ. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн хүмүүс нь тодруулж өгнө. Нөгөө талд мөн ямар ямар драм болсныг би сайн мэдэхгүй байна. Хамгийн их надад хэлж байсан гомдол нь, нөгөө талын сонгууль мөнгө хэтэрхий их тарааж байна гэх тухай байсан.

-Одоо хууль дүрмийн хувьд нэгдэх, цэгцрэх процесс яаж үргэлжлэхээр байгааг уншигчдад хэлж өгөөч. Одоо хоёр дарга гараад ирэхээр өмнөхөөсөө ч илүү ойлгомжгүй болчихож байгаа байх.

-Цаг хугацаа шахаж байна л даа, АН-ын хэрүүл дуусах ёстой гэдгийг. АН Ерөнхийлөгчийн сонгуульд орохын тулд намаа Улсын дээд шүүхэд яаралтай бүртгүүлэх ёстой. Энэ процесс дээр албажилтын өрсөлдөөн гэх юм уу, тийм л зүйл болж буй болов уу. Хэн нь хууль дүрмийнхээ дагуу явсан байна, түүнийг л Улсын дээд шүүх бүртгэж авах байх. Энэ процесс нэлээд олон шат дамжлагатай учраас Дээд шүүх дээр очихоос өмнө, хоёр тал сууж байгаад учраа олж ч магадгүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Яг энэ процесст орж байгаа хүмүүс бол Дотоод сонгуулийн хорооны гишүүд. Анх намайг намын даргад өрсөлдөнө гээд долдугаар сард бүртгүүлж байхад Дотоод сонгуулийн хороо ганцхан л байсан. Ийм хагарал ер байгаагүй. Энэ хагарал Дотоод сонгуулийн хороон дотор л үүссэн. Энэ асуудлыг зохион байгуулсан хүмүүс одоо өөрсдөө нэг тийш нь болгох нь зүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд байгаа учраас шахаанд орж л нэгдэх гээд байна шүү дээ. Энэ нь гол утга агуулгатай хэр нийцэх юм бэ?

-Цаг хугацаанд хавчигдахаар сайн ч тал бий, муу ч тал бий. Сайн тал нь, хүмүүсийг өнгөрсөн зүйлсээ мартацгаа, урдах ажлаа хий гэж төвлөрүүлж өгдөг. Ингэхээр урдах нэг зорилгодоо нэгдэхийн тулд хувийн янз бүрийн тооцоонуудаа мартаж чаддаг сайн талтай. Аа, муу тал нь бол итгэл үнэмшлээр биш түр зуурын зорилгоороо нэгдэж буй. Иймд тэр түр зорилго нь хангагдахгүй бол дахиад бутарчих гээд байдаг. Ер нь цаг хугацаа гэдэг өөрөө шударга шүүлт. Энэ цаг хугацаанд багтаж ажлаа хийвэл хий, боливол боль гээд улаан шугам татаад өгчихдөг учраас эцэс төгсгөлгүй маргахгүй нь сайхан юм даа.

-Гэхдээ танд үүнээс хойш бол би тэвчихгүй гэх хэмжээнд хүрэх болов уу, энэ АН доторх процесс.

-Цаг хугацаа л харуулна. Одоо “Тэгвэл тэгнэ” гэж хэлэх боломжгүй. Гэхдээ, би Ерөнхийлөгчийн сунгаанд сонголт бий болгохын тулд л оролцож буй гэдгээ хэлсэн. Харин манай нам сонголтгүй сонгууль руу чиглээд явчихвал миний тэвчээрийн хязгаар дуусна гэж болно. Сонголтгүй сонгууль гэдгийг чи ойлгож байгаа. Тэгвэл өөр сонголт хийхээс өөр аргагүй

-Өөр сонголт гэдэг нь?

-Түүнийг тухайн үед нь ярилцъя.

-АН нэгдэж, учраа олохыг та хэд ч биш, ард түмэн өөрсдөө хүсэж байгаа. Энэ нам нэгдэж, эргэн хүчирхэгжихийн тулд юу хэрэгтэй гэж та гарц гаргалгаа гаргасан бэ. Намын даргад өрсөлдсөний хувьд?

