“Subway”-ийн тунатай хачиртай талхнаас загасны ДНХ олдсонгүй

“Subway”-ийн сүлжээ ресторанаас сорьц болгон цуглуулж авсан туна загасны махыг лабораторид шинжилж үзэхэд туна загасны ДНХ олдоогүй байна. Тэрхүү судалгааг “The New York Times” сонины захиалгатай хийсэн бөгөөд “Subway” түргэн хоолны газрын худалдаалдаг хачиртай талханд үнэхээр туна загасны ДНХ байгаа эсэхийг шалгаж үзсэн аж.

Судалгааны баримт бичиг дээр “Сорьцод олшруулж болох ДНХ-ын хэсэг байгаагүй учир бид ямар төрөл зүйлийн организм гэдгийг илрүүлэх боломгүй байна” хэмээн бичсэн байна. Энэхүү судалгаагаар туна загасны ДНХ олоогүй ч “Inside Edition” сайтын эхлүүлсэн судалгаагаар загасны туна загасны ДНХ илрүүлсэн аж.
ДНХ олоогүй шинжилгээг явуулсан лабораторийн төлөөлөгч “The New York Times”-д хэлэхдээ “Хоёр дүгнэлт хийж болно. Махыг маш их боловсруулсан учир ДНХ олоход хэцүү байгаа, эсвэл үнэндээ туна биш” гэж хэлжээ. Гэхдээ “The New York Times” агентлаг туна загасны 15 төрөл байдаг боловч зөвхөн таван төрлийн ДНХ-г илрүүлэх PCR хийсэн гэдгээ дурдсан байна.
Эх сурвалж: Indepent
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.