НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Ховор төрлийн цусны өвчтэй Сүндэр охинд амьдрал хайрлацгаая

Хоёр жилийн өмнө ховор төрлийн цусны өвчтэй гэж оношлогдон эмчлүүлж байсан Төртэгшийн Сүндэр охины биеийн байдал хүндэрч эх орондоо эмчлэгдэх боломжгүй болжээ. Түүний элэг томорч, хэвлийн усжилттай болсон бөгөөд бөөрөнд нь хавдар үүссэний улмаас Монголд бүрэн эмчлэгдэх боломжгүй болсон юм.
Сүндэр охиныг БНСУ-ын “Sun Chon Huyan Buchon” эмнэлэг хүлээн авч эмчлэх боломжтой гэх хариуг өгсөн байна. Харин эмчилгээний зардал болох 250.000.000 вон буюу 650.000.00 сая гаруй төгрөгийг эцэг эхийнх нь зүгээс бүрэн гаргах боломжгүй байгаа тул элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсэж байгаа юм.
Хэрэв та таван настай Сүндэр охинд туслахыг хүсвэл дараах дансаар хандив өгөөрэй.
- Хаан банк:5023651417 Отгонбаяр (ээж)
- Худалдаа хөгжлийн банк: 405096254 Төртэгш (аав)
- Төрийн банк: 104100153380 Отгонбаяр (ээж)
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.