Нийгмийн
ЗХЖШ: Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах гэж байсан ёслолын жагсаалыг МАН-ын дарга У.Хүрэлсүх цуцлах чиглэл өгснийг бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 жилийнхийг болиод, Тангараг өргөхийг нь хэвээр нь явуул гэсэн юм уу!! Сүгсэлзүүр!!! УИХ ажлаа хийгээчээ, одоо ингээд Ким Чен Ун шиг дарангуйлагч гараад ирсэн юм уу!!