Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТЭД ЮУ ЗӨВЛӨВ: Л.Оюун-Эрдэнийн 11 зөвлөх мэдэн будилдаг, эсвэл мэдэхийг ч хүсдэггүй

Эдийн засагч Д.Лхагважав нэгэнтээ “...У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын эдийн засгийн зөвлөхүүд уг нь энэ бодлогуудыг ямар хөнгөн хуумгай, ухвар мөчид агуулгатайг харж, мэдэж байгаа. Тэгсэн хэр нь ээ дуугарахгүй байгаа нь сонин. Тэдэнд хандаж, амаргүй цагт жаахан жудагтай байгаарай л гэж хэлье” хэмээж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сарын 27-нд томилогдож, 30-нд танхимаа бүрдүүлсэн. Ингэхдээ дөрвөн зорилт тавьж ажиллана хэмээж, тодорхой тооцоо төлөвлөгөө танилцуулсан нь олон нийтээс хүндэтгэл хүлээсэн юм.

Яг одоо нөхцөл байдлыг амаргүй л гэж дүгнэхээр байна. Дөрвөн долоо хоногийн хөл хорионы ард ААН-үүд дахиад л сөхөрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэд хэдэн хүндрэлүүд иргэдийг угтах бодит хүлээлттэй. Харин Засгийн газрын ярьдаг ганц зүйл нь 10 их наядын төлөвлөгөө, 3 хувийн хүүтэй зээл л болчихоод буй.

Л.Оюун-Эрдэнэ эдийн засагч биш ээ. Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллахад нь бодлогын туслалцаа үзүүлэх учиртай зөвлөхүүдийг ажиллуулж, төсвийн мөнгөөр өндөр цалинжуулж буй. Тэд тэгвэл юу зөвлөдөг вэ.

Эргэн сануулахад, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа гадаадын улсуудад боловсрол эзэмшсэн залуусаар “Зөвлөхүүдийн зөвлөл” байгуулан ажиллаж байв. Үүнд нь Харвард, Бостон, Колумб, Сан-Франциско, Йел, Токиогийн зэрэг их сургуулийг төгссөн, магистраас дээш зэрэгтэй, дандаа залуус багтаж байлаа.

Гэвч Ерөнхий сайд болонгуутаа У.Хүрэлсүхийн ажлын албыг бараг тэр чигээр нь хүлээгээд авчихсан. Нэмж хэдэн тод дүрийг зөвлөхөөр ажилд аваад, ажиллаж эхэлсэн байдаг. Энэ нь түүнийг нэг их тэрсэж ажиллаж шалихгүй, МАН-ын тогоон дотроо л эргэлдэнэ гэдгийг илтгэсэн.

ШИНЭЭР Э.БОЛОРМАА, А.АМУНДРА НАРЫГ ТОМИЛСОН Ч

Шинээр томилогдогсдод Э.Болормаа, А.Амундра, Л.Цэдэвсүрэн нарыг нэрлэж болно.

А.Амундрагийн хувьд ажлаа “тун сайн” хийж буй. Гэхдээ ихэвчлэн “хар” хэлбэрээр. Тэр олон нийт, медиа урсгалаар дагнаж ажиллах үүрэгтэй. Сүүлийн үед Засгийн газраас хийгдэж буй “Мэдээллийн урсгал” зэрэг медиа хөтөлбөрүүд бүгд А.Амундрагийн толгойноос гарч буй гэгдэх. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед түүнийг МАН албаар залж авчирсан. Улс төр гэсэн үг.

Л.Цэдэвсүрэн БШУ-ны сайдаас буунгуутаа Л.Оюун-Эрдэнийн дэргэд очоод суучихсан. Яаманд өнө удаан ажиллахдаа сайнаас илүү муу мөр дагуулсан түүний үлдээсэн булхай одоо Л.Энх-Амгалан сайдын үед ил болсоор буй гэх яриа чих дэлсэж байгаа. Хуулийн чиглэлийн зөвлөх юм. Тэр энэ тал дээр бас л сайн мэргэжилтэн. Гэхдээ хуулийг гуйвуулж, нүх цоорхой эрэхдээ сайн гэж илүүтэй яригддаг талаар нь өмнө бичиж байсан. МАН-ын нэр бүхий гишүүдтэй ойр гэгддэг тэр бас л улс төрийн шалгуураар орж ирэх шиг болсон.

