“Хоёр сартай охиныг маань гурав хоног эмчлээгүй, ирж цээжийг нь ч чагнаагүй”

ЭМЯ өнгөрсөн бямба гарагт мэдээллийн үеэр хоёр сартай нярай нас барсан тухай мэдээлсэн. Харин өчигдөр орой тухайн мэдээлэлтэй холбоотойгоор НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр тайлбар хийсэн юм. Тэрбээр “Хоёр сартай хүүхдийн гэр бүлийнхэн вакцинд хамрагдаагүй байсан” байсан гэсэн юм.
Тэгвэл талийгаач нярайн аав “Гадуур охиныг минь гурав хоног эмчилсэн гээд худлаа мэдээлэл яваад байна. Тиймээс би энэ талаар мэдээлэл өгье гэж бодсон юм. Анх эхнэр маань ковидын халдвар аваад өрхийн эмнэлэгт үзүүлж, баталгаажсан. Эмнэлгээс эхнэрт битгий гадуур дотуур яваарай, удахгүй очиж нөхөр хүүхдээс чинь шинжилгээ авна гэсэн заавар өгсөн. Түргэвчилсэн шинжилгээ авахад талийгаач охиноос маань бусад гишүүдийн хариу эерэг гарсан. Тэгээд манайх 400 гаруй мянган төгрөгийн эм тариа авж хэрэглэсэн. Гэсэн ч эхнэрийн маань биеийн байдал хүндэрсэн болохоор эмнэлэгт хэвтүүлэх талаар ярьсан ч өрхийн эмнэлгээс ор олдохгүй байгаа гэсэн хариуг утсаар өгсөн. Батлагдсанаас хойш эхнэр гэртээ 4, 5 хоног хүнд байдалтай хэвтсэн. Сүүлд өрхийн эмч орж ирж амьсгалын аппарат залгаж өгөөд хоёр хоносон. Хэвтүүлэх хүсэлт гаргасан ч ор олдохгүй байна, тэгээд ч ийм хүнд хүн авахгүй гэх хариуг удаа дараа өгсөн. Хамгийн сүүлийн өдөр өрөөндөө амьсгал хураасан. Тэгээд өрхийн эмнэлэг рүү залгаад, манай хүний бие дордоод байна гэж хэлсэн. Одоо тань руу тандалтын баг явууллаа гэсэн. Тандалтын баг үзээд гайгүй байна гэсэн. Би хэвтүүлмээр байна гэж хэлсэн. Тэгээд аваад явсан. Нярайг авч явах боломжгүй гэсэн. Тэгсэн хэрнээ “аав нь хүүхдээ өгч явуулахгүй, гэрээрээ эмчилнэ” гэж хэлсэн гэх худлаа мэдээлэл цацаад байна. Гурав хоног эмчлээгүй. Нэг удаа ч орж ирж охины маань цээжийг чагнаагүй. Өрхийн эмч бол яахав биеийн байдлыг залгаж асууж байсан. Тийм байж гурав хоног эмчилгээ хийсэн гэж худлаа ярьж байна. Эх нярай хоёрыг салгаж, нэгийг нь эмнэлэг рүү явуулсанд харамсаж байна. Живхийг нь солих гээд 05:00 цагийн үед сэрэхэд нас барчихсан байсан. Ганц нэг удаа найтааж, сүүлийн 2-3 өдөр ногооноор гүйлгэсэн, унтаад байсан” гэсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж л таарна
Юуны өмнө эх орон нэгтнийхээ өмнө уучлалт хүсэж байна. Ковид гээд ээж үр 2- г салгана гэж юу байхавдээ . Нярайн эмч үзсэн бол чицаг алдаад шингэний дутагдалд ороод амны хөндийн бохирдолоос болоод хар ногооноор чицаг гараад байдаг юм билээ эмч яагаад үзэхгүй байсныг ойлгохгүй юм
Маш их харамсаж байна. Гэхпээ хэдхэн сартай нялх хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж ядаж вакциндаа хамрагдмаар юмаа.
Нялх хүүхэдтэй байж дэглэм сайн сахихгүй яасан бэ. Томцуул нь ядаж вакцинаа хийлгэхгүй яасан.
zaa hussen dee ovchin tusaagui bailgui de ene emch nar ugaasasl iim hund surtaltai sh de
Эзэнгүй төрийн эмгэнэл!!!!! Ямаршуухан амьтад төрд ажилладгийн тод жишээг өчигдөр харлаа.Өдий насны эмэгтэй хүн 2хон сартай нярайг эгчийнхээ өвөр дээр тоглож байсаан гэж хэлж байдаг сандал суудлын бөглөө таглааснуудын байж байгааг нь ээ бүүүүр ой гутам бузарууд.Ийм мэдлэггүй ойгүй тэнэгүүдээр дүүрцийм байна л да шат2андаа хариуцлага тооцоосой
Bodit baidal bol 1 iimerhuu l baigaa yum yadahdaa nyarai geed ontsgoi anhaarch bolno shuu dee Arai l yum aa MAH iin yed hund surtal tegeed deerengui baidal buur huchtei bolj baina.. Medegdej l baigaa daa