Нийгмийн

Галерейгаас хулгайлагдсан Пикассогийн уран зураг олджээ

Энэ даваа гарагт Пабло Пикассогийн “Эмэгтэйн толгой” зураг Пийт Мондриан гэх зураачийн 1905 онд зурсан “Салхин тээрэм” зургийн хамт олдсоныг Афины цагдаагаас мэдээлэлжээ. Тус зургууд нь есөн жилийн өмнө Афины үндэсний галерейгаас үзэсгэлэнгийн үеэр хулгайлагдсан юм.

Энэ талаар Ройтерс агентлаг “Хотын захад орших хавцлаас нуусан урлагийн бүтээлийг олсны дараа сэжигтэн болох Грек эрийг баривчилсан” хэмээн эмээллэсэн байна.

Үүнээс сарын өмнө Грекийн цагдаагийн газраас “Эмэгтэйн толгой” гэх энэ зураг тус улсаас гадагш гараагүй гэх мэдэгдлийг хийж байсан юм.

Кубист хэв маягаар зурсан дээрх зургаа Пикассо өөрийн биеэр 1949 онд Үндэсний галерейд бэлэглэж байжээ. Тэрбээр энэ зургаараа тус улсын нацист Германы эсрэг тэмцэж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Мягмар гарагт зургийг дахин сэргээх талаар албаны хүмүүс хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

                                                                        О.Энхжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button