Нийгмийн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьсан зарим онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

НЭГ

Жингийн илүүдэлгүй монгол болъё. Би өөрөө ч үүн дээр анхаарах ёстой хүн.

ХОЁР

Сонгууль болдог. Сонгуулиар баахан хандив барьсан хүмүүс ирдэг. Дараа нь барьцаалдаг ийм 30 жилийг цэглэе.

ГУРАВ

Цэргийн амь нас эрстэж байгаа нь маш хүнд зүйл мөн. Гэхдээ нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байхгүй.

ДӨРӨВ

Ерөнхий сайд гэдэг чинь ёолкны тоглоом шиг юм. Ажиллахад 24 цаг багаддаг юм байна.

ТАВ

Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзээд шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй.

ЗУРГАА

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар буцаж улс төрд орохын тулд АН-ыг ашиглаж байна.

ДОЛОО

Олимп дөхөж байгаа. Тиймдээ ч Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл байгаа. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн олимпоос анхны алтан медаль авч, долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлын дараа монголчуудыг эргэн нэгтгэсэн. Тиймээс бүх зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

НАЙМ

Цар тахлын нөлөө арилахгүй бол байр, цахилгаан, хүүхдийн мөнгийг он дуустал олгоно.

ЕС

С.Одонтуяа гишүүн гаалийн байцаагчийг дарамталж, вакцин татан авалтад нөлөөлсөн.  Энэ асуудлыг би шалгуулна.

АРАВ

Ерөнхий сайд өөрөө ажил хийдэг хүн биш юм байна. Сайд нараа шахаж, ажил хийлгүүлж, үүрэг даалгавар өгч, хариуцлагыг нь тооцдог хүн юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ishhhhhh chaavaas
Ishhhhhh chaavaas
5 сар 10, 2021 20:16

Huurhii manai mongolchuud huduunii bolovsrolgui iim orkuudad bazuulaad hariin luivarchdad deeremduuldeg kommunizm duusahgui n dee.

Зочин
Зочин
5 сар 10, 2021 21:04

Sain saiduudtai bhal heregtei tuunees ooroo guigeed bn gej Yu bhuu. Setgeleesee sain ajillaj bgaa, amjilt husii.

Холбоотой мэдээ

Back to top button