ДЭЛХИЙНИЙГЭМ

Нью-Йоркийн цагдаа нар метронд гал нээсэн сэжигтнийг эрэн сурвалжилж байна

Нью-Йорк хотын Цагдаагийн газар /NYPD/ тус хотын метронд хорь гаруй хүн шархадсан хэргийн мөрдөн байцаалтын явцад “сонирхол татхуйц этгээд”-ийг илрүүлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Цагдаагийн газрын мөрдөгч хэлтсийн дарга Жеймс Эссиг сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, эрх баригчид 62 настай Фрэнк Жеймс гэгч этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Хэргийн газраас хууль сахиулагчид “U-Haul” маркийн автомашины түлхүүр олсон талаар мөн ярьсан байна.

Brooklyn subway shooting: Police seeking person of interest | wusa9.com

Хожим нь, тэрхүү Жеймс гэгч этгээд “U-Haul” маркийн автомашиныг Филадельфи мужаас түрээсэлсэн байж болзошгүй гэж үзсэн ба эл автомашин /фургон/-ыг Бруклинээс олсон байна.

Subway shooting investigation: What we know about Frank R. James, U-Haul  recovered in Brooklyn - ABC7 New York

“Олдсон автомашины бүртгэл мэдээллээс харахад, бүртгэлтэй түрээслэгч нь бидний дүгнэснээр Висконсин, Филадельфид хаягтай, 62 настай Фрэнк Жеймс. Бид түүнийг метронд үйлдсэн халдлагатай холбоотой эсэхийг тогтоохоор хайж байна” хэмээн мөрдөгч Эссиг хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Америкийн орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, орон нутгийн цагаар 08:24 /Москвагийн цагаар 20:24/ метроны буудалд нэгэн үл мэдэгдэх эрэгтэй маск зүүж, утаат тэсрэх бөмбөг тавьж, эхлээд автомашинууд руу, дараа нь буудлын тавцан руу гал нээсэн юм. Энэ хэрэг Бруклин хотын Нью-Йорк дүүрэгт болсон. Гал нээхэд нь хамгийн багадаа 23 иргэн шархадсан юм.

Сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: NYTimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button