ДЭЛХИЙ

Хятадын Өвчний хяналтын төвийн захирал дотоодын вакцины үр дүн бага байгааг дурджээ

БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу бямба гарагт (2021.04.10) хурлын үеэр Хятад вакцины үр дүнгийн талаар ярьжээ.Тэрбээр хэлэхдээ Өвчний хяналтын төв “Одоо ашиглаж буй вакцины үр дүн өндөр биш байгааг хэрхэн шийдэх талаар хэлэлцэж байгаа” хэмээсэн байна. Энэ нь Засгийн газрын байгууллага Хятад вакцин үр дүнгийн тал дээр асуудалтай байгаа гэдгийг дурдсан анхны тохиолдол юм.

Хятад вакцин үйлдвэрлэгчид гуравдугаар шатны клиникийн туршилтын хариу нийтлээгүй байгаа аж. Үүний улмаас Хятад вакцинууд өөр өөр насны бүлгийн хүмүүст ямар нөлөө үзүүлдгийг ил тод мэдэгдэхгүй байна хэмээн зарим хүн шүүмжилжээ.

Гао тус асуудлыг шийдэхийн тулд өөр төрлийн вакцинуудыг хольж хэрэглэх эвсэл хоёр дахь тунг тарих хугацааг өөрчлөх санал дэвшүүлжээ. Түүний хэлсэн зүйлийн талаарх зарим бичлэгийг “WeChat” платформоос устгасан аж.

Гадаад харилцааны зөвлөлийн Янжонг Хуанг тус явдлын талаар “Вакцины хамгаалалт өгөх үр дүнд асуудал бий гэдгийг засгийн газрын албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол” гэсэн байна.

Эх сурвалж: Financial Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button