Нийгмийн

ТЕГ-ын хурандаа асан Б.Эрдэнэбат нар МАШ НУУЦ хэрэг үйлдсэн учир ялыг нь нууцалж байна

ТЕГ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Эрдэнэбатыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард гудамжинд салхилж явахад нь сүр дуулиантай баривчилсан дуулиан мартагдах тийшээ ханджээ.


-ТҮҮНИЙГ ЖИРГЭЭНД ИДЭВХТЭЙ БАЙСАН ГЭЖ БИШ ГАДААДЫН ТАГНУУЛТАЙ ХАМТАРСАН ГЭЖ БАРИВЧИЛЖ БАЙВ-

Тодруулбал 2020 оны тавдугаар сарын 03-ны орой 17:00 цагийн үед охинтойгоо салхилж явах үед нь АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, ТЕГ-ын 20 гаруй алба хаагчийн гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

Энэ талаар Б.Эрдэнэбатын эхнэр тухайн үед хэвлэлд ярихдаа “Нөхөр, охины хамт салхилж явахад гурван машин хөндлөн зогсоод, арав гаруй хүмүүс гарч ирэн, нөхрийн минь толгойнд хар уут углаад аваад явсан. Хаанаас, ямар хүмүүс явж байгаагаа хэлээгүй. Дараа нь хэлнэ гэсэн. Замд явж байхад утас хурааж авсан. Ингэж явсаар байгаад манай гэрт очиж, нэгжлэг хийсэн. Энэ бол үнэхээр хууль бус. Твитерт жиргэлээ гэж баривчилсан гэж үзэж байна. Миний нөхөрт ямар нэг юм тохиолдвол, би нөхрийнхөө амийг нэхнэ” хэмээж байв.

Тэгвэл эл асуудлаар тухайн үед Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү хариу тайлбар өгч байв.

Тэрбээр “Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэнийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө” гэсэн юм.

-АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ТЭДНИЙГ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЭЖ, ЯЛ ОНООЖЭЭ-

Тэгвэл түүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хэрэг үнэхээр твиттерт жиргэснээс болсон хэрэг биш бөгөөд цагдан хоригдсон Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарыг жил гаруйн хугацаанд АТГ, Тагнуулаас шалгаж, улмаар хэрэг нь шүүхийн шатанд шилжээд уджээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэрэг улсын нууцтай холбоотой учраас тухайн хүмүүст шүүхээс ямар ял оноосон, яг ямар тагнуулын ажиллагаанд оролцсон талаар бүх мэдээлэл хаалттай байдаг юм байна. Ямартай ч Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны найм болон арванхоёрдугаар сард болж, шийдвэрээ гаргасан байна. Харин шүүгдэгчид Дээд шүүхэд хандсан байх бөгөөд тэдэнд холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 28-нд буюу ирэх баасан гарагт хаалттай хянан хэлэлцэх тов гараад байна.

-ТЭДЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Дээд шүүхэд гомдол гаргасныг бодоход анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг гэм буруутай хэмээн үзэж ялласан нь тодорхой. Тэдэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 19.4.2-ийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, НПГ-аас тэдэнд гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх зүйл ангиар ял төлөвлөсөн байна.
Эрүүгийн хуулийн 19.4.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улсаасаа уравсан элэггүй новшнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байхаар ар гэрээс нь сумны мөнгө гаргуулаад буудаж цаазаар авах хэрэгтэй ш дээ .

Зочин
Зочин

TETGEVERT GARSAN HUMUUSIIG BARUUN SOLGOIGU SHOROND HIIDEG TAGNUULIIN DARGA ASAN PENTATERRA ALTNII MAGNAT GERELIIG SHALGAACHEE

ИРГЭН
ИРГЭН

Урвагчид эх орон ард түмэн гэх сэтгэл байхгүй шуналтан тул бүх насаараа хоригдох ялаа эдлэх ёстой Уулан цаазлавал зохино даанч Элбэгдорж ѳѳрийгѳѳ ялаас мултлах гээд үгүй хийсэн нүгэлтэн

харамсалтай
харамсалтай

ЭХ орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол өчгүй. С. Баяр, баярцогт нарын хэрэг ч эх орны эсрэг гэмт хэрэг зүйлээр шийтгэх үндэслэлтэй шүү

Зочин
Зочин

tetgeveriin hun yamar hereg uildsen baihuu. arai denduu yum.

TAGNUULIIN DARGA ASAN GEREL
TAGNUULIIN DARGA ASAN GEREL

Ene hun chin ali 2013 ond tetgeverte garsn bsn gej umnu n bichsen bsn shude. Tetgeverte garaad 8 jil bolson hun yamar yumniihan medeelel zadruulahveedee. Ingej hun gutgej shorond suulgahaa bolimoor yum!!!

Зочин
Зочин

ene tsoohor deelted bas hamaaraltai asuudal

TPTY
TPTY

ЭХ ОРНООСОО УРВАСАН ЭТГЭЭД Л БАЙНА. 25 ЖИЛИЙН ӨГӨӨД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ!

Зочин
Зочин

Эд нар Элбэгдоржийн гар хөл болсон тэжээврүүдийн нэг биз дээ. Тэднийг сул тэжээж байхын оронд там руу нь илгээвэл таарна.

Зочин
Зочин

gadaadiin albatai niileegui l bgaasai yu bolood bnaa uls oron mini.

Зочин
Зочин

Тагнуул тэтгэвэрт гардаггүй юм

Тагнуул
Тагнуул

Тагнуул тэтгэвэрт гардаггүй юм

Холбоотой мэдээ

Back to top button