УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ УНАЧИХГҮЙ ч 2-3 сайд ах нартаа өгч, Г.Занданшатарыг БУУЛГАЖ мэдэх намрын улс төр

Хүлээхэд нэг эгшин ч урт. Хүсэхэд энүүхэн дэх даваа ч хол. Ийм замыг Л.Оюун-Эрдэнэ туулж, ах нар нь чимээгүйхэн шүдээ ирлэж сууцгаана.

Аравдугаар сард МАН Их хурлаа товлож, Л.Оюун-Эрдэнийг “жинхлэх” учиртай. У.Хүрэлсүх нь яг цагаа тулахаар “Би Үүрэг гүйцэтгэгчээр томилоод явъя. Намар та нар учраа ол” гэчихээд бултчихсан гэх яриа ч бий. Араар нь С.Батболд, Б.Дэлгэрсайхан, MCS, М.Энхболд, Ц.Элбэгдорж, Б.Хурц тэргүүтэн хэсэг бүлгээрээ уулзаж, намраас төр засгаа эргүүлэх агуулга хэлэлцэж яваа талаарх яриа тасарсангүй.

Гэвч яг үнэндээ энэ нь баахан фантази, дэгс ихтэй ярианууд. Угийн зориггүй, бүхнийг гэтэж хийдэг С.Батболд лав намраас ил гарахад эртэднэ. Ирэх хавар бол өөр. Б.Дэлгэрсайхан бизнесмен хүнийхээ хувиар хэзээ ч хэнтэй ч учраа ололцоод, аль ч цаг үед амьдарчихна. Засаг эргүүлье гэхээсээ илүү эвтэйхэн эвийг нь олох арга сүвэгчлэх хүн. М.Энхболд эдүгээ нам жимхэн сууж, хүү охиныхоо төрийн ажилд санаа зовж буй. Намраас Т.Бадамжунай ирнэ, тэр хүртэл чимээгүй байхыг л илүүд үзнэ.

Нэлээд үнэнд ойрхон логикууд нь гэвэл, Г.Занданшатар спикерийнхээ суудлыг хамгаалах, Т.Аюурсайхан УИХ-ын дарга болох мөрөөдлөө биелүүлэх далдын хүсэлтэй яваа. Мөнхүү Замын-Үүд дээрх асуудалд С.Батболд дээр Увсын фракцийнхан, Дорноговийн сүлжээнийхэн баахан гунигтай, айдастай буй. Үүн дээр Ж.Ганбаатар тэргүүтэй наймаачин гишүүд, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын засагт орох хүсэлтэнгүүд булчин шөрмөсөө зангидаж, эгзэгтэй үеийг хүлээж суугаа.

Гэвч тэр эгзэгтэй үеийг нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хоршил амархан өгөхгүй. Шуудхан очиж, Увсын фракцийн Замын-Үүд дэх хоншоорыг хуу татсан шигээ ах нараа дараалан авлахаар зэхсэн. Өчигдөр л гэхэд, Х.Болорчулууны хүнийг ТЭЦ-3 дээр нэгжиж, ил цагаан сэрүүлэг өглөө. Сайдын суудалд санаархаад, гадуур дотуур гүйгээд байгаа энэ мэт хүмүүсээ тэд иртэй тонгорогоор шуудхан зүсээд авахад бэлэн яваа. Шийдсэн улс гэж энэ.

Шийдсэн улсад ийм хүмүүс тусална. Хань болно. Тэд бол ахуй байдлаас байнгын ашиг хонжоо хайж, цэвэрлэгчид саван, угаалгын нунтаг хуваарилахад оролцох нь холгүй явдаг С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын хурган хүчтэнгүүд. Л.Оюун-Эрдэнэд итгэж болох, ажил даалгаж болох Х.Нямбаатар буй. Тэр зарим холболтуудыг түүнд хийж өгнө. Эл сэжмээр Д.Сумъяабазар гэдгэр зангаа татаж, хариуд нь хотын хуулийг УИХ-аар баталж өгсөн.

Тэдгээр дээр спикерийн суудлаас жийгдсэн Д.Тогтохсүрэн тэргүүтэй Өвөрхангайн ба аймгийн засаг дарга нарын фракци нэмэгдэхээр. Бас хөөрхөн бүлэг үүсгэх маягаар аймгийн засаг дарга байсан гишүүд нэгдчихээд буй. Тэднийг оосорлож, Л.Оюун-Эрдэнэд авчрах эзэн нь магад Д.Тогтохсүрэнгээс гадна Т.Аюурсайхан. Тэр ингэж “Эрдэнэс Тавантолгой”-гоо хамгаална. Их хурал хүртэл Б.Ганхуягийн суудал хөдлөхгүй нь ийм учиртай. Х.Бадамсүрэн ч бас ийм байдлаар зохицуулагдахаар.

