НийгмийнУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Шинэ Ерөнхийлөгчийн багт хэн, хэн ямар албан тушаал хаших вэ

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх ирэх долоо хоногт тангаргаа өргөнө. Ингэснээр өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, ЕТГ-аа шинэ төрийн тэргүүн эмхлэн байгуулах боломж бүрдэх юм.

Ерөнхийдөө сонгуулиас бүр өмнө МАН-ын удирдлагуудын тархинд шинэ ЕТГ-ын бүтэц зурагдчихаад байсан. Тэгвэл эдүгээ хөшигнй ард ид өрнөж буй ЕТГ-ын бүтцийг эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн хүргэж байна.

Нэг. ЕТГ-ын даргаар Я.Содбаатар яригдаж байна

У.Хүрэлсүхийн сайн найзуудын нэг Я.Содбаатар Шадар сайдын албан тушаалаас түүнтэй зэрэгцэн буусан. Тэрбээр ЖДҮХС-гаас эхнэрийнхээ сувилалд зээл авч, улмаар хуулийн томчуудаар “аргалуулсан”, эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэй гэх муу нэртэй. Гэвч МАН дотроо аж ахуйн чиглэлийн ажлыг хамгийн сайн зохион байгуулдгаараа алдартай.

Тэрбээр саях сонгуульд арын албанд хамгийн чухал зохицуулалтуудыг хариуцан ажилласан У.Хүрэлсүхийн итгэлт хүмүүсийн нэг юм. Тэр утгаараа ЕТГ-ын даргаар ажиллах тохироо нь ерөнхийдөө хийгдсэн гэгдэж байна. Эдүгээ ЕТГ-ыг 1987 онд төрсөн Ө.Шижир чамбай удирдаж буй юм. Эл албан тушаалд Ө.Шижиртэй зэрэгцэх залуу боловсон хүчний хувилбар ч яригдаж байгаа аж.

Хоёр. ҮАБЗ-ийн НБД-аар Ж.Энхбаяр ажиллах тохироо

Ирээдүйн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох өндөр амбицтай тэрбээр ЖДҮХС тэргүүтэй Засгийн газрын харьяа сангуудаас авсан зээлүүдээсээ улбаалж, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж чадаагүй. МАН сонгуульд ялсны дараа хотын дарга, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс монгол ТӨХК-ийн захирал зэрэг албан тушаалд очих амбицтай байв.

Гэвч эл чиглэлд томилгоо хийгдээгүй бөгөөд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. Саях сонгуулиар нам дээрээ төвлөрч, арын албаны олон ажлуудыг нугалсан. Тэрбээр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албан тушаалд очих амбицтай байгаа аж. Уг нэгжид тусгай чиг үүргийн 11 байгууллага багтдаг. Энэ утгаараа цэрэг, батлан хамгаалахын салбарын ажилд оролцох боломжтой юм. Эл албыг эдүгээ А.Гансүх хашиж буй.

Гурав. Хуучин зөвлөхүүд нь төрийн тэргүүнд шадарлана

А.Үйлстөгөлдөр, С.Лүндэг, Л.Алтангэрэл, Я.Төмөрбаатар нарын хуучин зөвлөхүүд нь төрийн тэргүүн болон дэвшсэн У.Хүрэлсүхэд үргэлжлүүлэн шадарлах хувилбар яригдаж байна. Эдгээрээс удаан хугацаанд арын албанд нь зүтгэж буй А.Үйлстөгөлдөр, С.Лүндэг нар улиран ажиллах нь хамгийн тодорхой бүлэгт багтаж байгаа аж. Харин ахлах зөвлөх асан Б.Энх-Амгалан энэ удаа ЕТГ руу шилжихгүй байхаар тогтжээ.

Ерөнхийлөгч албан ёсны найман зөвлөхийн орон тоотой. Орон тооны бус зөвлөхийн тоог тодорхой тогтоож өгдөггүй онцлогтой юм. Үндсэн зөвлөхүүдийн тоонд Хэвлэлийн төлөөлөгч багтдаг. Эл албыг мөн л У.Хүрэлсүхийн үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр хариуцах чигтэй байна. Мөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ирэх чигтэй байна.

Дөрөв. ЕТГ-ын дэд даргын албыг Ц.Ганзоригт өгөх үү

ЕТГ-ын дэд даргын албан тушаалд Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг яригдаж байна. Тэрбээр У.Хүрэлсүхийг анх Ерөнхий сайдаар томилогдох үед Засгийн газрын ХМОНХА-ны даргаар томилогдож, гурван удаа улирч буй туршлагатай нэгэн юм. УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг Ц.Ганзориг нь олон нийтээс “Цэгцтэй, ажил хэрэгч, өсөх ирээдүйтэй” үнэлгээ авдаг сайн талтай. Тэрбээр дата мэдээлэл боловсруулах, нэгтгэсэн төлөвлөгөө гаргах агуулгаар сайн мэргэшсэн гэж дээгүүр хүрээндээ тоогддог билээ.