Э.Болормаа бол уг нь дээрх хоёроос ялгарах  дүр юм. Колумбын их сургуулийг Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй дүүргэсэн тэрбээр Л.Оюун-Эрдэнэд эдийн засгийн чиглэлээр зөвлөхөөр болсон. 10 их наядын хөтөлбөрт түүний ямар зөвлөгөө шингэсэн бол. Эдийн засагч Д.Ангар уг төлөвлөгөөг эхнээсээ бүтэхгүй гэж үзсэн тухайгаа тайлбарлаж, Б.Лхагважав зөвхөн арилжааны банкнуудад “вакцин” хийсэн үйлдлээс хэтэрсэнгүй хэмээн дүгнэж буй. Долдугаар сарын 1-нээс иргэд, ААН-үүд зээлээ төлж эхэлнэ, НДШ нэмэгдэнэ. Энэ хүндрэлийг урьдаас тооцож, яг одооноос хөдлөхгүй бол дахиад л гал унтраагаад өнгөрнө гэдгийг харж, зөвлөж байгаа болов уу.

У.ХҮРЭЛСҮХЭЭС ҮЛДСЭН ХУУЧЧУУЛ, ҮНЭНДЭЭ АМЬГҮЙ АЛБАТУУД

Хууччуулд Ж.Энхбаяраас эхлээд А.Үйлстөгөлдөр, Т.Хаш-Эрдэнэ, Я.Төмөрбаатар, Л.Алтангэрэл, С.Лүндэг нар нэрлэгдэнэ.

Ж.Энхбаяр ахлах зөвлөх. Цэвэр улс төр. Нийгэм-эдийн засгийн бодлогоор ирсэн хүн лав биш. У.Хүрэлсүхийн үед ч ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Халдвар одоогийнхтой харьцуулахад гайгүй байсан үед нэг гарч ирчихээд алга болсон. Ерөнхийдөө МАН-ын нарийн, ширийн ажлуудыг төлөвлөн зохион байгуулагч гэж ойлгогддог. Л.Оюун-Эрдэнийн танхимд Шадар сайдаар багтах гэж үзээд бараагүй гэдэг мэдээлэл түгсэн. Бусад нь У.Хүрэлсүхийн үед байж л байсан хүмүүс.

Я.Төмөрбаатар МУИС-ийн захирал байхдаа хэл ам дагуулж, дагуулж болиод Ерөнхий сайдын зөвлөхөөр очсон. Юу зөвлөдөг юм, үнэндээ бүү мэд.

 Т.Хаш-Эрдэнэ У.Хүрэлсүхийн үед зөвлөх, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга байсан. Одоо Л.Оюун-Эрдэнийн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх болсон гэж буй.

Л.Алтангэрэл У.Хүрэлсүхтэй бараг насаараа найзалж яваа нэгэн гэгддэг. 237.4 сая төгрөгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, завшсан хэргээр 3.6 жилийн ял сонссон ч өршөөгдөж байсан түүхтэй хүн. Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцаж зөвлөдөг.

А.Үйлстөгөлдөр У.Хүрэлсүхийн үед ойрын зөвлөх байсан ч одоо А.Амундра орж ирснээр зөвхөн цаасан дээрх статус бүхий байр сууриар л явж буй гэх мэдээлэл байна.

С.Лүндэг мөн л У.Хүрэлсүхийн дэмжлэгээр улс төрийн албан тушаал хашиж ирсэн гэгддэг. Түүнтэй хамт хурал цуглаан, уулзалтуудад их явдаг байсан.

Эдгээр дээр М.Бадамлянхуа, Л.Цэцэгбадам гэсэн хоёр нэр нэмэгдээд /тэд шинээр томилогдсон бололтой, юу зөвлөдөг нь тодорхойгүй/ нийт 11 хүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байна. Ерөнхийдөө тэдний дийлэнх нь яг ямар чиглэлд зөвлөдөг нь тодорхойгүй. Гүүгл орчноос хайгаад ч энд тэндхийн уулзалтад оролцож, гар барьж явсан хэвлэлийн мэдээнээс өөр олдоцгүй байдалтай байна.