Яг ингээд өрөөд харахаар, Л.Оюун-Эрдэнэ намраас хөдлөхгүй байх бүх хаалтуудаа ах нараасаа хүчтэй хийгээд, нүх сүвээ хаачихсан мэт. Мэдээж ах нар бол машид ууртай байгаа. Тэд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн бус сайд нараа хамгаалахад хэцүү байгаа сул тал руу бол намар довтолно. МАН намар яам шинээр байгуулна, Л.Оюун-Эрдэний тэдний нэгийг ах нартаа өгч, Г.Занданшатарын спикерийн суудлаар өөр нэг арилжаа хийхээр дүр зураг л харагдаж буй. Өөр 2-3 сул сайдаараа дээж өгч ч мэдэхээр. Гэвч Г.Занданшатар спикерийн суудлаас хальж, намын даргаа ч мөрөөдөж суугаа. Бас чиг амархан суудлаа алдахгүй.

Түүнээс биш намар Л.Оюун-Эрдэнийг тэр чигт нь хөмөрчихнө гэх логик итгэл муутай. Зун амрахгүй ажиллаад, хүчээ бэлдчихсэн залуу үеийнхээ хөлд ах нар өвлийг тэсч гараад, ирэх хавар нэг дайрч үзэж мэдэхээр. Түүнээс цааш хэсэгтээ энэ иртэй үеэ хүчрэхэд улам хэцүү болохоор хүлээгдэлтэй. МАН-ынхан өнөө маргаашдаа уулзаад л засаг төрөө самрах талаар яриад яваа гэдэгт би хувьдаа нэг их итгэхгүй байна. Тэд ууртай байгаа ч хэсэгтээ тэвчиж, шүдээ ирлэхээс өөр гарцгүй. Тэр хугацаа нь харин Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн бэрхтэй, явж гүйж өгдөггүй өгсүүр даваа л болж таарч байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Таамагийг мнгэж бмчдэг баймаар байна аа.

Зочин
Зочин

Хулгайч нар үгсэх нь дээ

Уншигч
Уншигч

Зэвүүн новш вэ Мядагбадам.

Дэл
Дэл

гоё бичсэн байна хэдий таамагч гэсэн логиктой бичсэн байна

Зочин
Зочин

Занданшатар авилгач хүн. Хүчиндэгч Анандбазараас Багатэнгэрийн аманд тэрбумын хаус авч, УИХ гишүүн болгосон. Мөн Зандан маань газрын наймаачин Мие Энхболд, хуулийн наймаачин Лүндээжанцан, хосгүй шунaлтан Чойжилсүрэн нартай хуйвaлдаан зохион байгуулж байгаа. Ийм хүн УИХ дарга байж болохгүй.

Зочин
Зочин

Увсын фракцийн mcs зэрэг хүчтэй хүмүүсээ Оюукааа дийлэх үү

ИРГЭН
ИРГЭН

Хэн яс хаяад байна .эд мууд�##�цв�##� АН -д ашиг гарах уу Мядагбадам захи�##�га аваа юу больж үз .Элбэгдорж хоншоороо тат шорондоо яв

Зочин
Зочин

ЭНЭ МЯДАГБАДАМ ГЭЖ АНДУУРЦАН АВГАЙ АНАЛИТИК ХИЙДЭГ ГЭЭД ИТГЭЦЭН ЮМ БАЙХДАА. БААХАН ӨӨРИЙН ӨРӨВДЭЛТЭЙ ФАНТАЗАА БИЧИХ ЮМ. ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ САРААЧДАГ УХААНТАЙГАА ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨР ОЙЛГОДОГ ГЭЭД ИТГЭЖЭЭ. ЭНД БОЛОХ ҮНЭН ЗҮЙЛ НЭГ Ч АЛГА.

Зочин
Зочин

hogiin garuud shuu neeree

Зочин
Зочин

МАН-г хаг�##�ах зохиолоо бичиж байна энэ сайт

Түгжил
Түгжил

Шудрага гэж попрооол Ммиеэгээээ я�##�аа одоо МИЕЭ чинь чамайг жинхэнэ утгаар нь түгжилдэх блгүй

БХА
БХА

Хамгийн хортой нь Занданшатар

Зочин
Зочин

ta nar uusrsduu gargaa bizdee

иргэн
иргэн

араар нь СүБатболд гэсэн том Хулгайчаар толгойлуулсан хуучин Феодолууд үгсэж Төр эргүүлэхыг санаархаж байгаа нь ойлгомжтой,

Зочин
Зочин

Хуучны МАН хулгайчууд одоо болнооо. Шун�##�аа тат з�##�уучууддаа зайгаа тавьж өг. Яасан ч идэж ууж авч ханддаггүй юм. Үйоийн үрээ төлнөө та нар. Харамс�##�тай нь та нар өөрсдөө би үр удам чинь төлөх болно доо. Эд нар ч өөрсдийгөө л бодохоос биш үр хүүхэд ард түмнээ бодох биш дээ. Өөрсдийнхөө шун�##�ыг дарж чадахгүй эх орон газар шороогоор минь их оролвол та нарыг тэнгэр эсгээх болтугай.

