УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Ж.Энхбаярт ЕТГ-ыг удирдуулж, Сү фракци Засгийн эрхийг авах “ах нарын план”

Дотооддоо “Сонгуулийн ард л гараадахъя” гэсэн уур амьсгалтайгаар МАН-ынхан сурталчилгаагаа эхлүүллээ. С.Эрдэнэ, Д.Энхбат нарын бэлгэдлийн дүрүүдийг сонгохын тулд МАН хамаг эрчмээ энэ саруудад гаргачихсан. Бэлтгэл нь нэгэнт цөмрөх түвшинд ханачихсан учраас сүйдтэй их өрсөлдөөн ч гарахгүй гэх таамагтай мордоцгоов.

ЕТГ: ЕРӨНХИЙЛӨГЧ БАГАА ЯВАХАД БЭЛТГҮҮЛЖ, МАН ЗӨРЖ ОЧИХООР ЗЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан “За, өрөөнүүдээ суллаж, ажлаа хүлээлцэхдээ бэлдээрэй. Яг дэргэдээс хүн урваж болдгийг харлаа” гэж багийнхандаа хэлэнгээ Б.Баатар луугаа нэг том харсан гэх. Тэгвэл нөгөө талд МАН-ынхан ЕТГ-ын бүтцийг үндсэндээ зурж дуусаад, Б.Баатарын найруулгаар шинэхэн Ерөнхий сайдаа орон нутагт томилолтоор илгээж амжив.

МАН-д сонгууль зохион байгуулахад зүрх, тархиа гүйлгэж чаддаг, АН-д ер заяахгүй гэмээр хэдэн капиталууд сүүлд бий болсон. Тэдгээрт, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар багтана. Хамгийн муу нэрийг тэд олон нийт дунд хүлээдэг ч яаж ийгээд ялалтын салхийг нам руугаа эргүүлдэг С.Баяр тэргүүтнийг орлох “зэвүүн” дүрүүд болтлоо хүчээ авчээ.

Тиймээс ч ялалт авчрах агуулга барьж, Ж.Энхбаярыг ЕТГ-ын даргаар томилох урьдчилсан тохироо яригдаад амжиж. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэтэй дотно биш, зарим асуудлаар илтэд зөрчилдсөөр ирсэн ч У.Хүрэлсүхийн чихнийх нь араас шивнэтлээ ойртсон цөөн хүмүүсийн нэг. Ерөнхий сайдын ажлын албыг нь ахалж байгаад эдүгээ сонгууль зангидах ажилд төвлөрч байгаа юм.

Мөнхүү энд Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ЗХЖШ-ыг ахлах хувилбар яригдсаныг давхар дурдая.

ЗАСГИЙН ГАЗАР: СҮ ФРАКЦИ ЗАСГИЙН ЭРХИЙГ АВЧ, 1980-ААД ОНЫХНЫГ ЯВУУЛАХ ХУВИЛБАР

“Эргэж ирнэ ээ” гэж хэлээд ажлаа өгөөд явчихсан сайд хэд хэд бий. Жишээ нь, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар гэхчлэн. Гэвч МАН доторх Ц.Нямдоржоос доод үеийн ах нарын шинээр зурж буй планаар, Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд, Д.Сарангэрэл ЗГХЭГ-ыг ахлахаар яригдаж байгаа аж. Түүнчлэн шинээр цахим хөгжил чиглэлд яам байгуулж, Д.Амарбаясгалан удирдах, Шадар сайдыг МАХН-ын Б.Тулгад өгөх талаар хөшигний ард яриа өрнөжээ.

С.Батболд ил тодоор МАН доторх улс төрөө эхлүүлж, Гадаад харилцааны сайдаар Ё.Отгонбаярыг татахаар яригдсан ч ил байна. Харин Ж.Эрдэнэбатын хувьд “Би улс төрд оролцохгүй. Та нар урагшаа яв” гэх агуулгаар нийлдэг хэддээ саналаа хэлсэн байна. Сүүлийн үест хотын дарга Д.Сумъяабазар Б.Чойжилсүрэн, М.Энхболд нарыг “налах” болсон. Тэднээс сайдын суудал авах нь үндсэндээ тодорхой гэгдэх.

