УЛС ТӨР

“Шихихутаг-Нууц товчоо” цогцолборын тохижилтод дахин НЭГ ТЭРБУМЫН тендер зарлагджээ

Өнгөрсөн жил коронавирус, УИХ-ын сонгууль хоёр давхцаж таарсан нь улсын эдийн засагт хүнд цохилт учруулсан билээ. Иймд 2021 ондоо төсвөө сайн хэмнэж, “бүсээ чангалах” хэрэгтэйг эдийн засагчид сануулсан байсан. Гэвч төсөв батлахдаа дураараа дургиж, дуртай аймагтаа, хүссэн барилгаа барих төсөв баталцгаасан. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ийн дарга байхдаа эрх мэдлийнхээ хүрээнд хөдөө орон нутаг, аймаг сум, багуудын нутгийн удирдлагын ордон, ЗДТГ-ын барилга тэргүүтэй бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд нийт 23.1 тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн байдаг. Мөн зөвхөн Хэнтий аймгийн дөрвөн суманд “барилга” 5.6 тэрбум төгрөг суулгасан.

“Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн”, “Чингис хаан”, “Шихихутаг-Нууц товчоо”, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, “Монголын нууц товчоон” түүхэн аялал жуулчлал, “Далд уурхай сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн зургаан томоохон цогцолборыг Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Норовлин, Батноров, Бэрх, Дэлгэрхаан суманд байгуулж байгаа. Үүнээс “Андлалын өргөө”, “Их хуралдай” тэрүүтэй барилгууд нь эхнээсээ баригдаж, олны шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Эл хэл ам намжаагүй байхад дараагийн түүхэн барилгын тендерүүдийн зарлагдсан дуулиан эхлэв.


Тодруулбал, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг барих тендер. 2019 оны тавдугаар сарын 03-нд “Шихихутаг-Нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга” гэх 1.5 тэрбумын төсөвт өртөгтэй тендер зарлагдсан. Улмаар барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарч, 2019 оны наймдугаар сарын 05-нд сүр дуулиантайгаар шав тавьж байв.


Тэгвэл одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 17-нд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборын тохижилт” гэх нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер дахин зарлагджээ. 1.5 тэрбумын тендер авсан “Эл Си Би” ХХК нүцгэн барилга барьж гадна дотно тохижилтыг дахин цоо шинээр төсвийн мөнгөөр хийнэ гэсэн үг. ТОХИЖИЛТ нэрээр дахин мөнгө саана гэсэн утга харагдаж байна.


Түүнчлэн 2020 оны дөрөвдүгээр сард тус барилгын гадна цахилгаан хангамж хийх тухай 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер мөн л зарлагдсан байдаг.


Төрийн мөнгө ёстой л уйлдаггүйн жишээ. Төрийн данс улайсан, бизнесүүд дампуурсан, ААН-үүд өвдөг сөхөрсөн энэ цаг үед тэрбум тэрбумаар барилгын тохижилт хийх тендер зарлаад сууж байгаа нь яав оновчтой бодлого биш. Аялал жуулчлал хөгжүүлнэ, жуулчин татна, сум хөгжүүлнэ нэрийдлээр түүхийн нэрийг ашиглаж энд тэнд байшин барилга барихыг хэдий болтол чухалчлах. Түүндээ төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь суулгана. Хайр гамгүй үрнэ. Барьж болно, төсөв зарж болно. Гэхдээ дараа нь хүний нүүр шалзалж алмаар инээдтэй юмнууд хийж, тэр нь доог тохуу болдог. Төсвийн мөнгөний араас, төлсөн татварынхаа араас харамсаж халаглахад хүргэдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 31, 2021 18:27

Muusain luivarchid buu davar, tun udachgui nuglee edelne tanar!!!

Ариунаа
Ариунаа
6 сар 1, 2021 17:38

Оюунэрдэний энэ хачирх�##�тай шийдвэрүүдийг зогсоогоочээ.Түүхэнд нэрээ үлдээмээр бгаа бол арай өөр шийдлээр үлдээгээчээ.Ер нь одоогийн засгийн газрыг огцруулъя.их хурлыг тараая.улс өрөнд ороод яанадаа гэж бхад тэрбум.тэрбумаар хэрэггүй зүйлд зарцуулаад бнашдээ.

Холбоотой мэдээ

Back to top button