ДЭЛХИЙ

Энэтхэгт Дельта Плюс гэх шинэ мутацаар халдварласан 22 тохиолдол бүртгэгджээ

Мягмар гарагт (2021.06.22) Энэтхэгийн төв засгийн газар мэдээлэхдээ Дельта Плюс нэртэй шинэ хувилбараар 22 хүн халдварласан гэжээ. Холбооны эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Ражеш Бхушан хэлэхдээ 22-оос 16 тохиолдол нь Ратнагири, Жалгаон хотод бүртгэгдсэн байна. Энэхүү шинэ хувилбар нь өнгөрсөн гуравдугаар сард Европт анх илэрчээ.

Дельта Плюс (AY.1) нь Дельта хувилбар (B.1.167.2) цаашид мутацид орсноор үүссэн төрөл аж. Эрдэмтдийн хэлснээр Дельта Плюс хувилбарын гадаргуун спайк уурагт K417N нэртэй шинэ мутаци үүссэн байна. Тэрхүү мутаци нь анх Бета хувилбарт (Өмнөд Африк) илэрсэн аж. Одоогийн байдлаар тус шинэ хувилбар илүү аюултай болсон эсэхийг хэлэхэд тоо баримт дутуу байгаа юм. Гэхдээ Энэтхэгийн эрүүл мэндийн яам Дельта Плюсыг анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд оруулжээ.

Одоогийн байдлаар Дельта Плюс хувилбар Энэтхэгээс гадна найман өөр улсад бүртгэгдсэн байна. Энэтхэгийн эрүүл мэндийн албан тушаалтнууд тус хувилбарын халдварлах чадвар нэмэгдэж, уушгины эсэд илүү хүчтэй холбогддог болсон хэмээн мэдэгджээ. Дельта Плюс хувилбарын эсрэг вакцины үр дүн ямар байх тал дээр судалгаа явуулж эхлээгүй байгаа тул одоогийн байдлаар вакцинд тэсвэртэй эсэхийг мэдэхгүй байгаа юм.

Эх сурвалж: 9 News, The Economic Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button