Уншигч
Уншигч

Мядагбадам шантайж байгаад хүмүүстйн дургуйг байнга хүргэж явах юм. Энд бичигдсэн хүмүүсийг хуу татаж зангиджээ

МӨН
МӨН

МАН ерөөсөө ажилаа маш муу хийж байна аа Ямарч олигтой хийж бүтээсэн зүйл байхгүй Худлаа попорсон

Гүрээ
Гүрээ

Өчигдөр л гэхэд, Х.Болорчулууны хүнийг ТЭЦ-3 дээр нэгжиж, ил цагаан сэрүүлэг өглөө. Сайдын сууд�##�д санаархаад, гадуур дотуур гүйгээд байгаа энэ мэт хүмүүсээ тэд иртэй тонгорогоор шуудхан зүсээд авахад бэлэн яваа. Шийдсэн улс гэж энэ.

Unshigch
Unshigch

Hamgiin horchin hun ni zandanshatar bas mungund durtai Ardiin nam shunaltai ambitstai avligach naraasaa salahgui bol ardchilsan bam shig bolno songuuliar Hurelsuh , Oyun -Erdeniin buyanaar garch irsenee urgelh sanag heregtei.

Зочин
Зочин

Засгийн газрыг УИХ-ын даргатай нь огцруул

Кса
Кса

Мөнхбат, Анандбазар, Чойжоо, Даваасүрэн, Болорчулуун, Амарсайхан, Ж.Ганбаатар, Сумъяабазар нарыг л ядаж давраахгүй, болж өгвөл дэлэтэлчихмээр байгаа юм даа.

Гаалийн дарга Асралтыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй шүү
Гаалийн дарга Асралтыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй шүү

Иргэн

Зочин
Зочин

Зүгээр л хэрүүл тарих юмаа...

Зочин
Зочин

Хүрэлсүс ерийлөгч бодохын тулд хүүхдүүдыг ашигласан нь тодорхой харагдаж байсан

Zochin
Zochin

Jinchene avilgachin chin Zandanschatar. ESaid oligtoichon ajillaachee

Зочин
Зочин

Хүчингийн хэргээр хохирсон эмэгтэйчүүд Анандбазарыг УИХ гишүүнээс огцруулах гэж байт�##� Занданшатар Анандбузарыг өмөөрч ха�##�т хийсэн. Одоо Занданшатар өөрөө �######�ах цаг нь болсон.

Зочин
Зочин

Хүчингийн хэргээр хохирсон эмэгтэйчүүд Анандбазарыг УИХ гишүүнээс огцруулах гэж байтaл Занданшатар Анандбузарыг өмөөрч хaaлт хийсэн. Одоо Занданшатар өөрөө �######�ах цаг нь болсон.

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү

Муу бүхнийг өнгөрсөнд чихдэг хүүхдүүд бүр хэцүү юм биш үү? ккк. Муу нэрийг Миед зүүж ар хударгаар нь Хүүк,Оюун-Эрдэнэ 2 л хамгийн их завшсан биздээ

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэий жудаггүй үйлдэл насандаа баймгүй их нь үнээн үнээн

Зочин
Зочин

Бадамжунайд Хүүк Би таныг хамга�##�ж чадахгүй та зүгт гэж хэлээд оргуулсан хүн бол Хүүк мөн

Зочин
Зочин

Яс хаяж байгаа АНы ажил гэнээ

ШУДАРГА БҮСГҮЙД АМЖИЛТ .........
ШУДАРГА БҮСГҮЙД АМЖИЛТ .........

МЯДАГААД БАЯР ХҮРГЭЕ...........ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧ ХҮН ЯДАХДАА ИЙМЭРХҮҮ ТААМАГИЙГ ДЭВШҮҮЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ Л ДОО. ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ............
ЧИ БОЛ ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЧ ОТГОН, ӨНӨРЦЭЦЭГ НАРТАЙ ӨРСӨЛДӨХ ХЭМЖЭЭНД ОЧИХ ИРЭЭДҮЙТЭЙ ШҮҮ.........

Zochin
Zochin

Manai MAXN d ogoh suudluud haachihav

Зочин
Зочин

Энэ язганасан олон хулгайч нараас ххмгийн шорон санаатай хулгайч л дийлнэ.

ПАРТИЗАН
ПАРТИЗАН

М.ЭНХБОЛД ОЮУЭРДЭНЭЭС ӨШӨӨГӨӨ АВЧ Л ТААРАА Ш ДЭЭ

Neurontine
Neurontine

Buy Viagra Online No Prescription

Viagra
Viagra

Achat Alli

finpecia uk
finpecia uk

taking cialis cause eye discharge

Cialis
Cialis

1 Month Taking Propecia

cialis from usa pharmacy
cialis from usa pharmacy

Medrol Over The Counter Options

lasix mexico
lasix mexico

viagra sellers cialis levitra

Prednisone
Prednisone

I Want To Order Super Viagra

Priligy
Priligy

Best Rx Online Viagra Generic

hydroxychloroquine buy
hydroxychloroquine buy

Cialis Kamagra

gabapentin side effects in women
gabapentin side effects in women

buy cialis cheap

best price for generic cialis
best price for generic cialis

Amoxicillin Mobile Al 36619 Need Prescription

Холбоотой мэдээ

Back to top button