ДЭЛХИЙ

Их Британи: Коронавирус Уханийн лабораториос алдагдсан байх бүрэн боломжтой

Их Британийн тагнуулын алба хаагч нар коронавирусийн цар тахал Ухань дахь лабораториос алдагдсан байх бүрэн боломжтой хэмээсэн байна.Тус улсын тагнуулын алба Уханийн вирус судлалын хүрээлэнгээс коронавирус алдагдсан эсэхийг шалгаж эхэлжээ.

Өмнө нь Барууны тагнуулын алба нар коронавирусийг лабораториос гаралтай гэх таамаглалыг үгүйсгэж ирсэн. Гэтэл сүүлийн үед тус таамаглал хүмүүсийн анхаарлыг дахин татах болсон аж.

Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн гаралт үүслийг тогтоож амьтнаас хүнд халдсан, эсвэл лабораториос алдагдсан эсэхийг олохыг тагнуулын албандаа тушаасан байна. Тэрбээр тагнуулын багийг 90 өдрийн дотор уг асуудал дээр түүнд мэдэгдэл өгөхийг үүрэг болгожээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button