Ажил хийдэггүй, албан тушаалд дуртай У.Хүрэлсүхийн найз

АМГТГ-ын дарга Б.Хэрлэн шатахууны үнэ 500-600 төгрөгөөр нэмэгдсэн хойно “100 төгрөгөөр буулгана” гэж мэдэгдэв. Үнэндээ өнгөрөгч тавдугаар сард ОХУ манай улсад импортолдог шатахуундаа хязгаарлалт тавихаа албаныханд дуулгачихсан байсан. Гэвч яг импортын хязгаар тавих хугацаа тултал хариуцсан агентлаг нь дорвитой хийсэн зүйлгүй сууж таарав.
Тус газрын дарга Б.Хэрлэн ер нь “Эрдэнэт үйлдвэр”-т Гүйцэтгэх захирлаар очихоос өөр мөрөөдөлгүй, хүсэлгүй болоод 2-3 жилийн нүүр үзэв. Ажлыг нь авъя гэхээр “Эрдэнэт рүү явуулсан үед л албаа өгнө” гэх агуулгаар намынхандаа гөжүүдэлдэг гэгддэг. АМГТГ бол улсын шатахууны асуудлыг тэр чигээр нь хариуцдаг маш чухал агентлаг.
Ийм чухал газрыг У.Хүрэлсүхийн ийм унтаа найз толгойлж яваагийн үр нөлөөг өнөөдөр нийтээрээ хүртэцгээж байна. Үнэндээ хэдийнэ 600 төгрөгөөр нэмэгдчихсэн шатахууныг 100 төгрөгөөр буулгалаа гээд яах ч билээ. Б.Хэрлэнг дүлэгнэж байх хооронд хэдийнэ такси 1 км тутамдаа 500 төгрөг нэмж, Богд уулын энгэр дэх нойл хүртэл үнээ өсгөөд амжчихсан.
Манайд шатахууны үнэ нэмэгдлээ л бол маргааш нь дагаад бүх зүйлийн үнэ өсдөг. Шатахууны үнэ эргээд буурлаа ч бусад барааны үнэ буудаггүй дүрэмтэй. Ийм байдлаар яг тариа хураах, хичээл сургууль цуглах цагаар шатахууны жижиглэнгийн худалдаанд тасалдал үүсэх бодит нөхцөл байдал үүсэв.
Яг ийм эрсдэл үүсэхийг Б.Хэрлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч мэдэж л байсан. Урьдчилаад арга хэмжээ аваагүй учраас импортлогчид зах зээлийн жамаа дагахаас өөр сонголт үлдсэнгүй.
Төрд сайн найз нь өндөр дээд хэргэмтэй явж, түүнийхээ ивгээлийг хүртэж болно. Гэхдээ Б.Хэрлэн шиг ийм дүлий, сэтгэлгүй хүн том агентлагийн даргын суудал таглаад суугаад байж болохгүй. У.Хүрэлсүхийн найз байлаа гээд Б.Хэрлэн нарын хүмүүст төр өргүй юм. Тэд ажлаа хийх ёстой. Чадахгүй бол бас өгөх учиртай. Сэтгэлгүй, зүтгэлгүй байдлаараа олон нийтээ, зах зээлээ уруу нь чирээд байгаа энэ хүмүүстээ МАН хариуцлагаа тооцоосой.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yasanch bsan hvrelsvhiin asuudal negent ene hvniig songochood odoo yu gej shalchignaad ch nemergvi de
Хүрэлсүх тэргүүтэй Монгол төрийн царай тодорч байна.
Ene neg gvldiisen yumiig songoson nowshnyydaas bolj hohirch dyysahgvinee
Эхнэр бас төрийн нарийн байсан биз дээ Боловсролын яамны
Аливаа улс төрд сөрөг хүчин их чух�##� шүү дэ, ерөнхийлөгчөөр МАН-г сонгосны гай л гарч байна. 4 жил хэнч хариуцлага хүлээхгүй бялуугаа хувааж идэхээ бодно.
Хүн шанаадахаас өөр шидгүй хүрэлсүхийн найз хүрэлсүхтэйгээ таарсан таар шуудай биз дээ хөөрхий. Монголын төрийн эмгэнэл юм даа чаавас.
зориуд сэвэх гээд бн да
Түмний төлөө зүтгэх гэж төрийн �##�ба бдаг баймаар
Төрийн төлөө зүтгээрэй гэж түмэн олон сонгосон баймаар
Буруу замаар будаа тээхээр эцэст нь ард түмэн хохирч хоцрох юмаа.Нөгөө чөмгөө дундарт�##� зүтгэх хүн маань хаачивдаа
Энэ ёстой сонин нөхөр шүү. Олон жил энд тэнд дарга хийсэн. Өнөөдрийг хүртэл юу ч сураагүй. Ийм хачин юмнууд энд тэндгүй ажил унагаж, улс орноор минь тоглож дуусч байна дөа.
Энэ хүний чадвар дутаад хийх юмаа мэдэхгүй бх шиг бна. Цүнх барьж гүйсээр бгаад өөртөө ахдсан ажил дээр тохогдчихсон бололтой юм. Хөлд нь ард түмний амьдр�##� чирэгдлээ.
Энэ хүний чадвар дутаад хийх юмаа мэдэхгүй бх шиг бна. Цүнх барьж гүйсээр бгаад өөртөө ахдсан ажил дээр тохогдчихсон бололтой юм. Хөлд нь ард түмний амьдр�##� чирэгдлээ.
Цаг уурын дарга гэж бас нэг найз нь зүгээр л сууж байдаг гэсэн.
Ухаангүй ноёнд ургашгүй �##�батаа гэж...