Нийгмийн
Долдугаар сарын 1-нээс хөл хорих санал хүргүүлжээ

УОК-ын дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн Доктор Т.Бэгзсүрэн АСА станцын ярилцлагад оролцож, долдугаар сарын 1-нээс хөл хорих эсэхэд хариулт өглөө.
Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзсэн. Тэгээд зөвлөмж хүргүүлсэн. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буурна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан буурна. Хэрэв хөл хорихгүй бол эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт олноор бүртгэгдэх эрсдэлтэй байгаа.Мөн арвандугаар сарын 1 гэхэд халдварын тоо 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга хүртэл буурна. Ийм тооцоолол гарсан” гэсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай эрдэмтдийн тооцооллыг эсрэгээр нь ойлговол унэн нийцэж байх шиг байна даа. Худлаа ярьж хуний толгой эргуулэхээ боливол яана.
Элдэв хэрэггүй хөрөнгө оруулалт нэртэй ажлуудаа зогсоож төсөвийн тодотголоо хийгээд хүн бүрт 300,0 тараагаад хөл хориогоо хурдан шийдээчээ Чадахгүй бол засгийн газар огцор!!!!!!!!!!!
Бодит байдал÷ Вакцин хийлгэхгүй байгаа 400 мянган насанд хүрсэн хүн корона тусаж байж тархалт зогсоно
Худлаа худлаа, урьд нь тооцоолсон гэж баахан худлаа ярьсан. Юү ч мэдэхгүй байж боль. Эрдэмтдийн зөвлөл ч гэх шиг...
оройтсон хорио хэрэг байгаам уу? цагийн юмыг цаг алдахгүй байж болдгүйл юм байхдаа