ДЭЛХИЙ
БНХАУ-ын хоёр дахь вакциныг ДЭМБ бүртгэжээ

БНХАУ-ын үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин болох Вероселлийг үүний өмнө ДЭМБ бүртгэж авсан билээ. Тус улс Вероселлээс гадна Синовак нэрийн бас нэгэн вакцин гарган авч, дархлаажуулалтад ашиглаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний мягмар гарагт ДЭМБ тус вакциныг яаралтай горимд ашиглахаар бүртгэж авсан байна. Синовак вакциныг 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарих зөвлөмж гарчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.