ХӨШИГНИЙ АРД: МАН-ынхан Хөвсгөл, Хужиртад уулзалт хийж, үе үеэрээ нэгдэж байна
МАН-ынхан намар намын даргаа жинхлэх эсэх, Засгийн шинэ бүтэц, Н.Энхбаярт сайд өгөх, Г.Занданшатарын суудлыг авч мэдэх зэрэг хэд хэдэн агуулга дээр эрх мэдэл хуваах юм. Тэд хэсэг бусгаараа уулзалтууд хийж, эрх мэдлийн хуваарлилт дээрээ ихээхэн анхаарч буй. Үүнээс яг бодьтой байж болох уулзалт, логикуудыг хүргэж байна.
С.БАТБОЛД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ЗАМ НИЙЛЭХГҮЙ
Энэ нь МАН дотор хамгийн бодтой логик болчхоод байна. С.Батболд, MCS төлөөлөл Л.Оюун-Эрдэнэтэй зам нийлэхгүй. Эсрэгээрээ дүү нар нь он удаан жил хүчээ хадгалж ирсэн ах нараа мөргөж унагах гэж л яарах болов. Эрх мэдлийн хуваарлилт ер хэзээнээсээ С.Батболд хүчээ алдахгүй явсаар ирсэн. Тэр энэ удаа Л.Оюун-Эрдэнэтэй нэгдэж чадахгүй бол чимээгүйхэн сууж байгаад бусад томчуултай нь гар барих агуулга харагдаж буй.
Харин Их хурал хүртэл Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэг шугам байхыг хичээсээр. Тэднийг С.Амарсайханы попрол, хувийн шунал баахан муудалцуулах нигуртай ч тал талдаа тэсэцгээж буй. Эл шугмуудаар харахад, МАН эдүгээ үе үеэрээ нэгдэж, өөр өөрсдийн эрх ашгаа тунхаглаж чадах эсэх дотоод зөрчилд л орчхоод байна.
Ц.ДАВААСҮРЭН, Х.БОЛОРЧУЛУУН НАРЫН ГИШҮҮД ЭХЛЭЭД ХУЖИРТ ДАРАА НЬ ХӨВСГӨЛ ЯВЖЭЭ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд Хужирт рашаан сувилал явсныхаа дараа Хөвсгөлийн тайга руу мөн хамт явсан гэгдэж байна. Тэдний хувьд Засгийн газрын бүтцэд орж ажиллах ихээхэн сонирхолтой буй. Хөшигний ард “Одоо Ц.Даваасүрэн нарыг попрох бүрд нь бууж өгөхгүй” гэх хувилбар ч яригдсан байна.
Үүний баталгаа мэтээр саяхан Х.Болорчулууны хүн болох гуравдугаар ДЦС-ын дарга Б.Чинбатыг саатуулсан. Х.Болорчулуун гишүүн Н.Энхбаярын авах сайд нарын квотоор дамжуулан, ХХААХҮЯ-ыг авах хувилбар хавар эрт яригдаж байв. Гэвч эл яриа баахан бүдгэрч, зунаас тэд уул хангай бараадаж одсон нь намынхныхаа хардлагыг төрүүлжээ.
Х.БАДАМСҮРЭН, Б.ГАНХУЯГ НАРЫГ МАН-ЫН ИХ ХУРАЛ ХҮРТЭЛ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙХААР ТОХИРЧЭЭ
Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн өөдрөг үзүүлэлттэй зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” улсдаа мөнгөтэй айлууд болчихоод буй. Энэ хэрээр Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын суудал ихээхэн үнэд хүрч, намын мөнгөний уурхайнуудаа хэн эзэмшихээс хүчний тэнцвэр хамаарч байгаа. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа Б.Ганхуягийг явуулахыг чухалчихсан. Гэвч Их хурал дээр гал үүсгэхгүйн тулд тохиролцоонд хүрчээ.
Ингэснээр Б.Ганхуягийг наадмын өмнө гэрээг нь сунгаж, бүрэн эрхийг нь дахин дархалжээ. Харин Х.Бадамсүрэнгийн хувьд У.Хүрэлсүх халж солих асуудлыг хориглосон гэх мэдээлэл бий. Одоогийн тодорхой байгаа логик нь МАН дахь хар, хор ихтэй хүмүүсээ уурлуулчихгүйн тул мөнгөний уурхайнуудаа түр суулгахаас аргагүй болсон байна. Нэг ёсондоо ирэх хавар хүртэл тэд суудлаа хамгаалах боломж үндсэндээ бүрджээ.