-Үүнийг сонгуульд өрсөлдөж байхдаа долоон хоног ярьсан л даа. Нэгэнт сонгууль дууссан учраас одоо ярих нь нэг их ач холбогдолтой биш байх. Гэхдээ шинээр сонгогдсон М.Тулгатад бол хамт өрсөлдөж байхдаа нам гэдэг үзэл санаан дээр, зарчим дээр, сахилга бат дээр тогтдог юм шүү гэдгийг  нэлээд их хэлсэн. Үзэл баримтлал, зарчим, сахилга батгүй бол нам хоосорчихдог. Намыг хүнтэй, гишүүнтэй байлгадаг гурван зүйл бол энэ юм. Тэгэхээр энэ гурвыг соёл болгож хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг ярьж явсан.

-Танд итгэж буй ард түмэн байна. Тэр хүмүүстээ хандаж ямар үг даймаар санагдаж явах юм бэ?

-Улс төр гэдэг бол процесс. Энэ процесс дотор ялагч, ялагдагч нь хэн байх вэ гэхээс илүү юу ард түмэнд өгөөж болж үлдэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Улс төрчийн хийх алхмаас ард түмэн хожиж байх ёстой байдаг. Жишээлбэл Ц.Оюунгэрэл гэдэг хүн бага мөнгөөр сонгууль хийе, их мөнгөөр хийхээр улс төрчид авлигачид болдог юм байна, улсынхаа ирээдүйг зардаг юм байна. Ийм учраас даруухан улс төр хийж, бага мөнгөөр сонгууль зохион байгуулдаг болъё гээд яриад л байя. Ингээд нэг улс төрч яриад байхаар сонгуулийн зардал хямдардаг. Сая яг ийм үйл явдал болсон.

Сонгуульд ялаагүй ч гэсэн, ярьж явсан олон зүйл маань биелсэн. Анх удаа манай нам улсын хэмжээний сунгааг ерөөсөө 140 сая төгрөгөөр л хийлээ шүү дээ. Урьд нь бол тэрбумаас дээш дүн яригддаг байсан. АН доторх зардал ингэж 10 дахин буурлаа. Энэ бол үр дүн. Өөрөөр хэлбэл хэн ялж, ялагдаж байна гэхээс илүү ард түмэн юу хожив гэдэг талаас нь харвал, улс төр тийм ч хэрэггүй зүйл биш шүү гэж хэлэх гээд байгаа хэрэг. Би улс төрд оролцсоноороо хүнд хэрэгтэй юм хийх процесст оролцох ёстой. Үүнийгээ дараа, дараагийн улс төрийн соёлд оруулсан хувь нэмэр гэж бодож байна.

-Намын даргад нэр дэвшээд ялагдлаа. Одоо Ерөнхийлөгчөөс бас сугарчихвал ардчиллаа, ардчилсан намаа мандуулах үйл хэрэгт таны оролцоо ямар байх юм бэ?

-Ер нь би анхнаасаа хэлсэн шүү дээ, сонголт бий болгохын тулд л сунгаанд оролцож байна гэж. Сонголт бий болгоно гэдэг бол ард түмэндээ үйлчилж буй хэлбэр шүү дээ. Тийм учраас АН дотор нэгхэн хүнийг сонголтгүй гаргаж ирэхийн эсрэг явж буй. Нөгөө талд манай АН-ын гишүүд ч сонголттой сонгууль явуулахын төлөө ажиллах байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгчид дэвшихгүй нь тодорхой болсны дараа сонголттой сонгууль бий болгох гэдгээс өөр оролцоо хэрэгтэй болно шүү дээ.

-Тэрийг тэр үед нь тодорхойлоод явах боломжтой л доо. Тухайн үед нь л шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
3 сар 31, 2021 08:35

ШАНТААЖ

Зочин
Зочин
3 сар 31, 2021 08:41

За больж үз дээ. Чамд холч Ухаан төрийн хүний зангараг дутаж байна. Ө

Партизан
Партизан
3 сар 31, 2021 08:45

Элбэгдоржийн мөнгө зара�##�аар явж б.гаа эм б.на намын өмчилсөн ахмад үе одоо �######�цгаа хулгайлч луйвардаж ханаагүй юм байх даа гадаад нөхөртөй авгай хэрэггүй байхаа 3 үеийн сайн ш�##�гаж байж монгол хүн дэвшүүлж байв�##� зүгээр дээ

