ЭРҮҮЛ МЭНД

БОДИТ БАЙДАЛ: PCR, түргэвчилсэн тест тоотой тул эмч, сувилагч нар өөрсдийгөө өвдсөн эсэхийг ч үзэх ЭРХГҮЙ

Манай Улсад өнөөдрийн байдлаар цар тахлын 114656   тохиолдол бүртгэгдэж, 563 хүн харамсалтайгаар нас бараад байна. Эмч эмнэлгийн ажилчид цалин багатайгаас гадна цар тахлын ачааллыг дийлэхээ больсон талаараа өнөөдөр мэдээлэл хийж, ажил хаялт зарлахаа ч мэдэгдчихлээ.

Гэтэл төрийн бодлогогүй, шийдвэргүй байдлын цаана иргэд л хохирсоор байна. Цар тахлыг хүч хүрэхээ бүр больж, эмч, эмнэлгийн ажилчид, PCR байтугай түргэвчилсэн шинжилгээний тестний нөөц нь ч дуусч эхэлжээ.

Тиймээс иргэдтэй тулж ажиллаж, хавьтлуудаас шинжилгээ авч буй өрх, дүүргийн эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний сорьцын багцаа бүр тоолж, ширхэглэж хуваарилж буй аж.

Өөрөөр хэлбэл шинжилгээ авч буй өрхийн эмч өөрийгөө өвдсөн эсэхийг ч сорьц илүүчилж үзэх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгааг эх сурвалж бидэнд мэдээллээ.

-PCR СОРЬЦЫН НӨӨЦГҮЙГЭЭС НЭГДҮГЭЭР ХАВЬТЛУУДААС ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА-

Түүнчлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудаас зургаа хоногийн дараа PCR шинжилгээ авна гэсэн журмаар ажиллаж байгаа гэх боловч яг бодит байдалд энэ нь биелэхгүй байна.

-Тухайлбал ойрын хавьтал болсон зарим иргэдээс шинжилгээ авах нь бүү хэл гэртээ нэгдүгээр хавьталтайгаа хамт эмээ уугаад 10 хоноод эдгэнэ, бид ачааллаа үнэхээр дийлэхгүй байна гэж өрхийн эмч нар нь хэлжээ.

-Харин өөр нэг иргэний ойрын хавьтлууд 5-6 хүн байсан ч зөвхөн аав, ээжээс нь шинжилгэ авна гэж хэлжээ.

Бас зургаа хоногийн дараа нэгдүгээр хавьтлуудаас шинжилгээ авахдаа PCR сорьц дууссан тул  түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгааг иргэд ярьж байна.

Б.УУГАНБАЯР: ДҮҮРГҮҮД ДОТООДДОО ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА ХИЙЖ БАЙНА

Бид энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяраас тодруулахад “Дүүрэг бүр дотооддоо зохион байгуулалтаа хийж ажиллаж байгаа. Шинжилгээний сорьцын нөөц, ачаалал зэргээсээ шалтгаалж янз бүрийн асуудал гарч байгаа байх. PCR шинжилгээний сорьцын нөөцгүй бол ойрын хавьтлуудаас түргэвчилсэн авч байгаа. Ачааллаа дийлэхгүй байгаа үедээ ойрын хавьтлуудаас зургаагаас дээш хоногийн дараа ч очиж шинжилгээ авч байгаа тохиолдлууд байгаа” гэв.

Үүнээс харахад ЭМЯ цар тахалтай нэгдмэл зохион байгуулалттай тэмцэхгүй байгаа нь ил болж байна. Өөрөөр хэлбэл дүүргийн эмнэлгүүдийг өөрсдөө учраа ол гээд хаясан бололтой. Харин эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хүрэлцээгүй, шинжилгээний сорьцын хязгаарлагдмал хүрээнд ажиллаж буй тэд цар тахлын өмнө хүч мөхөсдөж, эргээд иргэдтэйгээ “дайтдаг” нь хэдэн өрхийн эмч нар болж үлдлээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНдуулж бгаан энэ. Гатан ээж хүүрэнсүг нар энэ өвчинд МАНгар сайн бэлдсэн гэж чаачгаагаад бсан нь хаана бна. Хаааахаааахаааа

МАНгар хужаа нам
МАНгар хужаа нам

МАНдуулж бгаан энэ. Гатан ээж хүүрэнсүг нар энэ өвчинд МАНгар сайн бэлдсэн гэж чаачгаагаад бсан нь хаана бна. Хаааахаааахаааа

Холбоотой мэдээ

Back to top button