Мөнхүү хотын фракцийн супер төлөөллүүд болох Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар шинэ Засгийн газар бүрдэх хөшигний ард мөрөөдлийн багийг анхааралтай ажиж буй. Мөн л Сү фракцийн онцгой төлөөллүүд болно. Дээрх агуулгаас харахад, МАН-ын идэр үеийнхэн нэгдэх замаар 80-аад оныхныг танхимаас өшиглөж гаргах план зурсан дүр зураглал байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Баахан сүржигнэж, хамаг тусламжийн мөнгөө цацсан хойноо ид хэрэг бишдээд эхлэх үеэр У.Хүрэлсүхийн танхим дахь томчууд нь ажлаа өгчихсөн. Үнэндээ У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл нарын юу ч хийгээгүйн горыг өнөөдрийн Засгийн газар үүрч буй. Шинэ танхимд хийчихье гээд хар муйхраар ч болтугай дайрчихдаг Х.Нямбаатар, Сү фракцийн эсрэг гомдоллохгүй ч чимээгүй үзэж буй Б.Жавхлан нар багтчихсан нь ах нарт нь мэдээж таалагдаагүй.

Тэр утгаараа “Сонгуулийн ард л гараадахъя” л гэсэн бодолтой хүрлэгэр улсын дүрд МАН-ын идэр үеийнхэн шилжжээ. Ядахад шинэ Засгийн газрын сайд нарын хэн нь ч цойлж, дүр болсонгүй. Ихэнхийнх нь үгийг ТӨХК-иудын захирлууд ч сонсохгүй гараад явчихдаг үл хүндлэлтэй. Л.Оюун-Эрдэнэ генсектэйгээ түнжин муутай байгаа ийм үед Засгийн газар унах эрсдэл үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар л зааглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
5 сар 24, 2021 08:15

МАН-ын шун�##�т туламнууд

зоин
зоин
5 сар 24, 2021 08:17

яг сурт�##�чилгааны өдөр МАН-ын булайг бичжээ

Зочин
Зочин
5 сар 24, 2021 08:29

Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл байна

Зочин
Зочин
5 сар 24, 2021 08:55

Оюука нь Женкотой хөл нийлсэн бол

Зочин
Зочин
5 сар 24, 2021 09:14

Сү Батболд бол М.Энхболд шиг авилгачин хүн. Хэрэв Сү ЗГ байгуулб�##� Монголчууд босох болно.

Цамба
Цамба
5 сар 24, 2021 09:17

Хүчирхэг Сү үүрд мандан бадар

Зочин
Зочин
5 сар 24, 2021 09:35

30 жилд Сү-гийн тарг�##�сан, Ард түмний турсан 2 тэнцүү

Өнөөдөр Монголд
Өнөөдөр Монголд
5 сар 24, 2021 09:52

Сү г хэнч барахгүй шүү

зочин
зочин
5 сар 24, 2021 12:19

одоо хөгшчүүл хэрэггүй з�##�ууст зай тавьж ажил хийх цаг хугацаа өгөх хэрэгтэй дээ

Зочин
Зочин
5 сар 24, 2021 13:17

Сү д ЗГ өгвөл урагшаа �##�хсан 1 �##�хамаа хойш 2 �##�хам ухраана гэсэн үг

zochin
zochin
5 сар 24, 2021 13:46

yadiin bolj baina. odoonii shigshigiin jul saidantsaruudaa l hurdan z##luul. hugiin yumnuud baigaagaa medeesei.

Зочин
Зочин
5 сар 24, 2021 14:01

Мядагбадам минь дээ. Улстөржөөд эхэлсэн үү танай сайт.