Зочин
Зочин
3 сар 31, 2021 09:13

БУзартаж дуусчээ

Зочин
Зочин
3 сар 31, 2021 09:20

Мөрөөдсөн хүүхэн нэг байна аа

Shudarga bai
Shudarga bai
3 сар 31, 2021 10:14

Chi bol hudal, ter albajihiig tsets deer shiideh biz, uuruu garch chadaagui bj tulgat gedeg nuhriig hun tanihchgui, tiim surhii bol odoo dahiad songuuli yavuulchih ter bandi ch chi gazar umhinu duu

Зочин
Зочин
3 сар 31, 2021 10:58

Энэ жаахан тэнэгдүү

zochin
zochin
3 сар 31, 2021 11:49

Ene hun yu hiij bgaagaa ooroo medej bgaa bolov uu, esvel olond ontsgoirch haragdah geed bdag yum bolov uu. Mongol toriin bosgo ondor, ter tusmaa emegtei huniig toriin tergiind songohgui shuu dee, heden jiliin daraa bdal ooroor ergej magadgui. Niigemd buruu jishij bolood yavah yum daa.

Монгол хүн
Монгол хүн
3 сар 31, 2021 12:10

Ийм тэвчээргүй авгай улс удирдан гэж юу байхав дээ Сүрсүхтэй адилхан юм бодно биз ерөнхийлөгчид дэвшин гээл үнэнээ хэлбэл яасан юм хүүхэдтэй хүүхнээр шоу хийж байхаар ийм тохиолдолд яг огцорж харагдаач нь 2 намын луйварчид хулгайчид дээрэмчид эх орноо зарагчид өөр хэлэх муу үг олдохгүй байна урвагчидаа

Партизан
Партизан
3 сар 31, 2021 12:29

Уул нь гайгүй юм гэж бодсон, гэтэл улаан ху-гийн самр�##�тыг Эбэ, Эрдэнэтэд хамт дэмжихийг харлаа, д�##�д ор ....

Иргэн
Иргэн
3 сар 31, 2021 13:06

Энд сэтгэгдэл бичсэн байгаа хүмүүсийн байгаа байдлаас харахад бол Монгол улс хөгжтөл өдий байна даа, чааваас гэж, бодвол з�##�уу улсууд л байдаг байх гэж бодох юм. Сэтгэлгээний доройтолд орчихож, жаахан ном уншиж ухаан тэлцгээ л дээ.

Зочин
Зочин
3 сар 31, 2021 13:08

Төрсөн дүүгээ �##�сан чамд ямар өөр сонголт байдаг юм???

Зочин
Зочин
3 сар 31, 2021 14:19

Өөрийг чинь дэмжих хүн ч цөөхөн дөө маш цөөхөн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд байгаа чинь өөр л санаа агуулж байгаа байж таарна

Зочин
Зочин
3 сар 31, 2021 14:20

Тэнэг юм уу хаашаа юм

del
del
3 сар 31, 2021 14:25

bolij vz

zochin
zochin
3 сар 31, 2021 14:55

uur songolt gedeg n HUN namaas ner dewshine gesen ug kkk

СБД иргэн
СБД иргэн
3 сар 31, 2021 14:58

Энэ хүүхнийг АН-ын толгой хүүхнүүдийн нэг гэж боддог байсан чинь нэг л бишээ. Шууд л зан�##�хийлдэг байна. Уг нь өөрөөр чинь АН дутахгүй л дээ, гэхдээ бас хэрэгтэй ч байх. Ярианаас чинь харахад өөр намд нүхээ зассан бололтой. Зүгээр дуугүй л явчих. Элдэв зөрчилтэй дээр бүү нэмж хагар�##�дуул. Ер нь бол �##�ь ч намаас нэр дэвшээд хэрэггүй дээ, Монголчууд тунгаахтайгаа улс

