Озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи дөрөв дэхээ түрүүллээ
Мэргэжлийн сүмогийн Харү башёд Монголын хүчтэн, Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан билээ. Тэрүнофүжи озеки цолоо эргүүлэн авсан анхны буюу Нацү башёд өнөөдөр түрүүлж, эзэн хааны цомыг дөрөв дэхээ өргөлөө.
“Исэгэхама” дэвжээний бөх тэрбээр 12 давж, гурав унасан амжилтаар дээд зиндаанд түрүүлсэн. Энэ нь түүний дөрөв, монгол сүмочдын 90 дэх түрүү.
Цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан тэрбээр бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ.
Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, өнгөрсөн сарын башёд озеки цолоо эргүүлэн авсан. Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи.
Ийнхүү дөрөв дэх түрүүгээ хүртэж, озеки цолтны зангараг харуулсан Г.Ган-Эрдэнэ аварга цолонд нэг алхан ойртлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алхам
Улам сайн барилдаарай. Түргэн хөдөлгөөнтэй, супари хийдэг бөхчүүдтэй барилдах чадвараа дээшлүүлж чадв�##� такакейси ,дайчи, оноши нарыг төвөггүй ялдаг болно доо. Аварга ч ойрхон байна. Хичээгээрээ дүү минь.
Улам сайн хичээж барилдаарай...
Amjilt!!! Sain barildaarai.