Нийгмийн

Соёлын яам Буриадуудаас уучлал хүсэж, наадмын контентоос хормой сөхсөн хэсгийг хасжээ

Соёлын яам Буриадуудаас уучлалт гуйж, наадмын контентоос буриадын хэсгийг хассан гэх мэдээлэл байна.

Өнөө жилийн улсын наадмын нээлтийн контентод Буриад зон олныг сарлаг унасан, эмэгтэйн хормойг удаа дараа сөхөж буйгаар дүрслэн үзүүлсэнд иргэнд шүүмжлэлтэй хандаж байсан. Мөн наадмын контенттой холбогдуулан Буриад зоны төлөөлөл “Буриад зоныг төлөөлүүлсэн үзэгдэл дээр эхнэр хүний хормойг удаа дараа сөхөж, ёс зүйгүй хэтрүүлэгтэй, сарлаг унаж аж байдлаас гажуудуулсан, буриад дээлийн энгэрийн цайвар, хар, улаан өнгөний учир байдлыг алдагдуулсанд харамсаж байна” хэмээж, цаашид уран бүтээлээ сайн судалгаан дээр үндэслэхийг уриалсан билээ.

Иймд бид Соёлын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Ширнэнтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр “Монгол Улсын Соёлын яаманд долдугаар сард “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”, “Монголын буриадын төв холбоо” байгууллагуудаас контент бэлтгэхдээ буриад өв соёлын талаар судлаач, эрдэмтдээс мэргэжлийн зөвлөгөө авч байх утгатай албан бичиг ирсэн. Үүний дагуу Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг Дэлхийн буриадуудын холбооны дэд ерөнхийлөгч, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, тус сангийн гишүүн, буриад хувцас урлаач, өв тээгч М.Дунгармаа нарыг өчигдөр хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг “Би монгол хүн” контенттой холбоотой буриад зон олны тавьж буй асуудлыг Соёлын яам бүх талаас нь судалж байгааг, мөн Соёлын яам бие даан байгуулагдсанаар ганцхан Буриад ч бус бусад ястнуудын өвөрмөц өв уламжлал, хувцас хэрэглэл, соёл урлаг, дуу хуур, соёлын биет болон биет бус өвийг хадгалан үлдээх, бүдгэрснийг сэргээн таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарал хандуулж байгаагаа хэлсэн. Буриад зон олны хувцас хэрэглэлийг буруу урласан зэрэг нь наад зах нь үндэсний хувцас үйлдвэрлэгчдэд буриад зон олны хувцас хэрэглэлийн судалгаа, нарийн ширийн мэдээлэл байхгүй байгаатай холбоотой тул буриад хувцас урлаачидадтай уулзаж, хувцасны загвар уламжлалыг хадгалан үлдээх асуудлаар ярилцсан. Мөн олон нийтэд хандсан контент гаргахдаа угсаатны болон антропологийн судалгаанд илүү их ач холбогдол өгч байхаа илэрхийлсэн.

Мөн олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа “Би Монгол хүн” контентын хэсэгт засвар оруулж дахин нийтэлсэн гэдгийг хэлсэн. Уулзалтын үеэр С.Оюунбилэг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувиар буриад зон олноос уучлалт хүссэн бөгөөд цаашид ирээдүй хойч үедээ түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа нандигнан өвлүүлэхийн төлөө хамтарч ажиллахаар болсон” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 5, 2021 16:19

Алдаагаа засаад явб�##� болж байна.

Ystan
Ystan
8 сар 5, 2021 16:20

Buriaduud ymar surtei ym be. Busad yatan naadmiin bichleged orj chadaagui l bna.

Зочин
Зочин
8 сар 5, 2021 16:53

хормой сөхдөг эргүү з�##�ууг биьгий тоглуулж бай Хэнтийн хүн байж увайгүй нөхөр шүү

Зочин
Зочин
8 сар 5, 2021 17:52

Svrteimbe butiaduud!

ub
ub
8 сар 5, 2021 17:53

Yasan svrtei yum bedee ene buriaduud chin!

Зочин
Зочин
8 сар 5, 2021 18:09

Чиний тухай баримтат кино хийхдээ чамайг хүний хормой хот мөхдөг байдлаар гаргав�##� чи уурлахгүй юу.Уурлахгүй хэлэхгүй байна гэдэг чинь хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл болдог юм м�##�уудаа

Зоч
Зоч
8 сар 5, 2021 20:14

Ер нь иймэрхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, тэрчлэл уран сайханы кинонд ч гэсэн энэ хошин шогынхон оролцохоор заав�##� марзагн�##� хавчуулагдаад баых юм. Уул нь тэр хошин шогийн тоглолтон дээрээ л марзагнах нь зохимжтой юм даа!!!

Эрэгтэй нь сэжгийн царайтай
Эрэгтэй нь сэжгийн царайтай
8 сар 5, 2021 21:25

Үнэхээр сэжгийн царайтай. Хэдийгээр инээж буй ч сэжгийн.

Зочин
Зочин
8 сар 6, 2021 02:02

Сүртэй байд�##� буриаддаа биш шүүдээ. Нийгэмд соёлыг түгээж, нөлөөлж буй үзүүлбэрийг учиртай, олон т�##�аас бодож хийх ёстой

Зочин
Зочин
8 сар 6, 2021 06:16

Эмэгттэй бүжигчинг хэн гэдэг вэ. Гоёхон шүү

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
8 сар 6, 2021 07:59

Юу ч мэдэхгүй м�##�ууд тэр яаманд Сайдаасаа эхлээд байгаагийн л илрэл.
Хэзээ буриад сарлаг унаж байсан юм?

Зочин
Зочин
8 сар 6, 2021 12:54

Би буриад биш л дээ. Гэхдээ сарлаг унасныг хараад их гайхсан. Ямар дархадууд биш. Харин буриад ходок тэрэгтэй байсан бол зөв байлаа

Холбоотой мэдээ

Back to top button