Эги
Эги
3 сар 31, 2021 15:00

Хуц хошногоо

Баагй
Баагй
3 сар 31, 2021 16:02

ямаа туйлаад хх ха ха

Ха хх
Ха хх
3 сар 31, 2021 16:03

ямаа туйлаад хх ха ха

zochin
zochin
3 сар 31, 2021 16:37

ene balai avgai soliorson bnaa hvvhed n bas yumtai fuck

Би
Би
3 сар 31, 2021 16:57

Өнөөдөр АН болон Монголд энэ хүнийг гаргаж ирэх нь хожил ихтэй л гэж боддог ойлгохгүй мэдрэхгүй бол одоо яаая гэхэв

Irgen
Irgen
3 сар 31, 2021 17:03

Ene hun yaahav yaridag l hun jorlon deer bol zuv yarij baisan daa

Зочин
Зочин
3 сар 31, 2021 17:10

Худлаа шаасан б�##�иар авгай байхчүү

Ан
Ан
3 сар 31, 2021 18:17

Зайлуул, хүүхэн минь ээ

Хн
Хн
3 сар 31, 2021 19:24

Чиний тэвчээр дуусахаар яадаг юм? Мөн айлгав аа

Baast
Baast
3 сар 31, 2021 19:28

Erenhiilugch boloh odoo iim amarhan yumuu ene ehner heneerheld buren avtjee

Зочин
Зочин
3 сар 31, 2021 21:36

ЭМЭЭ МИНЬ ТА АЧ ЗЭЭГЭЭ ӨСГӨ.ЧАМД МОНГОЛ ТӨР ХАМААГҮЙ .ЯДАРГАТАЙ ЭМГЭН БЭ. ЯМАА ТУЙЛААД ЯНГИА ЭВДЭХГҮЙ ТЭМЭЭ ТУЙЛААД ТЭНГЭРТ ГАРАХГҮЙ ГЭЖ ЧИ ТУЙЛААД ХААНА ХОЛДДОГИЙН ХАХАХА

зочин
зочин
3 сар 31, 2021 21:57

Дэмжинэ ээ, миний л бодол.

Altan toriin tamga barih bosgo ondor oo ho
Altan toriin tamga barih bosgo ondor oo ho
3 сар 31, 2021 23:42

Hussen shunan hussen hund altan toriin tamga buu bariul gedeg baihaa.
Zahiin harid setgeltei hunii urd Mongol toriin altan tamgiig buu bariul.
TSOGT huntaij

Уншигч
Уншигч
4 сар 1, 2021 00:47

Энэ авгай жорлонгоо яриад явж байв�##� зохиод байсан ерөнхийлөгч болно гэвэл ийм өлөгчин арай хол санаархаад байна хүү нь гэж өөрийгөө од гээд бодчихсон нэг б�##�ай марзан гар хэдэн таарсан амьтадтай марзагнаад өөрсдийгөө доромжилоод явах юум энэ эх шүү юум нь хэлдэггүй юум байхдаа

Жирийн иргэн
Жирийн иргэн
4 сар 1, 2021 09:17

Миний бие уг нь энэ эмэгтэйг зөв бодолтой гэж дэмждэг юмаа. Гэхдээ энэ үйлдэл нь өөрийн чин хүсэл гэхээс илүү Э нарын тоглоомын нэг хэсэг нь бололтой. Тэд зүгээр л энэ бүсгүйг ашиглаж байна.

Зочин
Зочин
4 сар 1, 2021 12:43

Ардчил�##� гэдэг чинь энэ өөрөө дунд нь цохиж явж сонголтгүй сонгууль гэхийн дуртайдаа та нарыг сонгодоггүй нь сонголтгүй болхоор тэнэг авгай

Зочин
Зочин
4 сар 1, 2021 23:21

Элбэгдорж луйвар хуйв�##�дааны тоглоомдоо хожигдоод хэцүү байна.Гартаа олигтой модгүй ганц Оюунгэрэл гэдэг хатан хөзөртэй байна.Оюунгэрэл бол Элбэгдоржийн атгасан хатан хөзөр.Хатан атгаж суугаад хожихыг чинь харья даа Элбэгдоржоо.

Зочин
Зочин
4 сар 5, 2021 20:32

МАНАН амь тэмцэж байна даа. Баттулга хүрэлсүхийн нэг болохдоо болноо

зочинн
зочинн
4 сар 6, 2021 11:07

дараагийн �##�хам Эрдэнэтэй ханьлах

Холбоотой мэдээ

Back to top button