Б.Хандмаа: Цэрэг уушгины хатгалгаа, тархины цус харвалт, зүрхний дутагдал зэрэг 3-4 шалтгаанаар амиа алдсан

Гуравдугаар сарын 29-нд зэвсэгт хүчний 326-р ангийн байлдагч залуу согтуу салаан даргадаа зодуулж, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Харин харамсалтайгаар өчигдөр шөнө нас баржээ.
Талийгаачийн эмчилгээний явц ямар байсан талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэжилтэн Б.Хандмаатай товч ярилцлаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Тэрбээр “Цэргийн албан хаагч манай эмнэлэгт энэ сарын 29-ний шөнө маш хүнд биеийн байдалтай ирсэн. Ингээд 30-ны 23.15 цагт нас барсан. Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлоод буй” гэлээ.
-Нас барсан шалтгаан нь гаднын нөлөөтэй бий болсон байх магадлалтай юу?
-Түүнийг бид тодорхойлох боломжгүй. Цагдаагийн байгууллага тогтоож, мэдээлэх болов уу.
-Эмчилж байсан эмч нь гаднын нөлөөтэйгөөр цүлхэн үүссэн байна гэж мэдээлж байсан?
-Бидний хувьд таамаглал дэвшүүлэх л боломжтой. Цүлхэн өөрөө хүнд байж болдог учраас үүссэн шалтгаан, хор хөнөөлтэй эсэхийг нь нарийн шинжилгээгээр баталгаажуулж тогтоодог. Эмч нар оношийг эхний байдлаар олон нөхцөлт хувилбараар бодож, тогтоодог.
-Талийгаач эмнэлэгт ирэхдээ гаднаа ил харагдах шарх, гэмтэлтэй байсан уу?
-Уруул нь сэтэрсэн байсан.
-Зөвхөн эмийн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэж ойлгож болох уу?
-Цэрэг ухаангүй байсан учраас мэс засалд оруулах боломжгүй байсан. Иймд эмийн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ingej hutsna da muusain aluurchid. gadnii noloogvi gej dvgnelt gargah biz. svvliin ved ochnoon olon tsereg ingej zoduulj daramtluulj amia aldaj bn hariutslaga tootsdog gazar gj bnu. muusain aluurchdiig adilhan zodoj nvdej alaach.
Тодорхой асуудал дээр сэтгэлгүй хариулт өгчээ. Эмч эмч юмуу. Цагдаа эмч юм уу. Эмнэлгийн мэргэжилтэн сэтгэл зүрхгүй, тангаргын бус хариулт өгч нийтийг төөрөгдүүлж, хэрэгтэн алуурчныг өмгөөлөх дам нөхцөл бий болгожээ. Энэ хүнийг эмнэлгийн мэргэжилтэн гэхүү алуурчны хамсаатан гэхүү ШУУД ХАРИУЛТ ӨГЧ ЧАДАХ ХЭН БАЙНА. БӨӨРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙНА.
Сүүлдээ хатгаагаар үхсэн болохонлдээ
Нэгнийгээ ингэтэл нь зоддог хөгийн зангаа больчиход яадаг байна аа. Согтуу дарга цэргээ зодож байхад бусад офицерууд, жижүүр харуул нь юу хийж байдаг юм бэ?.Тун харамсалтай Монголд хүн илүүдэгүй шүү.
Цэрэгт хүүхдээ явуулах үнэн аймшиг шүүдээ...одоо бүр аймаар болж бна.80-аад онд цэрэгт 3 жил явлаа..бидний хамт алба хаасан зарим залуус тахир дутуу болоод халагдсан шүүдээ...ер нь энэ цэрэгт хүүхдээ явуулахгүы байхыг л бод.
mongo ogchihoj ene emchid.
Алуурчин төр алуурчин арми сөнө!!!
uu zaza odoo zurhnii dutagdald orcon tarhinii tsuc harvalt bolgood unguruh um bn yumarch gadnii nuluu baihgui shurgaj unaad uryyllaa cetlecn tuuneec uudeed helee hazcn gd l onosh n garh um bn
korono tyccaad hundercen gj helj medh humuuc shuu