ХҮНД ҮЕД УЛС ТӨРЖИЖ БИШ АРД ТҮМНЭЭ БОДОЖ АЖИЛЛАМААР БАЙНА

“Дахиж хөл хорихгүй, энэ сүүлийнх” гэж ухуулаад ААН-үүдийг төсөөлөл, бодит байдлын зөрүүнд хутгаж унагахаас нь өмнө нь хэн нэгэн үг хэлсэн бол. Цагаан сарын хөл хорионы дараа халдварыг хэт задгайруулж алдахаас нь өмнө Ж.Энхбаяр нар “тушсан” бол. Эрт хөл хорих шаардлага үүсэж, эрдэмтэд нь УОК-т үглэж ядаад цөхөрч байхад “Дахиж хөл хорихгүй” гэж хэлсэндээ бантан гүрийсээр нөхцөл байдлыг энэ хүртэл хүндрүүлэхээс өмнө чихнээс нь татсан бол. Монголчуудад л хэрэгтэй байлаа.

Даанч улс төр ч улайсаж, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж, нам, албан тушаал дагасан олонх зөвлөхүүд нь лавтай л ард түмнээ бодож дуугарсангүй. Ерөнхий сайдын тань “Ажлаа аваад 100 хоногийн дотор нийт иргэдээ вакцинжуулна” гэж чуулганы индэр дээрээс хэлсэн үг нь биелээгүй. “Эрүүл мэндээ ч хамгаалж, эдийн засгаа ч сэргээнэ” гэж амласан нь эсрэгээрээ хэрэгжээд явж байна шүү, эрхэм зөвлөхүүд ээ. Ийм хүнд үед улс төрд үйлчилж бус жаахан ч гэсэн ард түмнээ бодож л ажилламаар байна. Эсвэл юу, юу зөвлөснөө иргэдэд тайлагнаж байвал зарчимд нийцэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2021 08:29

ийм олон зөвлөхтэй баймааргүйм

иргэн
иргэн
5 сар 5, 2021 08:32

Зөвлөх нэрээр ордонд орж гардаг хүмүүс байх

Зочин
Зочин
5 сар 5, 2021 09:19

Энхбаяраас бусад нь жинхэнэ мануухайнууд байна. Хайран ц�##�ин. Энэ 10 ын оронд би ганцаараа ажилласан бол ковид ингэж дэлгэрэхгүй байлаа. Оюунэрдэнэ даанч тэгнэ ингэнэ гэж ярьдаг. Засгийн мэдээ ч олонд таниулдаггүй. Хийсэн ажил нь дандаа ирээдүйн юм ярьчихаад �##�га болдог зэрэглээ аятай болсон. Ийм зөвлөхүүдтэй болохоор л ажил нь явахгүй байсан байна. Дээр нь бас нэг тэнэг шадартай. Тэр нь эхнэр хүүхдээрээ шоудахаас өөрийг мэддэггүй.

zochin
zochin
5 сар 5, 2021 09:22

Endees 2-3 hun l bolomjiin bn. Chadvar muutai hun l iim olon zovloh avna daa. Ergeed hariytslagaas zugataah l garts. Ya. Tomorbaatar 4 jil ih surguuliin zahiral hiij surjignesen dee. Erh medeltei bolchihoor shinjleh uhaaniig omchilno gej oilgood. Mongoliin ard tumnii l ajillamaar bn.

Zochin
Zochin
5 сар 5, 2021 09:35

Yun ch olon zuvlukhtei um. Yugaa ch zuvludgiin ed mar n' khuurkhiis. Yugaa ch medekhgyi bj end tend khudlaa tomorch yavdag bz. Er n' tegeed iim olon zuvlukhuur zuvlyylj bnaa gedeg chin bi yu ch medekhgyi ee gedgee l zarlaad bgaa busuu manai ERUNKHII SAID.
Kkkkk

Бат
Бат
5 сар 5, 2021 10:32

Шинэ засгийн газар тэгнэ ингэнэ гэж ярьсаар явж ирлээ. Жинхэнэ ажил хийх ёстой улсууд тэгнэ ингэн гээд байгаа нь ёстой з�##�хмаар. Тэрч бүхэл тэдэнд хур�##�дана гээд �##�га брлдог. Тэгэхээр зөвхөн зарладаг засгийн газар болсон.