Өдгөө ЕТГ-ын Бодлого, үйл ажиллагааны хариуцсан Б.Саруулын оронд Ц.Ганзоригийг томилох хувилбар яригдаж байгаа аж. А.Үйлстөгөлдөр, Ө.Золбаяр, Ц.Ганзориг нар нь өнгөрсөн хугацаанд нэг баг болж, Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг зохицуулж байсан. Эл багаараа ЕТГ-т багтан ажиллах чигтэй байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөнхийлөгч Х.Баттулгад олон эрээвэр хураавар хүн зөвлөж, ээлж дараалан солигдож байсан. Зөвлөхүүд нь төлөөллийн эрх мэдлээрээ нэлээд өндөр албан тушаал. Яг таг ажил хийдэг, асуудалд шинжлэх ухаанч ханддаг, орчин цагийн хувьслаа ойлгосон супер тархиуд зөвлөх тусмаа Ерөнхийлөгчийн нүд чих хурц байх юм. Цаашлаад З.Энхболдын оронд 1987 оны залуухан Ө.Шижир орж ирээд, хэрхэн төв түвшин ажил хэрэгч хандлага тогтоосныг эвдэж болохгүй мэт. У.Хүрэлсүхийн нэг онцлог нь, итгэж цуглуулсан багаа төдийлөн орхиод байдаггүй. Эл логикоор эдүгээ тойронд нь зүтгэж байгаа хүмүүсээ ЕТГ-т багтаах нь тодорхой харагдаж буй. Нийтдээ 60-70 хүний бүрэлдэхүүнтэй ЕТГ-ыг нэг их жавхаалаг, ажил хэрэгч л хүн удирдаасай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
баг
баг
6 сар 11, 2021 08:12

хуучин баг нь байна

Зооз
Зооз
6 сар 11, 2021 08:15

Дандаа эрчүүд доороо охидуутай ийм баг

Зочин
Зочин
6 сар 11, 2021 08:26

Шижир их шаггүй нөхөр байсан шүү. З�##�уучуудад боломж олгоорой

Ж.Энхбаяр ч боль доо
Ж.Энхбаяр ч боль доо
6 сар 11, 2021 09:15

Цэргийн дээд сургууль төгсөөгүй байж Ж.Энхбаяр цэргийн байгууллагууддтай ажиллана гээд л амбийцлаад явдаг. ЖДҮ-чидийг чирж явахаа больмоор л юм даа Хүрэлсүхээ

zochin
zochin
6 сар 11, 2021 09:19

ЭМЯ-ны сайд байсан з�##�уу сүржигнээд байдаггүй, ажлаа сайн хийдэг байсан. дэмжиж байна. Ганзориг бас шаггүй шүү. За бусад нь бохирдуу л хүмүүс харагдана

Зочин
Зочин
6 сар 11, 2021 09:20

Янгугийн Содбаатар хужааг тамгын газрын даргаараа тавих хэрэггүй шүү. Улс төрөөс �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 11, 2021 09:51

Аюулгүй байд�##�, батлан хамга�##�ахаар мэргэшсэн, хэт улс төржихгүй ЕТГ-ын даргад яг тохирох хүн нь Ж.Энхбаяр даа

Зочин
Зочин
6 сар 11, 2021 09:54

TURIIN AJILD NUHLAGDSAN HAMGIIN SHILDEG HUNEE TOMILDOG CHUHAL ALBAN TUSHAAL SHUU DEE J.ENKHBAYAR L CHADAH BH DAA. YANUG MEDEHGUI DEE SAY UOK.G YAJ UUH CH BISH BULCHIRHAI CH BISH UDIRDLAAA DAA

ЖДҮ Ж.Энхбаяр бол одоо больж үз, ШУНАЛТАН
ЖДҮ Ж.Энхбаяр бол одоо больж үз, ШУНАЛТАН
6 сар 11, 2021 10:14

Бүх ЖДҮ-г хулгайлчихаад юу шиншилж буцаж ирэх гэх нь үү, одоо больж үз, шунахай амьтан минь

Ганзориг сайн залуу
Ганзориг сайн залуу
6 сар 11, 2021 10:15

Ганзориг өөдөө яваасай сайн з�##�уу даа

зөрим нь дэмий
зөрим нь дэмий
6 сар 11, 2021 10:16

Лүндэг нь хамаг ажлыг нь хийдэг. Төмөрбаатар Алтангэрэл хоёроор яадаг байна аа

эмэгтэй оруул
эмэгтэй оруул
6 сар 11, 2021 10:17

Эмэгтэй хүн �##�га. Хүрэлсүх хүүхнүүдтэй зөвхөн яадөг юм уу

иргэн
иргэн
6 сар 11, 2021 10:21

За бусад нь ч яахав гүээ тэр Төмөрбаатарыг яах гээд л чирээд байдаг юм болдоо хөөрхий.