Н.ЭНХБАЯРЫНХАНД НЭГ САЙДЫН СУУДАЛ ӨГЧ, ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ЛОББИГ ЭХЛҮҮЛНЭ
МАН уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө бөөн сүр дуулиан болж өөрчилсөн. Гэтэл яг ажил байдал дээр танхимын гаднаас хэтэрхий олон сайд томилдог байдал нь Засгийн газраа хүчгүйдүүлэхэд хүргэснийг харцгаав. Ядахад намар маш чухал хоёр яам нэмж байгуулахар план гаргачихсан. Эл яамдыг УИХ-ын гишүүн бус хүнд өгчихвөл ажил нь явахгүй, парламентад нөлөөлөл үзүүлэхэд хяслантай болно.
Дээрээс нь Н.Энхбаяр сайдын суудал нэхээд суучихсан. Тэгэхээр МАН засгийн бүтцээ багахан эвдэж, Үндсэн хуулиа өөрчлөх замаар УИХ-ын гишүүдийг танхимдаа түлхүү оруулах реформ руу явахаас аргагүй байдалд оржээ. Нэг ёсондоо МАН даргаа жинхэлэх эсэх, Үндсэн хуулиа хэрхэн өөрчлөх, шинээр байгуулах хоёр яамаа хэн хэнд өгөх зэргээр эрх мэдлийн хуваарлилтын асуудлууд нь давхацсан.
Одоо энэ тэмцэлд хэн нэгхэн хүн ялахгүй. Нэжгээд үеүд л хоорондоо үзэж, нэгнээ дарж авах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ яс хэнийх вэ АН уу
Уул нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан бол 8н жил дахиж өөрчлөлт оруулахгүй хуультай биздээ 2028он хүртэл хууль хамаагүй болцон юмуу эд нарт
МАН-гарууд д�##�д орох болтугай
Нам дотроо фракцлахаар улc орон яаж хөгжих вэ. Санаа нь өөр өөр хуваагдана гэсэн үг шүү дээ
10 жилд нэг ийм систем байдаг байж билээ. Бүлэглэл үүсгэдэг, т�##�цдаг тиймээ
buur neg huniih gesen setgelgeetei amidartsgaaah yumaa
Одоо энэ тэмцэлд хэн нэгхэн хүн ялахгүй. Нэгдсэн намын гор гарч байгаа нь энэ
Мангаруудын зодорн улс оронд хортой.
Нэг намын дотоод асууд�##�д зориулж ҮНДСЭН ХУУЛЬ-аа өөрчилдөг улс орон ч гэж юу байхав ..
МАН-ын эсрэг яс хаях ажиллагааг тодорхой бүлэглэлээс таср�##�тгүй хийж байгаа. 10 сард оргилдоо хүрнэ. Гол нь МАНыг задлах, Засгийн газрыг унагах. Харин саяхны Үндсэн хуулийн косметик өөрчлөлт ханг�##�тгүй нь тодорхой харагдаж Үндсэн хуулиар төр засгийн бүтцэд зарчмын өөрчлөлт хийх асууд�##� нийгмийн захи�##�га болчихлоо. Өөрчлөлтийн цөм нь дараагийн Ерөнхийлөгчээс эхлэн УИХ томилдлог болох, УИХ-ыг хоёр танхимтай болгох буюу сонгодог парламентийн засагл�##�тай болохыг цаг үе шаардаж байна
Луйварчидыг сонгосон иргэд л хохироод үлддэг.
Сүгнүүд нэгийгээ барьж идээд дуусв�##� таарна
ЭНХБАЯР НОХОЙ ХОРОО НАЙРУУЛЖ БАЙГААДАА
М.ЭНХБОЛД ОЮУЭРДЭНЭЭС ӨШӨӨГӨӨ АВАХ БАЙХ ДАА
Худлаа яс хаяж хор хутгаж бичиж болохгүй. Эгүүрээ эрүүлүү?
Za muusain lalruud mini AN s jishee avaarai alban tushaal erh medeld heterhii ih shunval gadniihnii nuluund ih orvol yaj gudmand garch shuuhiin uud sahij hen ch bish bolj baigaagaas yum bodohgui bna uu ta nariig evleed negdeed 30 jil gajuudsan ardchilal nertei anarhizm hunii erh nertei dur zorgooroo baidal huviin umch nertei hulgai luivar shuuh nertei shudarga busiin hongil hil gaali nertei heel hahuuliin gazar turiin alba nertei turliin albiig shinchlej shudarga yos yos zui sahilga hariutslaga togtoogood ug gej songoson bolhoos erh medel alban tushaal bulaald gej songoogui shuu m#luudaa aytaihaan baigaarai ih daljignaad baival 3 jiliin daraa shorond oroh magadlal 100% gedgiig buu martaarai songuuli boloh udur irne shuu MAN haan
АН-аас улс дампууруулдаг жишээ ав гэж байна
Үндсэн хуульд өөрчлөлт оруулна ч гэх шиг. Ийм худлаа, бүтэхгүй юм бичиж яадаг байна аа?
Төрийн �##�бан хаагчдын тоог 50мянга, дэд сайдгүй 10- аад сайдтай байхад манайх шиг 3 хан сая хүн амтай улсад болно.
Монгол улс мөхөл рүү