Зочин
Зочин
5 сар 24, 2021 14:08

Сү хэзээ ч ЗАСАГ авахгүй Хүүк Зарлаад намаа өгөхөөр эрт тохирсон. Зарим ХУДЛАА мөнгөөр мэддэгээ больчих

Haha
Haha
5 сар 24, 2021 14:28

Ene hed ingej uvur turiindee orohgy bol uhchih geed bgam bhda

Zavharal
Zavharal
5 сар 24, 2021 14:29

Yostoi beeree buur zavharsan yumaa

Дуусгий
Дуусгий
5 сар 24, 2021 14:30

Энэ б�##�иар мафаас с�##�ах цаг одоо болсон

Зочин
Зочин
5 сар 24, 2021 14:30

Ed naraar mongol uls dutlaa yu bugdiine z##luulj baij bid hugjij deeshlene

Зочин
Зочин
5 сар 24, 2021 14:30

Buud

больж үз
больж үз
5 сар 24, 2021 15:20

Сарангэрэл гэж авгай Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдвол ковидын мөнгөний хэрэг илрэхгүй гэж бодож байгаа байх даа

мэргэн
мэргэн
5 сар 24, 2021 16:01

Солиотой хүний зүүд юм уу, ийм б�##�ай юм бичиж байхаар хүн ардад улс оронд хэрэгтэй ганц өгүүлбэр бичиж чаддаг бол бичээсэй ... энэ амьтан захи�##�гаар ойр зуурын юм бичиж гэдсээ тэжээдэг гар байхаа.

Элдэв Очир
Элдэв Очир
5 сар 24, 2021 17:47

Сү юу. Арай ч үгүй байлгүй дээ. Дэлхий даяар шившгээ тарьж байгаа амьтан уу МАН ч мэднэ дээ. Солонгост казинодсон улсаа Ерөнхийлөгчид з�##�ж байгаа юм чинь

Иргэн
Иргэн
5 сар 25, 2021 10:05

Сү-г засагт ойртуулб�##� ард түмэн хүлээж авахгүй. Харин ч УИХ-аас эргүүлэн татаж ш�##�гах хэрэгтэй .Одоогийн Хүрэлсүхийн рейтинг буурсан байд�##� ч Сү-тэй холбоотой.

zochin
zochin
5 сар 25, 2021 11:32

haha ta nar Ardchilsan namtai geree baiguulsan ym uu? Zugeer l Ardchilsan nam mandtugai busad n sonotugee gehed l boloh baisan shd

Зочин
Зочин
5 сар 25, 2021 11:35

Сү.Батболд шиг улстөрч нар Монголд хэрэгтэй. Энэ хүнийг гүтгэн харлуулж дуусахгүй юм даа. Их л дээрээс шидсэн чулуу. МАН дотроо учраа олчоно оо АН-ыхан харин өөрсдийнхөө учрыг олчмоор бна даа

Zochin
Zochin
5 сар 25, 2021 11:36

Сү.Батболд шиг улстөрчийг харин ч дэмжих ёстой. Мэргэжлийн дипломатч, АНУ-ын 10 жилийн виз, гадаад харилцаанд хийсэн нь их бх шүү.

Зочин
Зочин
5 сар 25, 2021 11:37

Улс төрийн хат, соёл суусан дипломат, боловсролтой эв эеийг эрхэмлэдэг жинхэнэ төрийн хар хүндээ байж болох хувилбар

Зочин
Зочин
5 сар 25, 2021 11:38

Улстөрч нар дотроос харин ч попордоггүй, хийсэн ажилтай хүн нь С.Батболд гишүүн байх шүү.

Zochin
Zochin
5 сар 25, 2021 11:41

Su shig bolovsroltoi medremjtei uls turchid mongold heregtei

Ингэж улс төржихөө болио
Ингэж улс төржихөө болио
5 сар 25, 2021 11:41

Мэргэжлийн сэтгүүлчидтэй байж ядуу ч юм аа даа мөнгө өгсөн болгоны хонгыг үнсээд бусдыг нь нулимаад л...

Ih Mongo olooroi
Ih Mongo olooroi
5 сар 25, 2021 11:48

Oo hoorhii onoohoo moljood zulgaagaad ehelsen uu ta nar neeree Mongo l ogwol yu ch hamaaguu bichdeg hymdhan humuus shiw dee

Ж.энхбаяр
Ж.энхбаяр
5 сар 26, 2021 08:31

Амарбаясг�##�ан ингээд л яс хаяад эхэлдэг нөхөр дөө

Холбоотой мэдээ

Back to top button