Нийгмийн
Коронавирусээр нас барагсдын тоо 300 давлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
“Сүүлийн 24 цагт 1187 хүнээс халдвар илэрч, 13 хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Ингэснээр нийт халдварын тоо 1187, нас барагсдын тоо 301 болоод байгаа юм. Халдварын 989 нь Улаанбаатарт бүртгэгдэж, халдварын тоо 55.409 болоод байна. Бүргэгдсэн халдварын 989 нь Улаанбаатар хотод, 198 нь орон нутагт илэрсэн” гэв.
Түүнчлэн хотоос очсон халдвартай иргэд орон нутгуудад халдвар тараах, голомт үүсгэж байгаа тул ЭМЯ-аас иргэн бүрийн хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.
ШУУД ҮЗЭХ:













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.