zochin
zochin
6 сар 11, 2021 11:10

Ene Tomorbaatar alban tushaaliin damjaa duurgej bgaa hun dee. Ih surguuliin zahiralaar ochood, yu ch hiigeegui, nomiin sangaar damjuulj mongo hiigeed l butscan, chadvar muutai, denduu hun muutai zaluu. Ajild muu, neg bodliin oor salbart ochij ajil nuraahgui, Hurelsuhteigee bsan ni deer dee

иргэн
иргэн
6 сар 11, 2021 11:39

хамгийн гол нь хууль, эдийн засаг, гадаад харилцааны зөвлөхүүдээрээ нэр хүндтэй, чадварлаг,сайн хүмүүс тавих хэрэгтэй.баттулга хуулийн зөвлөхгүй, өөрөө мэдэхгүй байж зи-гийн амаар их холиосон шүү

Зочин
Зочин
6 сар 11, 2021 12:45

Олон жил амжилттай хамтран ажилласан, мэдэх багаа үлдээж ажиллах нь зөв шүүдээ. Тэгэх байхаа. Амжилт хүсье

зочин
зочин
6 сар 11, 2021 13:04

содбаатар сайдыг дэмжиж байна өндөр боловсролтой харьцаа сайтай олон жил төрд �##�ба хашсан тул тамгын даргад яг тохирно

Зочин
Зочин
6 сар 11, 2021 13:11

Sodbaatar hamgiin zuv songolt baina. Emegtei zuvluhuud tomilooroi. Gadaad hariltsaany zuvluh emegtei bol super.

Зочин
Зочин
6 сар 11, 2021 13:44

Амарбаясг�##�ан ЕТГ-ын даргаар тохирно

Иргэн
Иргэн
6 сар 11, 2021 14:06

Уханы вирус олонд түгж,Ухнаагийн вирус оройд з�##�арлаа.Хульхи-хуурандаа ажиллагаа амжилттай өндөрлөж Сү.Батболд төрийн толгойд гарлаа.Одоо юугаа хийж яаж наргих нь бидний биш тэдний хэрэг..

ИРГЭН
ИРГЭН
6 сар 11, 2021 16:04

ҮАБ ЫН НБ ЭЭР Ж.ЭНХБАЯР ЯГ ТОХИРНО ОО УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШИГ ХАРАГДДАГ.АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН ТУРШЛАГАТАЙ ХҮН БАЙХ.
ХУУЛИЙН ЗӨВЛӨХӨӨР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ХИЙХЭД ОРОЛЦСОН САЙН ХУУЛЬЧИЙГ АВБАЛ ЗҮГЭЭР ДЭЭ

Зочин
Зочин
6 сар 11, 2021 16:55

Урвахгүй, шарвахгүй үнэнч хамтран зүтгэгчидийн багаа авч явах байх аа

Уншигч
Уншигч
6 сар 11, 2021 16:58

Урвахгүй гэдэг үнэлэмжээр сонгожээ

шар залуу
шар залуу
6 сар 11, 2021 16:59

Үйлстөгөлдөр удаан үнэнч дагаж бүх юмыг нь хийдэг хүн дээ шарваггасан шөр з�##�уу

MUIS-n bagsh
MUIS-n bagsh
6 сар 11, 2021 17:03

Tumurbaatar rektor MUIS-d muu ajillaagui, harin ch mundag menejir baisniig manai bagsh ajilchid heleed ugnu duu.Zarim ul buteh nuhdiig harin ch bairand ni tavisan daa

Шинжээч
Шинжээч
6 сар 11, 2021 17:13

Ерөнхийлөгч хэнийг сонгох нь хуулиараа өөрийнх нь бүрэн эрхийн асууд�##�, битгий бүрэн эрхэнд нь х�##�дацгаа.Санаатай гарууд эдгээр хүмүүсийг зориуд ил гаргаж битгий эерэг сөрөгөөр сэвцгээ.Танил технологи бна.Хэн юу бичиж байгааг IP хаягаар ороод тодруулж болдог юум ш дээ.

Уншигч
Уншигч
6 сар 11, 2021 17:30

Дандаа МАН.