Тунгаа
Тунгаа
5 сар 5, 2021 10:54

Өөрөө хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өг

Зочин
Зочин
5 сар 5, 2021 12:02

Л.Оюун-Эрдэнэ сайд мөрөөдөл яридаг л хүн бна лээ аргагүй л мэдлэг, чадвар, туршлага үгүйлэгдэж байгаа

зочин
зочин
5 сар 5, 2021 12:02

М.Энхболд 2006 онд ерөнхий сайд байх үед "сах�##�" Батбаяр гэж ганц зөвлөх нь бичиг цаас, хэлэх үгийн эх бэлтгэх хамаг ажлыг нь бэлтгэдэг, туслах ажлын 3 ч билэв үү з�##�уу л байсан. Зөвлөх нь хэт олон, за доо өөр хүний дагуул дийлэнх нь бол нэмэрээсээ нэрмээс л болно доо. Оюун - Эрдэнэ өөрөө мэдэлгүй юм аа даа.

Шударгуу
Шударгуу
5 сар 5, 2021 19:38

Ишшшшш, энэ зөвлөхүүд нь гэж. Тэр Цэдэвсүрэн гэж хэн бэ. 30 гаруй жил Боловсролыг сүйрүүлэхэд жинхэнэ оролцсон хүнээс юу хүлээнэ дэ. Одоо болно ш дээ. Оюун-Эрдэнэ ээ? Ийм юмнууд чинь л Засгийн нэр төрийг унагагчид. Одоо �######�уулв�##� таарна.

Зочин
Зочин
5 сар 5, 2021 19:59

Энэ засгийн газар нь богино гээ биз дээ сонгуулийн дараа махн тай нийлсэн ЗГ бүрдэнэ гэсэн биз дээ засаг хэдэн ч удаа солигдох юм билээ олон солигдох байхдаа

zochin
zochin
5 сар 5, 2021 23:09

Ene humuusiin hiij baigaa ajliig ni sudalsan yumuu. Haa gazriin tomchuudiin zovlohuud tegj said, darga naraasaa omno il garch duugaraad baidgiig bid medehgui yum. Zahialgaar ch yum shig, medeeguigeesee bolood ch teruu humuusiig ingej eldveer helj bichdegiig bolih heregtei dee. Sain tanij medehgui ch ene humuus ajlaa hiij l baidag bailgui.

Khasherdene butehgui sda shuu!!!
Khasherdene butehgui sda shuu!!!
5 сар 5, 2021 23:47

Ene khash-erdene gj Ardchilsan namiin darga nariin bogsiig doloogoor pr hiij ugch yavsan nuhur yamar baltuusaaraa. Ediin zasag tusul hurulbur zuvludug bna aa. Jinhene ggui gesen bolgond ochij naaldaj bayldaga userch yavdag Baagii shuu!!!. Hamtdaa ajillaj muriulj yavsnii huvid heleh vaina. Er n Ulsiin erunhii saidiin zuvluhuud ene ulsiin ali seheetei tolgoitoi n turshlagatai bh yostoi busuu. End tiim gechih hun hovor bna.

И
И
5 сар 6, 2021 09:15

Оюун-Эрдэнэ ерөнхий сайдад я�##�т ч үгүй жулдаж байна.Энэ мэдлэг чадваргүй байд�##� нь улс оронд бус улс төрчдөд хэрэгтэй учраас л томилогдсон юм байна. Муу хүнд нэг эрдэм байдаг гэгчээр улс төржихдөө бол харин ч сүрхий шүү.Монголчуудын заяа юм хойно яаая ч гэхэв.Хүрэлсүхийг дагасан хүзүү толгойгүй хүмүүсийн засагл�##� доор дахиад хэджн жил болох юм байна.0

Mgl
Mgl
5 сар 6, 2021 10:19

Хуукийг ийм махан толгой гэж мэдсэнгуй... ойгуй тэнэг юмаа

Иргэн
Иргэн
5 сар 6, 2021 14:52

Юу хийдэг зөвлөдөг хоолны савнууд вэ? Яасан ч олон юм бэ? Ийм хэрэггүй хоолны савнуудыг �######�уулах хэрэгтэй! Одоогийн байгаа байдлаа хөл хориогоо ард түмнээ, ААН байгууллагаа хараа болж бүтэж байгаа юм �##�га зөвлөхүүд ээ!

Холбоотой мэдээ

Back to top button