Нийгмийн
“Сүлд” чуулгын гоцлол бүжигчин Ё.Дамчаабадгар, Азийн урлагийн наадмаас цом авлаа

“Азийн ардын урлагийн 2021” наадамд манай улсын бүжигчид амжилттай оролцож, шагнал хүртжээ. Тодруулбал, “Сүлд” чуулгын гоцлол бүжигчин Ё.Дамчаабадгар хүрэл цом хүртсэн байна. Мөн “Сүлд” чуулгын бүжигчид, тус чуулгын гоцлол бүжигчин О.Уянга нэгдүгээр зэргийн дипломоор шагнуулсан байна. Гоцлол бүжигчин О.Уянга нь Ё.Дамчаабадгарын шавь аж.
Уг наадам нь онлайнаар болсон бөгөөд 11 орны 200 гаруй уран бүтээлчид оролцож, 35 уран бүтээлээс шилдгүүдээ шалгаруулсан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.