Зочин
Зочин
6 сар 11, 2021 17:34

Содбаатар хэрэггүй дээ. Энхбаяр, Мөнхсайхан, Ганзориг 3 болж байна. Бусдыг нь мэдэхгүй хүмүүс болохоор дүгнэх боломж �##�га

Дарга дээрээ сүнээ доороо
Дарга дээрээ сүнээ доороо
6 сар 11, 2021 17:55

Ногоон Төөмөө болио, их сургуульд хөгөө чирж улаан чинбатын ундрам гэж шуламс төрөлтөнд тас атгуулж завааруулсан шүү дээ пионерын удирдагч аа

enkhbayar
enkhbayar
6 сар 11, 2021 19:03

za ashgui enkhbayar bhgui bna shuu

зочин
зочин
6 сар 11, 2021 22:22

Содбаатар С Батболдын фракийн хүн Хүрэлсүхийн толгой цу�####�хаас сийхгүй гар шүү болгоомжтой байгаарай да

Зочин
Зочин
6 сар 11, 2021 23:55

хуучны мундагууд заав�##� 1 философич дэргэдээ байлгадаг байж билээ

Зочин
Зочин
6 сар 12, 2021 06:09

МАН ЗАЛУУСАА ИХ ДЭМЖИХ ЮМ

зочин
зочин
6 сар 12, 2021 08:51

ерөнхийлөгчид зөв дэмжиж туслах сэтгэлтэй хүн хэрэгтэй дээ

ҮНЭН
ҮНЭН
6 сар 14, 2021 12:24

ХАРАХААР Л ХУЛГАЙЧ ХАРАГДААД БАЙХ ЮМ

зочин
зочин
6 сар 14, 2021 14:02

Төмөрбаатар гэдэг нөхрийг чирч явдагаа болиоч Хүрэлсүхээ
МУИС-иас бараг хөөгдөх шахуу явсан Мэдлэг чадвар байхгүй тэгсэн хэрнээ би доктор хүн гэнэ

Иргэн
Иргэн
6 сар 14, 2021 14:43

Төмөрбаатар, Алтангэрэл 2 нь иргэдийн дунд нэр хүндгүй, юугаа ч зөвлөх юм. Мөнгө идэж, хор найруулж, их зан гаргаж л чадах биз. Харин тэр Ганзориг бол болж бнаа, бусад нь ч болж бна. Нэг их улс орноо хорлочих хүмүүс биш байхаа.

Зочин
Зочин
6 сар 14, 2021 20:14

Хүрэлсүх их хурлаас эхлээд л eрөнхийлөгчийн сонгуульдаа жинхэнэ хар бор юмандаа орон нутагт ажиллуулсан багийн з�##�уу�####�а эргэж баярл�##�аа ч гэж хэлээгүй гээд нутгийн з�##�уус нь ам муутай байна

Зочин
Зочин
6 сар 15, 2021 00:28

Содбаатар хийхгүй бол өөр хэн хийх вэ. Чамбай з�##�уу. Коронааг уг нь цэгцэлж байсан хүн шүү.

Зочин
Зочин
6 сар 15, 2021 10:32

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар улс төрийн туршлагатай нам дотроо хүнтэй мууд�##�цдаггүй зангарагтай хүн хэрэгтэй. Содбаатар тохирох байхаа

Зочин
Зочин
6 сар 15, 2021 11:36

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Улсын Их Хур�##�, Засгийн газартай ихэвчлэн харилцана. Энэ утгаараа 2 удаа гишүүн, 2 удаа сайд хийж байсан гэдгээрээ Я.Содбаатар хамгийн их тохирно. Туршлагатайгаас гадна, цэгцтэй, логиктой, өөрийн гэсэн байр суурьтай.

Зочин
Зочин
6 сар 15, 2021 11:42

Содбаатар нь төрийн �##�баны туршлага зузаантай даа. Хүн нь ч тохьтой. Арга з�##�ь байхгүй.

Сараа
Сараа
6 сар 15, 2021 21:16

Содбаатарын томилгоо бол нүдээ олсон яг зөв сонголт гэж бодож бна

зочин
зочин
6 сар 15, 2021 23:11

Ихэнх нь садан төрлийн хүмүүс бна. Лүндэг гм ккк

Priligy
Priligy
9 сар 26, 2021 17:46

Clobetasol Purchasing Cod Accepted

buying cheap cialis online
buying cheap cialis online
10 сар 30, 2021 19:02

acheter cialis en andorre

buy moduretic
buy moduretic
11 сар 6, 2021 12:33

Real Doxycycline

Viagra
Viagra
11 сар 6, 2021 20:01

hepatitis c low level cialis use

Viagra
Viagra
11 сар 7, 2021 06:35

Cialis Generique Tadalafil Comprimes

buy priligy generic
buy priligy generic
11 сар 10, 2021 09:29

Ventolin Canada

Холбоотой мэдээ

Back to top button