Л.Энхсайхан: Амны хаалтыг цоолж зүүвэл коронавирусийн халдвараас хамгаалахгүй

Сүүлийн үед иргэд амны хаалтыг цоолох, буруу зүүх хандлага цахим ертөнцөд түгж, түүнийг нь даган дуурайх иргэд нэмэгдэх хандлагатай байна. Коронавирусийн цар тахлыг дотооддоо алдсан энэ хүнд цаг үед амны хаалтын буруу хэрэглээ нь хүн бүрийг эрсдэлд оруулж буй. Иймд яалтачгүй анхаарах ёстой зүйлсийн нэг билээ. Бид амны хаалтын хэрэглээ, буруу зүүх хор уршгийн тухай ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
“Амны хаалтыг зөв зүүх нь чухал ач холбогдолтой. Амны хаалт зүүхгүй бол хүн амын дунд коронавирусийн тохиолдлын тоо 5-аас 6 мянга гарч болно. Амны хаалт зүүвэл тохиолдлын тоо буурч байгаа. Таамаглал хийж үзэхэд дунджаар ХӨСҮТ, ЭМЯ-ны хамтарсан багийнхан Улаанбаатарт халдварын тоо буурч, хөдөө орон нутагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Үүнээс юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа сайн угаах, агааргүй бүгчим орчинд олуулаа цугларахгүй байх зэрэг чухал байна. Амны хаалт зүүх, зүүхгүй байхын ялгаа маш их байна.
Амны хаалт зүүж хэвшсэнээр зөвхөн коронавирус гэлтгүй бусад төрлийн халдварт өвчин багасаж байна. Гараа угааснаар гэдэсний болон томуу, томуу төст өвчнүүд эрс буурсан. Амны хаалтыг эрүүн доороо зүүх, солихгүй байх, цоолох зэрэг нь ямар ч тохиолдолд буруу. Эрүүл мэндийн яамнаас амны хаалтыг зайлшгүй ам, хамар битүү байлгаж зүүхийг шаардаж байгаа. Вирусийн халдвар авсан хүн амьсгална гэдэг нь өөрөө тансаглал болж байна. Магадгүй хүнгүй, задгай газарт явж байвал амны хаалт заавал зүүх шаардлагагүй. Харин дотоод орчинд амны хаалт заавал зүү. Хүн бүр халдвартай байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Maska tsoolj hereglene gej bhgui shdee . Zaigaa bariad hugjimuu toglono biz . Ingej zohioj bolohgui
Буруу зөв зүүхээ мэдэж бгаа ш дээ.