Нийгмийн
О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунгаа хийлгээгүй 50 мянган иргэн байна

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма АСА станцын ярилцлагад орлоо. Энэ үеэрээ “Монгол улсад нийт 60 мянган тун Спутник V вакцин ирсэн. Тус вакциныг хийлгэсэн 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. Харин 50 мянган иргэн II дахь тунгаа хийлгээгүй байгаа. Спутник V вакциныг энэ сард багтан нийлүүлнэ гэсэн урьдчилсан мэдээ бидэнд ирээд байна” гэсэн юм.
Мөн тэрбээр 16-17 насны хүүхдүүд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж байгааг онцоллоо.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн
- 102 хувь буюу 973047 нь I тунд,
- 90 хувь буюу 858461 нь II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 605 жирэмсэн эх, 16-17 насны 5130 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунгаа хийлгээд байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин хийлгчихмээр байна ш дээ.
Зэрэмдэг юм шиг болгоод "хаячих" юмаа. Спутник 2-р тунг хийх юм уу үгүй юу, Мэдээлээч ээ. Хэд нь хамаагүй ш дээ, хийх үгүйгээ л мэдээл л дээ. бас хэзээ хийхээ мэдэгдчихээч. тэгээд л боллоо ш дээ.
яавал 102 хувь болох вэ.
Өмхий алаа юу хуцаад байгаан бэ? Вакцин байсан бол хүмүүс хийлгэнэ биздээ.
Sputnik 2 tyn vaccine xiigeechee