Нийгмийн

Д.Өнөрболор: 150-200 мянган төгрөгөөр эм авах нь иргэдэд хүнд тусаж байна

Халдварын нөхцөл байдалд хяналт тавих УИХ дахь түр хороо хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор коронавирусийн халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа хүн хамгийн багаар бодоход 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авч байна. Энэ нь иргэдэд маш хүнд тусаж байна. Иймд коронавирусийн эсрэг эмийн үнийг тогтворжуулах, эмийг даатгалд хамруулж, эмийн сангуудад тавих хяналт тавих хэрэгтэй байгааг онцоллоо.

Түүний дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Коронавирусийн эсррэг эмийн үнийг хөөрөгдүүлэх хандлага гарч байна. Иймд өчигдөр эмийн зөвлөл хуралдсан. Хуралдаанаар нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ мэдүүлсэн мэдүүлгийг буюу ямар үнэтэйгээр санал болгож зөвшөөрөл авсан гэдгийг нь олон нийтэд ил тод зарлахаар болсон” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн бүр өөрийгөө сайн хамгаалж халдвар авахгүй байхын төлөө хичээх чухал. Тэгж байж л улсын хэмжээний тархалт буурна. Эрүүл мэндийн салбар хүнд байна. Нэгэнт халдвар авсан бол эмчилгээ хийлгэх л байх. Эмний үнэ яригдах байх. Болж л өгвөл халдвараас дор бүрнээ хамгаалж, коронавирусын халдвар авахгүй байх нь л хэрэгтэй байна.

Зочин
Зочин

эмийн сангууд үнээ нэмж байна, эмийн компаниуд монопол байна, засаг төр зохицуулалт муу байна

Холбоотой мэдээ

Back to top button