ДЭЛХИЙУЛС ТӨР

Ши Жиньпин ХАЧА-ийн 100 жилийн ойг угтсан зорилгодоо хүрэх шаардлагатайг онцлов

БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Нам /ХКН/-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн 100 жилийн ойд зориулан өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд тууштай ажиллаж, тууштай тэмцэхийг уриаллаа.

Ши Жиньпин дарга мөн Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн даргаар хувиар баасан гараг /2021.07.30/-т ХКН-ын Төв Хорооны Улс төрийн хамтарсан судалгааны ажлын үеэр ийнхүү мэдэгдлээ.

ХАЧА үүсгэн /наймдугаар сарын 1/ байгуулагдсаны 94 жилийн ойн босгон дээр, Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хороо, Цэргийн Төв Зөвлөлийн нэрийн өмнөөс ХАЧА-ийн бүх цэргийн алба хаагчид, цэргийн цагдаа нар, ардын арми, цэргийн нөөц хүчнийхэнд ойн баярын мэнд хүргэлээ.

Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх нь ХКН-ын Төв Хороо, Цэргийн Төв Зөвлөлийн чухал шийдвэр бөгөөд Хятадын үндэсний аюулгүй байдал, хөгжлийн талаар хийх хамгийн чухал ажил юм гэдгийг онцлон дурьдав. Шии Жиньпин дарга ХКН-ын өнгөрсөн 100 жилийн хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэхдээ, одоогийн нам төрийн удирдлагын баримталж буй намын зарчим, үзэл баримтлалын дагуу өөрийн ард түмний жинхэнэ армийг байгуулах нь хатуу ширүүн тэмцлийн үр дүнд бий болсон чухал үр дүн хэмээн онцлов.

Ши Жиньпин дарга хэлэхдээ, орчин үеийн социалист улсыг иж бүрэн утгаар нь цогцлоон бүтээж, БНХАУ-ын 100 жилийн ойд зориулсан зорилтыг биелүүлэх түүхэн замналд үндэсний батлан ​​хамгаалах болон зэвсэгт хүчний салбарыг улам бэхжүүлэхэд илүү их ач холбогдол өгөх ёстойг ч мөн онцоллоо.

ХАЧА-ийн 100 жилийн ойд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх нь армийн бүтээн байгуулалтын ерөнхий байдлыг гүнзгий шинэчлэх явдал бөгөөд чанартай хөгжил дэвшлийг хангахын тулд хөгжлийнхөө үзэл баримтлалыг өөрчлөхийг мөн уриалав.

Эдгээр зорилгодоо хүрэх нь эн тэргүүний явдал бөгөөд Дэлхийн цэргийн хөгжлийн чиг хандлагыг дагаж мөрдөн, Хятадын Зэвсэгт Хүчний стратегийн чадавхийг хөгжүүлэх хэрэгцээг хангах шаардлагатай байгааг чухалчлаад, үндэсний батлан ​​хамгаалах болон зэвсэгт хүчний салбарт шинэчлэл хийхэд хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/ нь БНХАУ-ын албан ёсны Зэвсэгт Хүчин бөгөөд БНХАУ 1949 онд байгуулагдахаас өмнө 1927 оны наймдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсан гэж тооцдог ч Хятадын 1930-аад оны Иргэний дайны үед Мао Зэдуны удирдлага дор коммунист “Улаан арми” нэртэй анх үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Дэлхийн хамгийн олон цэргийн бүрэлдэхүүнтэй АНУ болон ОХУ-ын дараагаар ордог арми ба ХАЧА-ын эгнээнд нийт 2 сая 285 мянган цэрэг алба хаадаг.

Үүнээс Армид 975 мянга, усан цэрэгт 240 мянга, нисэх хүчинд 395 мянга, удирдлага ба бусад салбарт 320 мянга хүн зүтгэдэг нүсэр бүтэцтэй юм.   

БНХАУ нь 1949 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хятадын Ардын Чөлөөлөх Арми гэж нэрийдэх болсон. Хятад улсын хуулинд 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй  хэдий ч  Хятадын Ардын  Чөлөөлөх Армид алба хаах нь Хятад хүмүүсийн хувьд өндөр шалгууртай басхүү нэр төрийн хэрэгт тооцогддог.

Хятадын Батлан Хамгаалах салбарын улсын төсөв нь 2001 онд 17 тэрбум америк доллар байсан бол 2009 онд 71 тэрбум америк доллар, 2017 онд 151,8 тэрбум америк доллар, 2018 онд 175,02 тэрбум америк доллар байсан бол 2019 онд тус зардал 2018 онтой харьцуулахад даруй 7,5 хувиар өсч 1,19 их наяд юань буюу 177,49 тэрбум америк доллар болтлоо өссөн байна.

(Эх сурвалж: chinaview.cn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button